Програм хангамж

ХАКАТОН ГЭЖ ЮУ ВЭ

Сүүлийн жилүүдэд трэнд болж буй хакатон гэх зүйлтэй бага зэрэг танилцацгаая

Хакатон гэдэг үг нь хак(hack), марафон(marathon) гэх үгнүүдээс үүссэн бөгөөд хак гэх үг нь хялбарчлах, шинийг эрэлхийлэх гэсэн утгыг илэрхийлдэг байна”-Wikipedia

Сүүлийн жилүүдэд улс орнуудад хакатон гэх ойлголт шуурга мэт хурдтай түгжээ. Хакатон гэдэг нь ерөнхийдөө програм хангамжийн инженерүүд цуглаж багаараа програм хөгжүүлэх (маш хурдтайгаар) үйл ажиллагаа юм.

Хакатон нь технологиор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ бусадтай хуваалцах боломжийг олгодог зохион байгуулалт бүхий хурал, цугларалт, үйл ажиллагаа бөгөөд техникийн суурь мэдлэгтэй хүмүүс цуглаж, ямар нэгэн асуудал эсвэл санаан дээр үндэслэн баг бүрдүүлж, оновчтой шийдлийг програмчладаг(код бичдэг). Тэдгээр нь ихэвчлэн вебсайт, мобайл аппликэйшн, робот байдаг.

Хакатоны үндсэн дээр гарч ирсэн гайхалтай санаануудаас иш татвал GroupMe.com бүлгээр мессеж бичих аппликэшний санааг гаргасан компанийг Skype компани 50 гаруй сая доллар-аар худалдан авчээ. Мөн Facebook-ийн like товч, хэрэглэгчдийн хоорондох чатын санаанууд нь компанийн доторх хакатоноос урган гарсан санаанууд юм.

SXSW Hackathon | SXSW Conference & Festival

Амьдрал дээрх томоохон хакатонуудаас дурдвал PennApps.com, MHacks.org, оюутнуудын дундах хамгийн том хакатонуудын нэг бөгөөд 1000 орчим оюутнуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж, амьдралынх нь хамгийн эрч хүчтэй (2 хоногт төслийг гүйцэтгэнэ гэдэг бол унтах цагаа хассан ч багадахаар мөчидхөн хугацаа) 2 хоногийг зохион байгуулдаг гэж хэлж болно. Энэ хакатоны оролцогчид магадгүй анх удаагаа л уулзаж буй хүмүүстэйгээ цуг шинэхэн технологиуд хэрхэн ажилладаг болохийг суралцаж, маш их хэмжээний код бичсэний үр дүнд эцсийн бүтээгдэхүүнээ амжилттай болгохыг эрмэлздэг билээ.

Бараг унтахгүй байхыг эс тооцвол уг хакатон гэгч хүнийг бараг л донтуулдаг төдийгүй хакатоныг тойрсон хүмүүсийн хүрээлэл дэлхий дээр маш хурдацтай өсч байгаа юм.

Вебсайт, аппликэйшн, төхөөрөмж гээд юуг ч хийж байсан хакатоны гол зорилго бол тодорхой санаан дээр тулгуурлан бизнесийн бүрэн үйл ажиллагаа бүхий загварыг гаргахад оршдог. Ихэвчлэн хакатоны үргэлжлэх хугацаа 24-өөс 48 цаг байх бөгөөд өгөгдсөн хугацааны төгсгөлд багууд юу хийснээ танилцуулж тэмцээний шагналын төлөө өрсөлддөг.

Эх сурвалж: knowledge.hackum.club

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!