Эрсдэлийн удирдлага

ЯАЖ FACEBOOK БУЮУ ЦАХИМ ОРЧИНД АЮУЛГҮЙ БАЙХ ВЭ? | Tech-News.mn

1. Танихгүй хүнээс буюу харилцдаггүй, мэдэхгүй найзын хүсэлтийг авахгүй байх
Найзтай болох гоё ч огт танихгүй хүнээс ирсэн найзын хүсэлтийг аль болох авахгүй байх хэрэгтэй. Хувийн мэдээлэл, нууц зэргээ алдахгүй байхад тустай.
2. Янз бүрийн элдэв групп-т элсэхгүй байх Зөвхөн шаардлагатай, хэрэгтэй групп-тээ элсээрэй.
3. Хувийн тохиргоо
-Profile-ийн нууцлал. Гаднаас линкээр profile-руу очих, утасны дугаараар болон и-мэйл-ээр таны profile-ийг хайж олохыг зөвшөөрөх, хаах тохиргоог өөрчлөхдөө Privacy Setting and Tools цэсрүү орно. Who can look me up? тохиргоонуудыг Friends болгож өөрчилнө. Ингэснээр и-мэйл болон утасны дугаараар хайлт хийхэд таны Profile илрэхгүй болно.
-Хэн тань руу найзын хүсэлт илгээж болох вэ ?
Ихэнх хүмүүсийн facebook profile-руу шууд найзын хүсэлт илгээх боломжтой байдаг. Харин зөвхөн найзын найзууд найзын хүсэлт илгээх боломжтой болгож болно.
Үүний тулд: Privacy Setting and Tools цэсрүү орно. Who can contact me буюу who can send me friend request гэсэн тохиргоог Найзын найзууд болгон өөрчилнө.
-Би хаана нэвтэрсэн байна вэ ?
Уг тохиргоо нь таны Facebook-д нэвтрэн орсон төхөөрөмжийн жагсаалтыг харуулна. Хэрвээ жагсаалт дунд таны нэвтэрч ороогүй төхөөрөмж байвал тус төхөөрөмжийг жагсаалтнаас хасаж болно. Үүний тулд: Security and Login цэсрүү орно. Where you’re logged in тохиргоонд байгаа жагсаалт дундаас өөрийн хасах төхөөрөмжийн ард байгаа 3 цэгийг дарна. Дээрх үйлдлийг хийснээр Not you? Logout гэж гарч ирэх бөгөөд уг үйлдлийг гүйцэтгэснээр тус төхөөрөмж хасагдах болно.
– Block хийх
Block гэдэг нь хаах, хязгаарлах гэсэн утгатай бөгөөд хэн нэгэн танд төвөг удвал Block хийхэд л хангалттай. Үүний тулд: Blocking цэсрүү орно. Block users хэсэгт Block хийх хүнийхээ нэрийг бичнэ. Гарч ирэх хүмүүсийн profile дундаас Block хийх хүнийг сонгон Block товч дээр дарна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!