Компьютер

UPDATE БУЮУ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ 5 ЗҮЙЛ

Бидэнд байсхийгээд л энэ аппликейшнийг шинэчлээрэй, шинэ шинэчлэлийн хувилбар гарсан байна гээд мэдэгдлүүд орж ирдэг боловч ихэнх үед “Remind me later” буюу дараа сануулах товчийг дарчихдаг. Бүхий л зүйл цахимд шилжиж буй энэ үед цахим аюулгүй байдал гэдэг хамгийн чухал тооцогдох ба хувийн болон гэр бүлийнхээ цахим аюулаас хэрхэн сэргийлэхээ зайлшгүй мэддэг байх шаардлагатай болоод байна.

Энэ удаа та бүхэндээ хэзээ ч алгасаж болох 5 update-г танилцуулах гэж байна.

1. Үйлдлийн систем

Үйлдлийн систем буюу operating system гэдэг нь таны компьютер болон гар утсан дээрх бүх л програмыг ажиллуулдаг ба өөр үгээр чухал систем юм. Үүнээс үүдээд маш олон төрлийн аюулгүй байдлын асуудал тулгардаг. Үйлийн системд ямар нэгэн доголдол үүссэнээр, цахимаар гэмт хэрэг үйлдэгчид таны мэдээллийг хуулж аван мөнгө нэхэмжлэн авах боломжтой бөгөөд төлбөрийн мэдээллүүдийг авч болохоос гадна цахим банканд тань нэвтрэх боломжтой юм. Үйлдлийн систем нь хувь хүний болон байгууллагын мэдээлэлд халдаж болох асар том эрсдлийг дагуулдаг тул гар утас, компьютер дээрээ тогтмол шинэчлэл буюу update хийх хэрэгтэй.

2. Browser буюу хөтөч

Browser ч мөн адил гуравдагч этгээдийг таны төхөөрөмжид маш амархан нэвтрүүлэн мэдээллийг тань авах боломжтой болгож өгдөг. Жишээ нь, бидэнд танихгүй хэн нэгнээс аль эсвэл дотны хүнээс тань гэнэт линк ирдэг шүү дээ. Ихэвчлэн та ялагч боллоо эсвэл та $1*** хэмжээний мөнгө хожлоо зэрэг мэдээлэл ирэх нь цөөнгүй тохиолддог.Энэ нь бүгд худал мэдээлэл ба зөвхөн таны хувийн мэдээллийг авах зорилготой гэдгийг анхаараарай. Энэхүү линкэн дээр дарж орсон тохиолдол тухайн хүн хувийн мэдэээллээ алдах, аккаунтаа алдах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.

Chrome хөтчийг хөгжүүлэгчид халдлагаас сэргийлэх үүднээс аль болох хурдан шинэчлэлийг гаргадаг ба ихэнх хүмүүс хойшлуулсаар байдаг нь цахим гэмт хэрэгт өртөх магадлалыг ихэсгэсээр байдаг. Тиймээс өөрийн ашигладаг хөтөч буюу browser-оо тогтмол шинэчлэхээ бүү мартаарай.

List Update 2.0 - 99ThingsToDoBeforeIDie

3. Оффисийн програм хангамжууд

Ажлын байран дээр бид өдөр бүр хийсэн зүйлсээ хянаж, зассаар байдаг тул Microsoft office болон Adobe suites-д нэвтрэхийн тулд цахим халдлага нь ихэвчлэн алдаа гарах, доголдол үүсэх зэргээр илэрэх нь олонтаа. Энэ нь тухайн файлыг устгах, ямар нэгэн хүсээгүй өөрчлөлтийг бий болгох зэрэг эрсдэлтэй учраас өөрийн чухал, нууцын зэрэглэлтэй мэдээллээ урт удаан зөв чигээр нь хадгалахыг хүсч байвал цаг бүрт нь update-аа хийж байгаарай.

4. Банкны аппликейшн

Банкны апп-ууд нь цахим гэмт хэрэгтнүүдийн хамгийн их онилдог талбар бөгөөд таны цахим банкинд амжилттай нэвтэрснээр таны дансан дахь бүх мөнгийг татаж авах боломжтой болдог. Тиймээс банкны апп-ууд энэхүү халдлагаас сэргийлэх үүднээс ойр ойрхон update хийхийг шаарддаг. Хэрвээ танд банкны аппликейшин байдаг бол идэвхтэй ашигладаг бол update-аа алгасахгүй хийж байхыг зөвлөж байна.

5. Вирусийн эсрэг програмж хангамж

Яагаад вирусийн эсрэг програм хангамж орсон байгаа юм бол хэмээн гайхаж байж магадгүй юм. Таны ашиглагдаг вирусийн эсрэг програмд шинэчлэл гарсан бүрийд нь шинэчлэлийг хийж байх нь зүйтэй. Kaspersky аюулгүй байдлын бүтээгдэхүүн нь 80 сая таны ашиглаж буй төхөөрөмжид хор хөнөөлтэй биетүүдийг илрүүлсэн ба тухай бүрт вирусийн эсрэг програмаа шинэчлэж байгаарай. Хэдий эдгээр програмууд нь автоматаар шинэчлэгдэх тохиргоотой байж болох ч давхар шалгаад үзэхэд илүүдэхгүй билээ.

Эх сурвалж: empasoft1.medium.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!