Дижитал стратеги

ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРУУД

2021 оны 4 сарын 7 өдрийн байдлаар Мэдээлэл технологийн салбарт дараах ажлын байрууд хамгийн их эрэлттэй байна. Үүнд:

Харин дээрх ажил олгогч аж ахуй нэгж, ажил олгогчдыг салбар бүрээр нь ангилж харвал

Мэдээлэл технологийн компани — 50%

Уул уурхайн салбар — 20%

Банк бус санхүүгийн байгууллага — 10%

Төслийн байгууллагууд — 10%

Жижиг дунд үйлдвэрүүд — 5%

Нийтийн үйлчилгээний байгууллага — 5% эзэлж байна.

Энгийн олон нийтийн сошиал платформ хөтлөхөөс эхлээд вэб сайт, гар утасны аппликешн хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан гээд манай улсад хийж хэрэгжүүлж буй бүй бүхий л үйл ажиллагаа, салбар бүр цахим хэлбэрт шилжиж, шинэчлэгдсээр… Үүнтэй зэрэгцэн дижитал ур чадвартай ажилчдын хомсдолд орсон байгууллагууд олширсоор байна. Нөгөө талаас хөл хорио, цахим хичээл үргэлжилж энэ салбарын их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдын дунд мэдээлэл технологийн мэргэжлийг эзэмшээд дараагийн удаад хийх алхамаа тодорхойлоход бэрх болж байх шиг.

Технологийн хөгжлийг ашиглаагүй салбар үлдсэнгүй. Харин ашиглалгүй үлдвэл ямар хэмжээнд хол хоцорч болдог вэ гэдэг жишээг бид мэднэ. Тэгэхээр салбар, байгууллага бүр л технологийн хөгжлийг ашиглахыг хичээж байна. Хэн нь илүү ашигласан тэр нь илүү хурдтай хөгжих боломжийг олгож байна.

Сургалтад хамрагддаг залуусын нийтлэг гаргадаг алдаа бол мэдээлэл технологийн мэргэжлийн ангилал болон хийж гүйцэтгэх ажлын чиг баримжаагаа маш муу мэддэгт буй юм. Иймд та бүхэнд хэрэг болгох үүднээс энэхүү ангилалыг харуулж байна.

Мөн олон улсад энэ салбарын ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа. Сүүлд гарсан судалгаагаар олон улсад STEM /Science, Technology, Engineering, Mathematics/ чиглэлээр төгсөж буй оюутнуудын тоогоор БНХАУ жил бүр 4.7 сая оюутан төгсөж байгаагаар тэргүүлсэн бол түүний араас ОХУ, АНУ зэрэг багтаж байна. Үүгээрээ эдгээр улс боловсрол болон ирээдүйн хөдөлмөрийн зах зээлдээ анхаарч байгаагийн нэг илрэл юм.

Мөн хиймэл оюун ухаан, робот зэргийг оролцуулсан ажлын байр шинээр их бий болж, олон салбарт нэвтэрч байгаа тул логикийн хувьд бодоод үзвэл дэлхий дээр хамгийн сүүлд хиймэл оюун ухааны кодыг бичдэг IT инженерийн ажлын байр л үлдэнэ гэсэн яриа ч мөн олон улсад явж байна.

Тийм учраас хамгийн урт хугацаанд үлдэх ажлын байрны нэг гэвэл манай салбарын мэргэжилтнүүд байх болоод байна.

Эх сурвалж: empasoft1.medium.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!