Бизнес загвар

ТАНД ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭХ ШИЛДЭГ САНАА БАЙНА УУ?ТЭГВЭЛ ШАЛГААД ҮЗЬЕ | Tech-News.mn

1. БИЗНЕСИЙН БҮТЭЭЛЧ САНАА ОЛ
Бизнесийн бүтээлч санаа бол зүгээр л ашиг олох хэрэгсэл төдий зүйл биш. Таны зорилтот зах зээл, таны байршил чухал. Та урт хугацааны турш бизнес эрхлэх ёстой.
– Өөрийнхөө давуу болон сул талаа тодорхойлохын тулд SWOT шинжилгээ хий
– Өөрийн давуу талдаа тохирсон бизнесийн санааг ол.
– Судалгаа хий. Яг таных шиг амжилттай ямар бизнесүүд байна вэ?
2. БИЗНЕСИЙН САНААГАА ШАЛГААД ЗАХ ЗЭЭЛЭЭ СУДАЛ
Мэдээж бизнесийн санаа олон л байгаа гайхалтай шилдэг санааг олох нь чухал. Энэ санаагаа турших, төлөвлөх хэрэгтэй.
– Бизнесийн санаагаар ямар “асуудал”-ыг хэрхэн шийдэж байгаагаа тодорхойл. Өөрөөр хэлбэл өөрийн санаагаа баталгаажуулан, зорилтот хэрэглэгчид тань асуудалтай байгаа эсэхийг шалгаарай. Та асуудлыг шийдэх гэж оролдож байгаа гэдгээ ямагт сана.
– Санал болгож буй “шийдэл”-үүдээ дүгнэ, нэгтгэ. Та шийдлээ баталгаажуулахын тулд зорилтот худалдан авагчидтай ярилцлага хий. Танд үнэ цэнэтэй зөвлөмж өгөх болно.
– Таны зорилтот зах зээл болон хамгийн тохиромжтой хэрэглэгчийг тодорхойлох
– Таны санааг хэрэгжүүлэх хамгийн гол байршил, орон зай хаана байна вэ?
– Таны шийдэл таны өрсөлдөгчидтэй харьцуулахад ямар давуу талуудыг бий болгож болох вэ?
– Танд тусалж болох багийг бүрдүүл.
– Хэрэглэгчдэд хүрч үйлчлэх үед таны бизнес санааны анхны үнэ боломжтой байгаа эсэхийг нягтал.
– Санхүүгийн төлөвлөгөө гаргах (үндсэн зардлаа урьдчилан таамаглахын тулд борлуулалтын таамаглал хийх)
– Бизнес бизнес санаагаа хөгжүүлэх зураглал гарга. Үүнтэйгээ уялдуулсан төлөвлөгөөгөө боловсруул.
– Бизнесийн гол зорилго, зорилтоо тодорхойлж, тэдгээрийг биелүүлэхээр төлөвлөж буй цаг хугацааны төлөвлөлтийг хий.
Startup ideas for 1000 € | Institute of Entrepreneurship Development
3. ХЭРЭВ ТА САНХҮҮЖИЛТ ХАЙЖ БАЙГАА БОЛ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БОЛНО.
Бизнесээ хөгжүүлэхийн тулд 40 хуудастай бизнес төлөвлөгөө хийх шаардлагагүй. Харин нэг хуудас бизнес төлөвлөгөө чухал. Үүний тулд:
– Гүйцэтгэлийн хураангуйг бич.
– Үйл ажиллагааны ерөнхий тоймыг бич.
– Бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг гарга, шийдвэрлэх асуудал болон хэрэгцээтэй байгаа зүйлсээ жагсаа.
– Зорилтот зах зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргана
– Маркетинг, борлуулалтын төлөвлөгөө бий болгох
– Гүйцэтгэлийн гол хэмжүүр үзүүлэлтүүдийг тодорхойл
– Удирдлагын багийн жагсаалт
– Санхүүгийн төлөвлөгөө
– Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө
Мөн хууль эрх зүйн орчин чухал шүү. Бид хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах ёстой.
4. ӨӨРИЙН БРЭНДЭЭ БИЙ БОЛГО
Хүчтэй брэнд бол үнэн ч хэрэглэгчидтэй, борлуулалт өндөртэй байх түлхүүр. Брэнд нь бүх бизнесийн хувьд чухал ач холбогдолтой.
Та зорилтот хэрэглэгчдээ илүү мэдэж байгаа.
Та өөрийн брэндээр дамжуулан тэдний анхаарлыг татах боломжийг олох хэрэгтэй. Үүний тулд:
– Бизнесийн нэр эсвэл брэндийн нэрийг сонгох
– Үнэ цэн -г бүтээ
– Хэрэглэгчидтэйгээ байнга холбоотой бай
– Танай брэндийн харагдах байдлыг бий болго (өнгө, лого, фонт гэх мэт)
No photo description available.
5. САНААГАА ХУУЛЬ ЁСНЫ БОЛГОХ
Та бизнесээ эхлүүлэхийн өмнө шаардлагатай бүх асуудлыг шалгасан байх ёстой.
Бизнесийн нэр, компанийн бүртгэл хийлгэсэн үү?
Тухайн улсын эрх бүхий лиценз авсан уу? гэх мэт ном журмын дагуу хийх хэрэгтэй.
– Бизнесийн нэрээ бүртгүүлэх
– Өөрийн бизнест тохирох домэйн нэрийг бүртгүүлэх
– Бүтээгдэхүүн болон үйлчилгээнд барааны тэмдэг шаардлагатай эсэхийг нягтлах
– Лиценз, зөвшөөрөл авах
– Татвар төлөгчөөр бүртгүүлэх
6. САНХҮҮЖИЛТ АВАХ
Эхлэлийн санхүүжилт, хөрөнгө бизнесүүдэд чухал
Хэрэв та бизнес төлөвлөгөөнийхөө дагуу сайн ажиллан, санхүүжилт, хөрөнгө оруулагч хайж, эсвэл гэр бүлийхэн, найз нөхөд, танил хүмүүсээсээ дэмжлэг авч болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!