Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Олон улсын хамгийн том интернет банк болох PAYPAL дээр гадаад гүйлгээний дансаа байршуулснаар найдвартай худалдан авалт хийх боломжтой болно

PAYPAL нь олон улсын хамгийн том интернет банк юм. Өнөө үед интернет ашиглан мөнгө олох, худалдан авалт хийх боломж хүн бүрийн өмнө нээлттэй болсон бөгөөд та гадаад гүйлгээний дансаа интернет банк дээр байршуулснаар найдвартай худалдан авалт хийх боломжтой боллоо гэсэн үг. Дэлхийн томоохон онлайн сайтууд paypal -р дамжуулан найдвартай худалдан авалт хийхийг хэрэглэгчдэдээ санал болгодог байна

Интернетээр дэлгүүр хэсч, мөнгө гуйвуулж, бараагаа зарж борлуулахдаа тухайн худалдаа хийж буй хүнтэйгээ нүүр нүүрээ харж чадахгүй, чухам ямар хүн, байгууллагатай худалдаа хийж байгаагаа мэдэхгүй тул хууран мэхлэх асуудал ихээр гардаг. Мөн тухайн хүний санхүүгийн мэдээлэл бусдад алдагдах магадлал өндөр байдаг.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх үйлчилгээ нь PAYPAL юм. Өөрөөр хэлбэл PAYPAL нь худалдан авагч, худалдагч 2-ын аль алиных нь аюулгүй байдлыг хангадаг.  Түүнээс гадна Монгол картаараа шууд худалдан авалт хийж болдоггүй сайтуудаас /дийлэнхи, бүгд биш/ Paypal Account-аараа дамжуулан захиалга хийх боломжтой байдаг.

Paypal бол таны онлайн ертөнц дөх санхүүгийн хамгаалагч байх болно.

Paypal-д хэрхэн данс нээх тухай зааварчилгаа

Та данстай болохын тулд доорхи зааврын дагуу бүртгүүлээрэй.

1. www.paypal.com руу орно.

2. Зурганд хавсаргасан дэлгэцний зүүн дээд булан дээр байрлах Sign up дээр дар.

3. Email address – Өөрийн тогтмол ашигладаг mail хаягаа бичнэ.

  • Choose a password -Нууц үг
  • Re-enter password-Нууц үгээ давтан оруулах
  • First name – Өөрийн нэр
  • Middle name – Дууддаг нэрээ оруулаарай /Хоосон орхиж болно/
    Last name – Овог
  • Date of Birth – Төрсөн сар, өдөр, он
  • Date of birth – Төрсөн орон
  • Nationality – Mongolia, үндэс угсаа
  • Address Line 1 – Гэрийн хаяг /тоот-байр, хороо, хороолол, дүүрэг/
  • Address Line 2 – Өөр гэрийн хаяг /Хоосон орхиж болно./
  • City – Хот
  • State / Province / Region – Хоосон орхиж болно.
  • Postal Code – zipcode.mn – ээс хар
  • Phone number – Утасны дугаар
  • Credit card number – Олон улсын эрхтэй VISA, MASTER карттай бол тэрийгээ оруулж болно. Оруулахгүй ч байсан болно. Тэгэхдээ мөнгө авахад заавал шаардлагатай. Байхгүй бол Link my credit card so I can start shopping right away (recommended) гэсэн бичигний чагтыг аваад Agree and Create Account дээр дарна.

4. Paypal.com руу ороод E-mail, password – оо бичээд орно.

5. Орсны дараа 2 асуулт асууна. Сонгоод хариулна. Дараа нь нууц үгээ мартчихвал хэрэг болно.

6. Хэрвээ таньд Visa, MasterCard, American Express карт байдаг бол дээр байгаа Profile > Add/Edit Credit Card дээр дарж оруулна. Ингээд таны Paypal данс бэлэн боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!