Эрсдэлийн удирдлага
Таны хүүхдэд дараах шинж илэрвэл цахим орчинд дээрэлхүүлж магад хэмээн нягтлах шаардлагатай

– Технологиос татгалзах:
Интернет эсвэл гар утас ашиглаж байхдаа эсвэл ашиглаж дуусмагцаа сэтгэл санаа тогтворгүй болох
Интернет эсвэл гар утсаа мэдэгдэхүйц байдлаар шууд ашиглахаа болих
– Сэтгэл хөдлөлийн зан байдал:
Улам няцамхай, ичимхий, бүрэг, тогтворгүй, ууртай, зовнимтгой, бухимдуу болох
Өөрийн цахим орчны талаар нууцлах эсвэл хамгаалах

– Нийгмийн шинжтэй зан байдал
Ааш, зан байдлаа өөрчлөх, нойр эсвэл хоолондоо муудах, хар дарах
Урьд оролцох дуртай байсан сургуулийн үйл ажиллагаанаас холдох
Гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө зайгаа барих, хөндийрөх, найзаа солих,
Өөрийгөө гэмтээх
Амиа хорлох тухай эргэцүүлэх, бэлдэх эсвэл завдах
– Академик шинжтэй зан байдал
Сургуульд явахгүй гэх
Сургууль дээр асуудалд орох, хэрэг тарих
Дүн буурах, идэвх сулрах, гэртээ гол төлөв уурлахыг илүүд үзэх
Богино зурвас, захиа авмагцаа уурлах, бухимдах
Компьютер, гар утасныхаа талаар ярихаас зайлсхийх