Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

ХАЙЛТЫН СИСТЕМД ОНОВЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР | Tech-News.mn

SEO (search engine optimization) буюу хайлтын системийн оновчлол гэдэг нь эдгээр системүүдэд зориулан таны сайтыг сайжруулж хөгжүүлэх үйлчилгээ юм.

Бидний сайн мэдэх Google хайлтын систем өдөр тутам интернэт хэрэглэгчдийн илгээсэн хэдэн сая тэрбум хайлтын хүсэлт бүрт тохирсон хариултыг олж өгдөг. Систем нь сайтын дараах хүчин зүйлүүдийг тооцож хайлтын илэрцүүдийг эрэмбэлдэг:

  • Вэб хуудасны ачаалах буюу нээгдэх хурд.
  • Төрөл бүрийн суурин болон зөөврийн төхөөрөмж, үйлдлийн систем, вэб хөтөч програмуудад зохицож ажиллах чадвар.
  • Сайтын аюулгүй байдал: SSL сертификат, https холболт, вирусгүй байх.
  • Мэта таг болон үндсэн контентын мэдээлэл, HTML кодчилол.

Гарч ирсэн хайлтын илэрцийн эхний 1 буюу 2-р хуудсанд таны вэб байрлаж байвал тун сайн. Үгүй бол таны сайтыг хайлтын системд нийцүүлж сайжруулах шаардлагатай гэсэн үг. Учир нь хэрэглэгчдийн 80 хувь нь л хайлтын илэрцийн эхний хуудсыг, үлдсэн 20 хувь нь хоердугаар хуудсыг л үзэж сонирхдог.

Our services for SEO are designed to increase visibility to the people,  with high quality targeted traf… | Seo services, Search engine optimization  seo, Seo company

Судалгаа, төлөвлөлт

Вэбсайтын одоогийн хайлтын илэрцийн ранк, түлхүүр үгийн семантик цөм, контент, бүтэц, кодчилолд аудит судалгаа хийснээр хайлтын системүүдийн шаардлагад хэрхэн нийцэж байгаад нь үнэлэлт өгнө. Өрсөлдөгч сайтуудын хандалт, трафик урсгалын эх үүсвэр, хуудасны тоо, хайлтаар илэрч байгаа байдалд судалгаа харьцуулалт хийх хэрэгтэй.

Дотоод оновчлол

Боловсруулсан семантик цөмийн дагуу сайтын бүтэц, HTML кодчилол, контентыг сайжруулж хайлтын илэрцийг хэрэглэгчийн хүсэлтэд тохиромжтойгоор нийцүүлнэ (relevance). Вэбийн илэрсэн техник алдаануудыг засаж (давхардсан хуудас, эвдэрхий холбоосуудыг устгах, вэбийн ачаалах хурдыг ихэсгэх г.м.), хэрэглэгч шаардлагатай мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүрэхэд хялбар байхаар дизайн загвар болон интерфейсийг сайжруулна (usability). Шаардлагатай хуудаснуудыг шинээр үүсгэнэ. Мөн сайтын дотоод бүтцийг сайжруулахад анхаарч хайлтын роботуудад таатай орчинг бүрдүүлнэ (хайлтад нийцсэн ойлгомжтой URL, robots.txt, sitemap, редиректын тохиргоо).

Гадаад оновчлол

Дотоод өөрчлөлт болон техникийн ажлууд хийгдсэний дараа гадаад SEO оновчлол хийгдэнэ. Энэ шатанд гадаад хүчин зүйл буюу бусад эх сурвалжаас сайт руу чиглэсэн холбоосын хүчин зүйлд дүн шинжилгээ хийх, сайжруулах, хайлтын системүүдэд нийцүүлэх ажлуудыг хийнэ.

Free Vector | Search engine marketing business. copywriting service,  content management

SEO оновчлолын үр дүн:

Таны сайтыг зөв буюу цагаан аргаар хайлтын системд оновчтой болгосноор дараах бодит үр дүн гарна:

  • Сайтын хандалт нэмэгдэнэ
  • Хайлтын илэрцэд дээгүүр байр эзлэнэ.
  • Боломжит болон бодит хэрэглэгчдийн тоо ихсэнэ.
  • Таны бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдээлэл илүү хүнд хүрнэ.
  • Таны байгууллага, брендын эерэг имиж бүрдэнэ.
  • Зорилтот хэрэглэгч нартай эргэх холбоо үүснэ.
  • Борлуулалт, ашиг орлого өснө.
  • Вэбсайт нь хайлтын системийн зүгээс шүүлтүүр, хориг арга хэмжээнд өртөхгүй.

Хайлтын илэрцэд гарсан амжилт, тэргүүлэх ранк байр суурийг хадгалах зорилгоор сайтыг цаашид хөгжүүлэх, сайжруулах талаар захиалагчтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж зөвлөгөө өгнө. Вэб аналитик програмын тусламжтайгаар сайтын хандалт, хайлтын илэрцийн ранкийг өдөр тутам хянах боломжтойгоос гадна хэрэглэгчийн үйл хөдлөлийн дэлгэрэнгүй шинжилгээ, ерөнхий зах зээлийн шинжилгээг хийх боломжтой.

Эх сурвалж: Webmasteruud.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!