Хэрэглээний програм

ТОМЪЁО АШИГЛАЖ АЛДААТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ | Tech-News.mn

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Тус мэдээллийн A1:B4 мужийн мэдээлэл нь Стандарт буюу байх ёстой хэлбэр. Харин D1:E25 мэдээлэл нь программаас гарсан үр дүн. Энэ үр дүнд алдаатай мэдээлэлүүд их байгаа. Алдаатай мэдээлэл гэдэг нь Монгол нэр болон Англи нэрсүүд стандарт нэрснээс зөрсөн байгаа болно. Алдаатай мэдээллийг зурагт улаан өнгөөр будаж тэмдэглэсэн болно.

Бидний гол зорилго бол ийм алдаатай мэдээллүүдийг 20-30 мянган мөртэй мэдээлэл дундаас хайж олох процесс юм. Тэгвэл үүнийг хэрхэн олох талаар өнөөдрийнхөө нийтлэлээр авч үзье.


Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Энэ асуудлыг бид энгийн VLOOKUP функцэд багахан хэмжээний хувиргалт хийх замаар маш хялбархан шийдэж чадна. Юуны өмнө F1 нүдэнд ШАЛГАЛТ гэсэн текст бичнэ. Дараагийн алхамд F2 нүдэнд дараах томъёоллыг бичнэ.

=VLOOKUP(D2&E2,$A$2:$A$4&$B$2:$B$4,1,FALSE)

Дээрх томъёоны үр дүнг Ctrl+Shift+Enter хосолсон товчоор гаргана. Улмаар F2 нүдний томъёоллыг F3:F25 мужид хуулна. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд #N/A алдаа заасан үр дүнгүүд алдаатай мэдээллийг илэрхийлнэ. Иймээс D1:F25 мужийг сонгож, Data цэснээс Sort буюу эрэмблэх коммандыг өгнө. Мэдээж эрэмблэх талбар нь ШАЛГАЛТ гэсэн баганын мэдээлэл юм. Үүний үр дүнд алдаатай мэдээлэл дээд хэсэгт эрэмблэгдэн гарах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд л бидний асуудал шийдэгдлээ. Энд ашигласан VLOOKUP томъёололд багахан тайлбарыг өгье.


Томъёоны тайлбар:

Бид үүссэн асуудлыг  дан ганц энгийн VLOOKUP функцээр шийдэсэн.

=VLOOKUP(D2&E2,$A$2:$A$4&$B$2:$B$4,1,FALSE)

VLOOKUP функцийн Lookup_value аргументад D2&E2 гэсэн утгыг оруулсан. Энэ нь тухайн хоёр нүдний утгыг нэгтгэж буй томъёолол юм. Өөрөө хэлбэл D2=AлимааE2=Bat гэж байвал F2=АлимааBat гэсэн мэдээлэл болж хувирана. Яг үүнтэй адилаар Vlookup функцийн Table_array нэгтгэсэн. =A1:A4&B1:B4 гэсэн томъёоллоор. Улмаар бидний мэдээлэл дараах хэлбэрт шилжиж буй хэрэг юм.

Ингээд л бидний үр дүн гарч байна. Та бүхэн туршаад үзээрэй.

Эх Сурвалж: excel.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!