Дижитал стратеги

СУРГАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА 2021 ОНД | Tech-News.mn

Covid-19 цар тахал, хөл хорионы улмаас хүн амын дийлэнх хувь гэрээсээ ажиллах, сурах, сургалтанд хамрагдах горимд шилжсэн нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүст нөлөөлж сурах, сургах, ажиллах, ажлыг дүгнэх хуучны аргачлалд өөрчлөлт шинэчлэл хийх алсын зайнаас ажиллах, сурах хэв маягийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэх шаардлагатай болохыг харуулсан.

Цар тахлаас гадна дижитал шилжилт, үйлдвэрлэлийн автоматжуулалтаас үүдэн 2025 он гэхэд дэлхий даяар 85 сая ажлын байр робот, машинаар солигдох тооцоо судалгаа гарсан байдаг.

Компаниуд, хувь хүмүүс, оюутан сурагчид Covid-19-ийн хямралаас эргэн ирэхдээ илүү чадварлаг, хүчирхэг байхын тулд өнөөдрөөс мэргэжлийн болон технологийн мэдлэгээ дээшлүүлж чадвараа сайжруулах шаардлага тулгараад байна.

Гэвч Covid-19 нь бас дэлхий даяар хүүхэд, залуус, оюутан багш, ажилтан, дарга гэх мэт нийгмийн бүхий л салбарын хүмүүсийн сурах, сургах арга барилыг ч бас өөрчилсөн.

Энэ нь уламжлалт нүүр нүүрээ харсан танхимын сургалтын арга барилыг алсын зайн хэлбэрт шилжүүлхийг шаардаж шинэ арга барилд дасан зохицохыг тулгасан юм.

Алсын зайн сургалтанд шилжих компаниуд, эцэг эхчүүд, боловролын байгууллагууд улам бүр нэмэгдэж байгаа тул хүн ард, ажилтан, оюутан, хүүхэд залуус сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлийн болон технологийн чадварыг шинээр эзэмших, эсвэл чадвараа дээшлүүлэх сургалтын шинэ арга хэрэгслийг нэвтрүүлхээр эрэн хайж байна.

Алсын зайн сургалт нь online courses, podcasts, webinars, болон training platforms-р явагдаж болно.

Ажилчдыг гэрээсээ ажиллах хугацаандаа багийн хамтын ажиллагааг хадгалах, ажлаасаа хөндийрөхгүй байх, ажлын болон хувийн амьдарлын цагийг зөв зохицуулах, идэвхитэй урам зоригтой байлгах нь сургалтын хамгийн чухал зорилгуудын нэг юм.

Компаний ажилчидын мэргэжлийн болон хувийн ур чадварыг сайжруулсанаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ, өдөр тутам ажлын талбарт хэрэглэгдэх мэргэжлийн ур чадварыг эзэмшнэ. Сургалт нь ажил олгогч нь ажилтандаа хөрөнгө оруулалт хийж буй нэг хэлбэр бөгөөд нь ажилтны сэтгэл ханамжинд эерэгээр нөлөөлдөг.

Мөн бүхий л түвшний боловсролын байгууллагууд алсын зайн сургалтанд шилжиж гар утасны апп, видео хичээл мэт шинэ хэрэгсэлүүдээр дамжуулан анги,групп эсвэл тэр ч бүү хэл ганцаарчилсан сургалт орж байна.

Амазон өөрийн ажилчидаа сургалтанд хамруулан чадварыг нь сайжруулж тушаал дэвших, карьераа өөрчлөх цоо шинэ сургалтын хөтөлбөрийг 2020 онд эхлүүлсэн байдаг.

Майкрософт дэлхий даяар 25 сая хүнийг орчин үеийн технологийн чадвар олгох сургалтанд хамруулах хөтөлбөр боловсруулсан байна. Энэ нь тогтмол алсын зайнаас ажиллуулахад шаардлагатай ур чадвар, мэдлэгтэй байх эсвэл ур чадварын зөрүүг арилгах зорилгоор холбогдох сургалтыг санал болгодог байна.

Upcoming online courses from AIZ – German International Cooperation Based  in Bangkok

Сургалтын чиг хандлагын шилдэг арга барил

1. VR технологи нь дэлхийн боловсролын чиг хандлагад оруулсан хамгийн шинэ нэмэлтүүдийн нэг юм. VR тоглоомууд нь дэлхийн тоглоомын салбарт хувьсгал хийж, салбарын үйл ажиллагааг өөрчилсөн.

2. Тоглоомд суурилсан сургалт: Тоглоом, энгийнээр сургалтын хөтөлбөрт тоглоомын техникийг оруулах юм. Тоглоом нь ихэвчлэн өрсөлдөөнтэй байдлыг агуулдаг тул аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлэхийн тулд өрсөлдөөнт орчинг бий болгоход тусалдаг.

3. Туршлагт суурилсан сургалт: Туршилт хийж туршлаган дээр үндэслэн сурах. Ажилтнуудад ажлын талбарт бодит нөхцөл байдал дээр туршиж сурах боломжыг олгодог.

4. Симуляцийн сургалт: Суралцагч нь хиймлээр үүсгэсэн хувилбар дээр ажиллаж, асуудлыг багасгах, шийдэх гарцыг олох, логик шийдлийг гаргах ёстой туршлагажуулсан сургалтын хамгийн сайн жишээ юм.

5. Алсын зайн сургалт болон асуулт: Дэлхийн аль ч өнцөгөөс хамаагүй интернэтээр дамжуулах холбогдож сурах боломж олгосон. Хөгжилтэй сонирхолтой хичээл, асуулт хариулууд гэсэн хэд хэдэн хэлбэртэй байдаг

6. Mobile learning/Гар утасны аппликейшн: Дэлхийн хүн амын 80% нь ухаалаг гар утастай болсон өнөө үед утасны эзэмшигч бүр өөрийн сонирхолын дагуу хүссэн хичээлээ, хаанаас ч хэзээ ч үзэж сурах боломжыг нээж өгсөн.

Эх сурвалж: empasoft1.medium.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!