Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй
Инфографик гэж юу вэ? Түүнийг хэрхэн хийх вэ?

Information graphic /мэдээллийн график/ буюу мэдээлэл, дата, мэдлэгийг цогц байдлаар түргэн, тодорхой өгөхийн тулд бүтээж буй график, дүрслэлт илэрхийлэл юм. Сүүлийн жилүүдэд хялбар хэрэглээ илүү газар авч сонин сэтгүүл, тэр ч байтугай фэйсбүүк, твиттерээр зөвхөн зураг, линкүүд бус мэдээллийн графикууд ч мөн адил их ажиглагдах болсон. Инфографикын зориулалтыг дараах байдлаар тодорхойлдог.
Үүнд:
- Дата, тоон мэдээг харуулах
- Хэрэглэгчдийг гол мөн чанарт хөтлөх
- Их хэмжээний тоон мэдээллийг бага зайд өгөх
- Том хэмжээний өгөгдлийг уялдаа холбоотой, цэгцтэй байдлаар хялбар дүрслэх
- Тодорхой тайлбар, чимэг, хүснэгт, зургаар ялгах
- Олон хэсэг мэдээлэл багтах ч, үзэх, хархад нүд ядрахгүй байх
- Инфографик нь ихэвчлэн их мэдээлэл багтсан урт зураг байдаг тул Facebook page дээр ороход мэдээлэл нь жижиг харагддаг тул. Web дээр байршуулахад тохиромжтой байдаг.
ИНФОГРАФИКИЙН ЗОРИЛГО НЬ:
- Дата мэдээллийн уялдаа холбоог цэгцлэх
- Дата мэдээллийн гол мөн чанарт хөтлөх
- Дата мэдээллийг гажуудуулахаас зайлсхийх
- Тодорхой тайлбар, хүснэгтээс ялгаж өгөх
- Инфографик бүтээхдээ:
- Мэдээллээ боловсруул
- Нэг л санааг тодорхой гарга
- Олон тоог дүрслэх шаардлагагүй
- Тодорхой л байлга
Дизайнаа бүтээхдээ:
Инфографикаа хийж дуусгаад хэрэглэгчдэд харуулахад ямар болох вэ? гэдгийг бодож дизайнаа төлөвлө.
Дата мэдээлэл ба тайлбарын зохимжтой харьцааг төлөвлө.
Уншигчийн нүд!!! зүүнээс баруун, баруунаас зүүн гэж шилжих буюу “Z” -н зарчим анхаар
Ямар нэгэн дүрс ашиглаж байвал харьцаан дээр анхаар
Аль болох зурган мэдээлэл ашигла
Эх Сурвалж: Dima.mn