Мобайл

ШИНЭ ГАР УТАС ХУДАЛДАН АВАХДАА ЮУНД АНХААРАХ ВЭ? | Tech-News.mn

Шинэ утас худалдан авах нь танд тийм ч амар биш санагдаж байж магадгүй. Ялангуяа хэт үнэтэй утас бол бүр ч хэцүү. Хамгийн үнэтэй утсыг хамгийн чанартай гэж бодон авах тохиолдол байдаг. Гэвч үнэндээ хамгийн сайн утас ямар байх ёстойг мэдээд авчих юм бол тийм их мөнгө үрэх шаардлагагүй.

Сонголтоо зөв хийхэд тань доорх зөвлөгөөнүүд туслах учраас анхаарч үзээрэй.

Дэлгэц

Хэрвээ та бидэнтэй л адил ухаалаг утсыг өдөр тутамдаа хэрэглэдэг бол хамгийн эхэнд шалгаж үзэх зүйл бол утасны дэлгэц. Гадаа гарахад интернетээр уншиж буй зүйл, үзэж буй бичлэгний чанар нягтаршил нь тод харагдахуйц байх ёстой.

Хэрвээ том дэлгэцтэй утас авч байгаа бол 1920x1080p-с доошгүй нягтаршилтай байх. Үүнээс ч илүүд мөнгө зарцуулах боломжтой бол 2560×1440 Quad HD буюу илүү хурц нягтаршилтай байсан ч болно. Мөн дэлгэцнийхээ хэмжээг бодож үзээрэй. Кино нэвтрүүлэг үзэхэд тохиромжтой утас байх уу эсвэл барьж явахад амар гарт багтахуйц утас байх уу гэдгийг тодорхойлох.

Батарэй

Таны сонирхож байгаа утсыг хэрэглэдэг хүн эсвэл авсан хүмүүсийнх нь үлдээсэн сэтгэгдлийг судалж унших. Мэдээж удаан эдэлгээтэй утас л авахыг хүснэ шүү дээ. Бидний ойр дотны хүмүүсийн утсууд цэнэгээ удаан барьдаггүй гэж дуулдах нь их байдаг. Хэрэв та ч бас яг адилхан бол цэнэг хурдан ордог буюу хурдан цэнэглэдэг баттерэйтэй утсыг нь сонгох хэрэгтэй. Ихэнх Android утсуудад дагалдаж ирдэг тусгай цэнэглэгчүүд хэдхэн минутын дотор сайн цэнэглэж чаддаг. Эсвэл iPhone гар утастай бол iPad цэнэглэгч авч хурдан цэнэглэж болно.

Багтаамж

Хямд утас авч мөнгөө хэмнэх гэж оролддог маш олон хүмүүс байдаг. Гэвч тэдгээр утсууд нь ихэнхдээ багтаамж муу байдаг. Хэрвээ та кино болон дуу их татдаг бол би танд хамгийн багадаа 64 GB багтаамжтай утас авахыг зөвлөж байна. Аппликэшнүүд сүүлийн үед их зай эзэлдэг болсон. Үүний хажуугаар зургууд нь маш их зайг эзэлдэг тул та зургуудаа тусгай зориулалтын (Apple Photos, Google Photos эсвэл өөр төрлийн зургуудаа хадгалах боломжтой) программуудыг ашиглан хадгалж аваад утасныхаа багтаамжийг сайжруулж болно. Зарим Android ухаалаг утаснууд “microSD” буюу бидний хэлдгээр “мемори” дагалдан ирдэг. Энэ нь мөн адил багтаамжийг чөлөөлөхөд тусалдаг.

Камер

Хэрвээ гэр бүл найз нөхдөдөө өөрийн зургуудаа үзүүлэх дуртай бол утасныхаа камерын чадамжийг шалгаарай. Хамгийн үнэтэй гэгдэх утаснууд (Galaxy S9 болон iPhone X) нь хэдий бүүдгэр орчинд байсан ч flashlight-г ашиглахгүйгээр сайн зураг дарж чаддаг. Хямд утсууд камер нээх сайн биш байдаг. Тийм учраас камер сайн байх ёстой гэж үзсэн бол арай илүү чанартайг нь аваарай.

Нас

Мөнгөө хэмнэх гэж дам гарын утас эсвэл хуучин утсыг дахин засварлан хэрэглэх нь танд тийм ч таатай санагдахгүй байх. Гэхдээ хэрвээ тийм тохиолдол гарвал дараах зүйлсийг санаарай. Хэрвээ энэхүү утас хэт хуучных (ерөнхийдөө 2-3 жил) болсон бол цаанаасаа хийгддэг шинэчлэлтүүдийг хийхээ больчихдог. Үүнд багтах нэг гол зүйл нь бол аюулгүйн баталгаа буюу нууц мэдээллийн хамгаалалт. Мөн аппликэшнүүд цаг ирэх тусам хөгжиж байгаа энэ үед тухайн утаснуудын процессор болон мемори нь сүүлийн үеийн тэдгээр аппликэшнүүдийг ажиллуулж чаддаггүй байхад хүрдэг. Хэрвээ та мессэж бичих гэж эсвэл мэйл хаягаа шалгаж гэж хэрэглэж байгаа бол хоёрдугаар гарын утас тийм ч муу биш шүү.

Бусад

Эцэст нь хэлэхэд одоо эсвэл цаашдаа таны хувьд юу чухал байж болох вэ гэдгийг анхаарч үзээрэй. Стерео спикер хэрэгтэй юу? Энэ спикер нь IPhone X, Galaxy S9 зэрэг өндөр зэрэглэлийн утаснуудад байдаг. Энэ нь дуу чимээ нь дээд доороос (таныг кино үзэж, тоглоом тоглож байгаа үед баруун, зүүн талаас) гарна гэсэн үг юм. Энэ утас утасгүй цэнэглэгчийг хэрэглэхэд тохиромжтой болов уу? Хэрэв та ширээнийхээ дэвсгэр дээр утсаа байлгахыг хүсч байвал энэ нь тохиромжтой байж болох юм. Чихэвч оролттой юу, Bluetooth чихэвч хэрэглэх үү эсвэл адаптер хэрэглэх шаардлагатай юу? Хэрэв та ирээдүйгээ бататгахыг хүсч байгаа бол үүнийг бас анхаарч үзээрэй.

Эх Сурвалж: itstore.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!