Эрсдэлийн удирдлага

ХҮҮХДЭЭ УТАСНААС ХОЛ БАЙЛГАМААР БАЙНА УУ? | Tech-News.mn

Цар тахлаас үүдээд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсчихоод байгаа энэ үед таны хүүхэд өдрийн ихэнх цагийг гар утас, компьютер дээр өнгөрөөн таны санааг зовоож байж магадгүй юм. Тэгвэл энэ асуудалд Kaspersky шийдэл гаргаж ирсэн нь “KASPERSKY SAFE KIDS” бөгөөд хэрвээ таны хүүхэд ухаалаг гар утас, компьютер ашигладаг л бол хүүхдээ хэр удаан, хэдийд тухайн төхөөрөмжүүдийг ашиглаж болохыг удирдаж болох боломжийг эцэг эхчүүдэд олгож байгаа юм.

Хэрхэн хүүхдээ гар утас, видео тоглоом, компьютераас хол байлгах вэ ?

Хүүхэддээ хаяг нээж өгсний дараагаар хүүхдийнхээ ашигладаг бүхий л төхөөрөмжийг холбох хэрэгтэй. Ингэснээр Та өөрийн гар утас болон компьютер дээрх My Kaspersky хаягнаасаа хандан хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг удирдаж, зохицуулж болно.

Хэрхэн My Kaspersky дээр дэлгэцийн цагт хязгаарлалт тавьж өгөх вэ?

  • Kids цэсийг сонгох
  • Хүүхдийнхээ хаягийг сонгоод, Device use дээр дарах
  • Settings хэсэгрүү очоод Device use-ээ идэвхжүүлэх
  • Сонгосон төхөөрөмжийн баруун хэсэгт дарахад доорх 2 сонголт гарч ирэх болно

Statistics only- Хэрвээ хүүхдээ хэр их цагийг гар утас, компьютер зэрэгт зарцуулж байна гэдгийг мэдэхийг хүсвэл энэ сонголтыг сонгох юм.

Time limit- Тухайн сонгогдсон төхөөрөмж дээр зарцуулах цагт нь хязгаар тавьж өгөх сонголт юм.

My Kaspersky дээр дэлгэцийн цагт хязгаарлалт тавьж өгөх

Kaspersky Safe Kids нь хүүхэд хэзээ утас, компьютероо ашиглах вэ хэмээн цагийн хуваарийг тохируулж өгөх боломжийг эцэг эхчүүдэд олгож байгаа ба хичээл, сургалттай байх үед нь бусад зүйлсийг нь блоклож болох бөгөөд 4 төрлийн хязгаарлалттай. Үүнд:

Цагийн хуваарийн дагуу сануулах– Хэрвээ хүүхэд тогтсон хугацаанаас хэтрүүлэн хэрэглэх тохиолдолд сануулгын дохио тухайн төхөөрөмжийн дэлгэцэн дээр гарч ирнэ

Цагийн хуваарийн дагуу блоклох– Тохиргоо хийж өгсөн цагийн дагуу тухайн төхөөрөмжийн хандах эрх нь хязгаарлагдах бөгөөд зарим зүйлсийг блоклосон байх юм. Гэхдээ дуудлага хийх, авах боловч текст мессеж явуулах, тоглоом тоглох, фб, инстаграм зэрэг нийгмийн сүлжээний хаягаа ашиглах боломжгүй. Энэхүү сонголт нь IOS дээр байхгүй.

Өдрийн хэрэглээн дээр үндэслэн сануулах– Хэрвээ хүүхэд зөвшөөрөгдсөн цагаас илүү цаг тухайн төхөөрөмжийг ашиглавал сануулах тэмдэг гарч ирнэ.

Өдрийн хэрэглээн дээр үндэслэн блоклох– Хэрвээ хүүхэд зөвшөөрөгдсөн цагаас илүү цаг тухайн төхөөрөмжийг ашиглавал, тухайн төхөөрөмжийг блоклон ашиглах боломжгүй болгодог. /IOS дээр энэ сонголтыг ашиглах боломжгүй/

Түүнчлэн Kaspersky Safe Kids-г зөвхөн хүүхэд гэлтгүй та өөрийн гар утсан дээрээ суулгах боломжтой .

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!