Апплекейшн

Чатын аппликейшнүүд бидний нууцыг хэрхэн хамгаалдаг вэ?

Сошиал аппликейшнүүд нь бидний өдөр тутмын хэрэглээ болоод удаж байгаа билээ. Тус аппликейшнүүдийн хувьд анх харилцаа холбооны хялбарчлал дээр анхаардаг байсан бол одоо хэрэглэгчийн нууцлалд анхаарсан, та бидний хэрэглэж заншсан newsfeed буюу мэдээллийн талбар байдлаар биш харьцангуй зураг, видео, текст буюу стори суурилсан хөгжүүлэлтүүдийг хийж байна. Түүнчлэн мессеж буюу чатан харилцаанд илүүтэйгээр анхаарч түүнтэй холбогдох encryption нууцлалаа нэмэгдүүлж байна.

Та бидний өдөр тутам ашигладаг Facebook хүртэл хэрэглэгчийн нууцлалтай холбоотой асуудалд холбогдож түүнээс улбаалан энэ төрлийн хөгжүүлэлтийг хийх болсноо энэ оны эхэнд зарласан. Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хэлэхдээ Интернэт хөгжлийн ирээдүйг харвал хэрэглэгчийн мэдээллийн нууцлалд илүүтэй анхаарах шаардлага гарч улмаар хэрэглэгчийн нууцлал л хүмүүст нээлттэй харилцах эрх чөлөө, өөрийнхөөрөө байх боломжийг өгч чадна гэв.

Тэгвэл харилцаа холбоо, чат аппликейшнүүд нууцлалаа хэрхэн хамгаалдаг вэ?

Харилцаа холбооны аппликейшны /Үүнд: Имэйл, чат, интернэтийн компаниуд орно/ хувьд хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах хамгийн шалгарсан хамгаалалт бол E2E /End to End/ юм. Энэ эцсийн хэрэглэгч буюу харилцаж байгаа хүмүүсийн бүхий л мэдээлэл ямарваа нэг 3дагч этгээд харах боломжгүйгээр серверт шифрлэгдэн хадгалагддагаараа онцлог юм. Товчхондоо бол таны чатаар бичсэн текст, илгээсэн файл, оруулсан мэдээлэл зэрэг нь зөвхөн та 2-н дунд үлдэх бөгөөд ямар нэг улс төр, бизнес, хүчний байгууллагууд яасан ч харж чадахгүй болно гэсэн үг юм. Ажиллах зарчмын хувьд харьцангуй энгийн юм. E2E хамгаалалт нь тухайн аппликейшны серверт хийгддэг бөгөөд харилцаж байгаа хүмүүсийн чатын мэдээлэл криптографын алгоритмаар ажилладаг буюу Private key болон Public key-г ашигладаг. Private key гэдэг нь зөвхөн тухайн хүн рүү хандах эрх бүхий түлхүүр бөгөөд түлхүүрийн урт буюу шифрлэлтийн уртыг тохируулах боломжтой юм. Public key нь хүлээн авагчийн нийтэд зориулсан түлхүүр буюу илгээгчийн мэдээллийг нууцлагдсан байдлаар хүлээн авах түлхүүр юм.

Хэрхэн ажилладаг вэ?

Илгээгч нь хүлээн авагчийн Public Key-н тусламжтай илгээж байгаа мэдээллээ шифрлэх бөгөөд тухайн мэдээлэл серверээр дамжин хүлээн авагчид хүрнэ. Сервер нь ямар нэг байдлаар тухайн мэдээллийн задлах, тайлж унших боломжгүй бөгөөд Хүлээн авагч өөрийн Private key-н тусламжтай шифрлэгдсэн мэдээллийг задлан хүлээн авдаг. Яг энэ зарчмаар ямарваа нэг аюулгүйгээр ажилладаг алгоритм бөгөөд анх програмчлахдаа аль мэдээллийн шифрлэх, нууцлах эсэхээ тохируулдаг. Та бидний сайн мэдэх харилцаа холбооны Viber, WhatsApp, Telegram, Skype, MongolChat зэрэг аппликейшнүүдийн хувьд хэрэглэгчийн нууцлалыг хангах үүднээс End to End хамгаалалтын алгоритмыг ашигладаг.

Эх Сурвалж: Tsengel Ganbaatar, Content Manager, E banking specialist, Vegetarian, Social Media Marketer

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!