Хэрэглээний програм

EXCEL-Н ОЛОН SHEET-НЭЭС МЭДЭЭЛЭЛ ТАТАЖ АВАХ ТОМЪЁОЛОЛ

Үүссэн асуудал:

Асуудлыг хялбаршуулан ойлгоё. Үүний тулд бидэнд A, B, C, ALL гэсэн нэртэй 4 ширхэг sheet бүхий Excel файл өгөгдсөн байна. Энэ Excel файлын A, B, C гэсэн sheet-ний A багананд байгаа мэдээллүүдийг ALL sheet-нд харуулах явдал юм. Асуудлыг ерөнхийд нь зураглаж харуулбал:

Үүссэн асуудал ойлгомжтой болсон байх. Тэгвэл одоо асуудлыг хэрхэн шийдэх тухай судлая.


Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Бид энэ асуудлыг олон аргаар шийдэж чадна. VBA ашигласан ч болно. Томъёо ашигласан ч болно. Data хэрэгсэлүүд ч ашигласан болно байх гэж бодож байна. Гэхдээ хамгийн энгийн арга буюу томъёо ашиглаж асуудлыг хэрхэн шийдэх тухай та бүхэндээ танилцуулая.

Бид одоо энэ асуудлыг шийдэхэд INDIRECT функц ашиглана. Үүний тулд мэдээлэл авах sheet-ний нэрсийг ALL sheet-ний A1:C1 мужид гараар бичиж оруулна.

Тус sheet-ний A2 нүдэнд дараах томъёоллыг бичиж оруулна.

Тус томъёоны үр дүн 1 гэж гарна. Ингээд A2 нүдэнд бичсэн томъёог A2:C4 мужид Copy/Paste хийж бусад нүдний үр дүнг гаргана. Үр дүнг дээрх зурагнаас харж болно.


Томъёоны тайлбар:

INDIRECT функцээр зохиомол муж үүсгэдэг. Жишээлбэл A2 нүдэнд бичсэн:

томъёо нь =A!A1 томъёотой яг адилхан үр дүнг илэрхийлэх хувьсах бүтэцтэй томъёол юм. Тодруулбал sheet-ний нэр болон мөрийн дугаар өөрчлөгдөх боломжтой зохиомол томъёол юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!