Хэрэглээний програм

EXCEL ПРОГРАМ ДЭЭР СӨРӨГ УТГАТАЙ ТООГ ЭЕРЭГ УТГАТАЙ БОЛГОХ ТЕХНИК | Tech-News.mn

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

Nega_1

Дээрх мэдээллээс сөрөг тэмдэгтэй утгуудыг (хасах утга) эерэг тэмдэгтэй (нэмэх утга) болгох шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэлд дараах хэлбэрт шилжүүлэх шаардлага гарсан.

Nega_2

Сөрөг тэмдэгтэй утгууд бүгд эерэг тэмдэгтэй болсон байна. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн хялбархан аргаар шийдэх талаар одоо тайлбарлая.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Хасах тэмдэгтэй тоон утгыг нэмэх тэмдэгтэй болгохын тулд бид -1 гэсэн тоогоор үржүүлдэг. Жишээлбэл -36 *-1=36 болно. Энэ зарчмаар өгөгдсөн мэдээллийн хасах тэмэдгтэй утгуудыг нэмэх тэмдэгтэй болгоно. Гэхдээ манай жишээний хувьд нэмэх болон хасах тэмэдгтэй утгууд холилдсон байгаа учраас бүх тоог -1-ээр үржүүлж болохгүй. Яагаад гэвэл нэмэх тэмдэгтэй утгууд маань хасах тэмдэгтэй болчихоно. Иймээс бид -1-ээр үржүүлэх үйлдлийг хийхээс өмнө өгөгдсөн мэдээллээс зөвхөн сөрөг утгатай тоонуудыг сонгож идэвхжүүлэх шаардлагатай.

Бид хасаг тэмдэгтэй утгыг – гэсэн тэмдэглэгээгээр таньдаг. Иймээс бид Excel программын FIND хэрэгсэлийн тусламжтайгаар – тэмдэгийг өгөгдсөн мэдээллээс хайж олно. Өөрөөр хэлбэл Ctrl+F хослолсон товчоор  тэмдэгийг хайж болно.

За одоо хасах тэмдэгтэй утгуудыг нэмэх тэмдэгтэй болгох дэс дарааллыг бичие.

  1. Дурын нэг хоосон нүдэнд -1 гэсэн утгыг оруулна. Манай жишээний хувьд G2 нүдэнд -1 гэсэн утгыг оруулсан болно.
  2. G2 нүдэнд оруулсан -1 гэсэн утгыг COPY (Ctrl+C) хийнэ.
  3. Мэдээлэл агуулсан муж буюу B2:E8 мужийг сонгож, идэвхжүүлнэ.
  4. Компьютерийн гараас Ctrl+F хосолсон товчийг дарж, Find and Replace цонхыг нээнэ. Тус цонхны Find what: талбарт  тэмдэгийг оруулж Find All  коммандыг өгнө.
    Nega_3
  5. Үүний дараагаар Find and Replace цонхонд үүссэн хайлтын үр дүн дээр курсорыг байршуулж, Ctrl+A коммандыг өгнө. Үүний үр дүнд  тэмдэгтэй бүх мэдээллүүд сонгогдоно. Close коммандаар Find and Replace цонхыг хаана.
    Nega_4
  6. Үүний дараагаар аль нэг сонгогдсон нүдэн дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарж, Paste Special цонхыг нээнэ.

Nega_5

7. Үүссэн Paste Special цонхонд дараах зурагт үзүүлсэн сонголтуудыг хийж, OK коммандыг өгнө.
Nega_6

8. Энэ бүх үйлдлийн үр дүнд сонгогдсон мужид агуулагдах сөрөг тэмдэгтэй бүх тоонууд нэмэх тэмдэгтэй болсон байх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Nega_7

Эх Сурвалж: excel.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!