Дижитал стратеги

ӨӨРИЙН ГЭСЭН БЛОГ ХЭРХЭН НЭЭХ ВЭ, БЛОГТОЙ БАЙХЫН ДАВУУ ТАЛ

Блог гэж юу вэ?

Шинжлэх ухааны блог. Хэл сурах блог гээд олон төрлийн блог байдаг.

Веб сайтаас ялгарах нэг онцлог нь илүү “хувийн” бас “чөлөөт” гэж хэлж болно. Мөн блог хандалт их авсан ч үүгээрээ ашиг олохыг зорьдоггүй харин ч эсрэгээрээ нийтлэл бичиж байгаа хүн өөрийн мэддэг, чаддаг, сонирхдог сэдвийнхээ дагуу сайн дурын үүднээс чанартай, баялаг мэдлэгийг түгээхийг зорьдог. Ийм учраас блогийн нийтлэлүүд маш тодорхой, өгөөжтэй, илүү “амьд” байдаг.

Гэхдээ блогийг заавал мэдлэг түгээх бус мэдлэгийг өөртөө хуримтлуулах зорилгоор нээж болно. Би хамгийн анх 2019 онд өөрийн гэсэн блогоо нээж байсан. Тухайн үед надад хуваалцах хэмжээний мэдлэг байгаагүй болохоор нийтлэлүүдээ Англиас орчуулдаг байлаа. Бусдад хэрэгтэй гэж үзсэн сэдвээ хайж олоод уг сэдвээ орчуулж байх явцдаа өөрөө маш их зүйлийг сурсан бөгөөд хамгийн гол нь хэл сурах маш том хүчин зүйл болж өгсөн юм. Энэ мэт маш олон шалтгаануудыг дурдаж болох юм.

Хэрхэн өөрийн гэсэн блог нээх вэ?
Блог нээнэ гэхээр танд эмх замбараагүй их код, мөнгө шаардагдах юм шиг санагдаж байна уу? Аз болоход ямар ч код бичихгүйгээр бас үнэгүйгээр нээх боломжтой маш олон онлайн платформууд (бэлэн талбарууд) байдаг. Энэ нийтлэлээрээ уг салбартаа шидгүүдийн нэг нь яах аргагүй мөн болох Wordpress-ыг онцлон хүргэж байна.

Дашрамд дурдахад Дэлхий даяарх вебүүдийн 20 гаруй хувь нь харин Монголын сайтуудын 60-70 хувь нь Wordpress сайт гэсэн судалгаа байдаг. Уг платформыг ашиглаад ердөө тавхан минутын дотор блог нээх боломжтой гээд төсөөл. Гайхалтай байгаа биз.

Аль эсвэл сошиал медиа платформууд болох фейсбүүк, линкедин мөн blogger.com гэх мэт платформууд дээр өөрийн аккаунтаа нээгээд ажлуулж болно.

6 Lessons to Learn From the World's Most Popular Blogs

Блогийн контент буюу чи юуны талаар өгүүлж хөтлөн явуулах нь чухал

Youtube-ээс энэ талаар хайвал олон хэрэгтэй видео хичээлүүд үзэх боломжтой. Өөрийн гэсэн блогтой болсны дараа мэдээж блогийн контент болох нийтлэл болон зургууд маш чухал байдаг. Хувиасаа дараах хоёр зөвлөгөөг хүргэе.

БИЧИХ СЭДЭВ. Мэдээний сонголтоо аль болох “төрөлжих” хэрэгтэй. Жишээлбэл чи улс төрийн холбогдолтой сайн мэдээ бичсэн ч олон уншигчдад хүрч, тэдний сонирхлыг татах боломж нь харьцангуй бага. Яагаад гэвэл Монголын бусад сайт, блогууд энэ чиглэлээр хангалттай чанартай мэдээг түргэн шуурхай бичдэг шүү дээ. Ийм ч ураас “үнэ цэнэтэй” блогтой болохын тулд бусад блог, сайтуудаас ялгарч онцгой гэхдээ өөрийн сонирхон судалдаг зүйлсийн талаар нийтэлж эхлээрэй.

Магадгүй сонссон дуу, үзсэн анимныхаа талаар эсвэл хэрхэн сайн гэрэл зураг авах талаар бичиж болох юм. Улиг болсон улс төрийн мэдээ, оддын амьдралаас илүүтэйгээр эдгээр сэдвүүд олон хүнд хүрж уншигч татах нь гарцаагүй.

Уншигчидаа “мэдэрч” бичих. Жишээ дурдахад орчуулгын мэдээ нийтлэх нь Монгол уншигчидын сэтгэхүй, орчинд таарахгүй байж болно. Тийм ч учраас аль болох Монголын “хөрсөнд” суулгаж бичихийг хичээгээрэй. Эцэст нь зөвлөхөд өдөр бүр ордог муухан мэдээнээс 7 хоногт нэг л удаа ордог чанартай мэдээ хавьгүй илүү байдаг болохоор чанарыг эрхэмлээрэй.

10 Amazing Blogs About Blogging to Start Reading NOW

ОРУУЛАХ ЗУРАГ. Сайн нийтлэлийг сайн зургаар чимэх хэрэгтэй. Гэхдээ Google-ээс тохиромжгүй зураг “хуулахгүй” байхыг хичээгээрэй. Жишээлбэл Монгол хүмүүсийн онцлог, үйл явдлын талаарх нийтлэлийн нүүр зурганд Google-ээс авсан Европ царайтай хүмүүсийн зургийг сонгох нь тохиромжгүй. Нэгт, мэргэжлийн бус. Хоёрт, зохицолгүй харагдана.

Тэгвэл нийтлэлийн зургийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Жишээ болгож нэг аргыг дурдъя. Сүүлийн жилүүдэд Монгол залуус ялангуяа инстаграм хөтлөгчид  гэрэл зургийг маш сайн авдаг болоод байгааг бид мэднэ, өөрийнхөө сэдэвт таарсан зургийг олоод зурагчнаас нь зөвшөөрөл аваад л нийтлэлдээ оруулчих бас болно. Магадгүй ямар ч ашиг олохгүйгээр блог хөтөлж нийтлэл бичих нь дэмий зүйл мэт сонсогдож болох юм.  Гэхдээ амжилттай хөтлөөд, олон үнэнч уншигчидтай болж гэмээнэ чи түүгээрээ бяцхан мөнгө олж болно. Юу гэхээр, алдартай блог, пэйж хөтлөгчдөөр дамжуулж ямар нэгэн байгууллага, газрууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилдаг. Тиймээс болохгүй гэх зүйлгүй учир, амжилттай хөтөлж чадвал мөнгө олох хэрэгсэл болгож болох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!