Гүүгл

GOOGLE КОМПАНИ ШИЛДЭГ МЕНЕЖЕРИЙН 10 ШИНЖ ЧАНAРЫГ ИНГЭЖ ТОДОРХОЙЛЖЭЭ | Tech-News.mn

Чадварлаг ажилтан олно гэдэг маш зардалтай, цаг их зардаг зүйл юм.
Гэвч удирдлага нь хэцүүхэн хүн байвал тэд эхний шалтаг дээр л компанийг орхих болно.
Google компани 10 жилийн турш Oxygen төсөл нэртэй судалгааны ийм том ажил хийжээ.
Энэ нь яадаг төсөл вэ гэхээр?
Хэрхэн төгс менежерийг бүтээх, болон тэднийг манлайлагч болгон хөгжүүлэх тал дээр судалсан байна.
Менежер хүний хамгийн чухал чадвар бол сэтгэл хөдлөл, оюун санаагаа удирдах чадвар байдаг юм байна.
Мөн бусдыг ойлгох хүний сэтгэл санаа оюуны чадамжийг мэдрэх ойлгох нь маш чухал чадвар гэж Google компанийнхан тодорхойлжээ.
1. Сайн дасгалжуулагч
Асуудал гарахад шууд өөрөө засахын оронд ажилчдадаа өөрсдөөр нь шийдвэрлүүлэх аргыг нээж өгдөг.
Багийннхнаа шаардлагатай мэдээ материалаар нь хангаж өгдөг. Тэгж байж, баг туршлагажиж, мэдлэг нь тэлдэг юм байна.
2. Эрх мэдлийг нь олгодог
Сайн удирдагч ажилчдадаа эрсдэл үүрэх бас алдаа гаргах эрхийг нь нээж өгдөг.
Тэд багийнхандаа алдах онох, эрсдэл хүлээх, шинэ содон санааг нь дэмжих, эрэл хайгуул хийх бүх эрх чөлөөг нь нээж өгдөг.
Тэднийг хэрэгтэй бүх орчин нөхцлөөр нь хангадаг.
Мөн уян хатан ажлын цагийг хүлээн зөвшөөрдөг.
The Smart Marketer's Guide to Google Alerts
3. Баг хамт олныхоо оролцоог бий болгох орчин нөхцөлийг бүтээдэг.
Сайхан уур амьсгалтай ажиллаж, амжилттай байхад нь анхаарал тавьж буйгаа харуулдаг.
Google-ийн өөр нэг судалгаагаар хамтын ажиллагааны гол түлхүүр нь сэтгэл зүйн тайван байдлын орчинг бүрдүүлэх нь чухал гэж тодорхойлсон байна.
Google-ийн ажилчид баг дотроо маш өндөр сэтгэл зүйн тайван байдлын мэдэрдэг байна.
Хэн ч байсан гэсэн хамт олонтойгоо хамт байхдаа эрсдэл хүлээсэн ч аюулгүй байдлыг мэдэрдэг байна.
Баг дотор ямар ч хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд, асууж ярилцахдаа болон шинэ санаа бодлоо илэрхийлснийхээ төлөө ямарч эвгүй байдалд орохвий эсвэл шийтгүүлэхвий гэсэн айдасгүй байдаг ажээ.
Гайхалтай багууд итгэлцлээр хөгждөг бөгөөд агуу менежерүүд энэ итгэлийг бий болгоход тусалдаг.
4. Бүтээмжтэй, үр дүнд чиглэсэн.
Шилдэг менежерүүдийн ажилчид үргэлж хөгжиж сайжирсаар байдаг.
Тэд багынхандаа үргэлж үлгэр жишээ нь байдаг. Тусламж хэрэгтэй үед тэд ханцуй шамлан дайрахад бэлэн байдаг ба энэ нь багийнханд нь урам зориг өгдөг.
5. Тэд бол маш сайн мэдээлэл түгээгчид.
Шилдэг менежерүүд гайхалтай сонсогч байдаг. Энэ нь тэдэнд хүмүүсээ илүү сайн ойлгож мэдрэхэд нь тусалдаг. Мөн тэд хүнд өөрийг нь хэрхэн ойлгож санаа тавьж байгаагаа харуулдаг.
Тэд мэдлэг бол агуу хүч гэдгийг ухаарсан байдаг. Тэд үргэлж хамт олондоо мэдлэг мэдээлэл хүргэхэд бэлэн байдаг.
Google Delays Return to Office and Eyes 'Flexible Work Week' - The New York  Times
6. Ажилчдынхаа карьер хөгжлийг дэмждэг, ажлын гүйцэтгэлийн талаар зөвлөлддөг.
Агуу менежерүүд ажилчдаа чин сэтгэлээсээ магтаж урамшуулж мөн зоригжуулж чаддаг. Мөн үүн шигээ зоригтой шүүмжилж санаа оноогоо айлгүй хэлдэг. Гэхдээ тэд илүү найрсаг бүтээлч байдлаар илэрхийлдэг.
Тэд ажилчдынхаа карьер хөгжил, хувь хүний хөгжил, өсөн дэвжих бүх тал дээр нь харамгүй хөрөнгө оруулдаг. Энэ нь ажилчдад маш их урам зориг болдог ба энэ хөрөнгө оруулалт эргээд тэдний бүх хүчээ ажилдаа зориулах хүсэл эрмэлзэл болон эргэн ирдэг байна.
7. Тэд тодорхой алсын хараа стратегитай ажилладаг.
Зорилгодоо хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй гэдгээ ямагт мэддэг.
Гайхамшигтай менежерүүд яг одоо багаараа хаана явж байгаа, хаашаа чиглэж байгаа, зорьсон газраа очихын тулд юу хийх хэрэгтэйг сайн мэддэг.
Тэд хүн бүрд өөрийнх нь үүрэг даалгавар зорилгыг, баримтлах стратегийг ойлгуулсан байдаг.
8. Тэд ажил хэрхэн босдгийг, бүтдэгийг мэднэ.
Тэд ажилтан бүрийнхээ өдөр тутмын ажил даалгавар болон тулгардаг бэрхшээл бүрийг мэддэг.
Мэдээж ажилтан бүрийн ажлын онцлогийг ойлгодог болох, зөвлөгөө өгөх хэмжээнд хүрэх, тэдний итгэлийг олж авахад хугацаа хэрэгтэй.
9. Үр дүнтэйгээр хамтарч ажилладаг.
Муу менежерүүд компани дотроо хорон өрсөлдөх, бусад нэгнийг дарах гэх мэт үйлдэл гаргадаг.
Харин агуу менежерүүд том зургаар харж, компанийн сайн сайхны төлөө ажилладаг бөгөөд бүх хамт олноо мөн адил уриалдаг.
10. Тэд бол хүчтэй шийдвэр гаргагчид.
Тэд хайхрамжгүй юм шиг боловч шийдэмгий байдаг.
Мөн тэд бодит байдалтай танилцаж, багийнхаа бодол санаа, хэтийн төлөвийг харгалзан шийдвэрээ гаргадаг. Зарим нэг ажилчдад шийдвэр таалагдахгүй байсан ч тэр шийдвэрээ өөрчилдөггүй.
Хэрэв та компани дах менежерүүдээ эдгээр 10 чанарт сургаж чадвал та байгууллагадаа асар том итгэлцэл урам зоригийг бий болголоо гэсэн үг. Үүгээр дамжуулан таны ажилтан бүр шилдэг болох болно.
Манай менежерүүд ийм байх ёстой гэж бодох бус тэд ийм болохыг хүсэж байх нь чухал гэж бодох хэрэгтэй.
Эх сурвалж: updown.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!