Компьютер

КОМПЬЮТЕРЫН АЛГОРИТМ ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

Компьютероор ямар нэгэн юм хийлгэхийн тулд компьютерын програм бичих шаардлагатай байдаг.
Нэг үгээр компьютерын програм бичихийн тулд хийх зүйлийг нь алхам алхмаар компьютерт зааж өгөх шаардлагатай. Тэгэхэд компьютер тэрхүү алхам бүрийг нэг бүрчлэн “гүйцэтгэсээр” эцсийн зорилгодоо хүрдэг.
Нэгэнт компьютерт юу хийхийг нь хэлсэн бол яаж хийхийг нь мөн зааж өгөх хэрэгтэй болдог. Тиймээс л компьютерын алгоритм шаардлагатай болж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл бид бүхэн хүүхэд байхдаа тооны хичээл дээр бодлого бодохдоо ашигладаг аргыг л алгоритм гээд байгаа юм. Алгоритмын зарчмыг ойлгохын тулд хэдэн жишээ авч ярилцая.
Хөдөөнөөс таны нэг найз чинь танайд айлчлан ирэх болж гэж төсөөлье. Найз чинь галт тэрэгний буудалд буугаад танайд таксигаар очихоор болж. Энэ тохиолдолд найз чинь танай гэрт очихын тулд шаардлагатай гурван өөр алгоритмыг та найздаа санал болгожээ гэж бодъё.
Такси алгоритм:
  1. Таксины буудалд очно.
  2. Такси барина.
  3. Таны гэрийн хаягийг жолоочид өгнө.
Утсаар залгах алгоритм:
  1. Галт тэрэгнээс буумагцаа миний утас руу залга.
  2. Тээш хүлээн авах хэсэгт уулзахаар товлоно.
Автобусанд суух алгоритм:
  1. Буудалд буугаад 18 номерын автобусанд шилжиж сууна.
  2. Төв зам дагуу 4 буудал яваад 14 номерын автобусанд сууна.
  3. Офицерын буудал дээр бууна.
  4. Урагшаа хоёр гудам өнгөрөөд баруун талд хоёр дахь хаалга.Amid a pandemic, a health care algorithm shows promise and peril | Salon.com
Дээрх 3 алгоритм нь нэг л зорилготой боловч алгоритм бүр өөр өөр арга замаар биелэж байгаа биз. Түүнчлэн алгоритм бүрийн өртөг, туулах зам нь өөр өөр байна. Жишээ нь такси барих нь хамгийн хурдан боловч мөн хамгийн үнэтэй нь болно. Автобусанд суух нь хямдхан боловч илүү удаан, мөн биед төвөгтэй. Энэ үед тухайн нөхцөл байдлаас шалтгаалан та алгоритмаа сонгох ёстой.
Компьютерын програм хангамж бүтээхэд мөн адил өгөгдсөн даалгавраас шалтгаалан маш олон төрлийн алгоритм дундаас тохиромжтойг нь сонгох хэрэгтэй болдог. Өөр өөр нөхцөлд алгоритм бүр давуу болон сул талуудтай байдаг. Эдгээрийн дотроос сортлох буюу ангилах төрлийн алгоритм нь компьютерын хувьд маш их цаг шаардсан ажил байдаг учраас олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон юм. Өнөөдөр ангилахад ашиглагдаж байгаа түгээмэл таван арга гэвэл:
  • Бин ангилал (Bin sort)
  • Мерж ангилал (Merge sort)
  • Баббл ангилал (Bubble sort)
  • Шелл ангилал (Shell sort)
  • Фүйк ангилал (Quicksort)
Хэрэв та 1-ээс 10 хүртэлх нэг сая бүхэл тоог сортлох гэж байгаа бол бин сорт хамгийн тохиромжтой алгоритм юм. Хэрэв та сая ширхэг номны нэр сортлох бол фүйксортыг ашигласан нь дээр. Алгоритм бүрийн сул тал, давуу талыг мэдэж байх нь өөрийн хийх гэж буй ажилдаа хамгийн тохиромжтойг нь авч сонгоход хэрэгтэй.
Нэгэн сонирхолтой түүх өгүүлэхэд, Билл Гейтс Харвардын их сургуулийн хоёрдугаар курст байхдаа комбинаторикын хичээл дээр профессорынх нь танилцуулсан урьд нь хэн ч шийдэж байгаагүй панкайк сортын алгоритмыг бодож олсон байна. Гейтсын олсон арга бүтэн гучин жилийн турш хамгийн хурдан алгоритм байсан бөгөөд түүний дараа илүү хурдан алгоритм нээсэн хүнийх дөнгөж нэгхэн хувиар л илүү байсан юм. Гейтсын аргыг хожим томьёо болгон Харвардын компьютерын шинжлэх ухааны сургуулийн сэтгүүлд хэвлүүлсэн байдаг. Үүний дараа Гейтс сургуулиа орхин өөрийн гэсэн програм хангамжийн компанийг байгуулсан нь өнөөдрийн Майкрософт шүү дээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!