Хувь хүний ур чадвар

ТА ЗОРИЛГОДОО ЯАГААД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ? | Tech-News.mn

Та анхнаасаа хийе гэж огт хүсээгүй байж болно
Спортоор хичээллэх, ном унших, хоолны дэглэм барих мэт. Үгүй дээ. Бусдыг дууриах хэрэггүй. Заавал биелүүлшгүй 10-25 зорилго бичих шаардлагагүй.
Яг одоо танд хэрэгтэй зүйл юу байна вэ гэдгийг бод.
Та хийхийг хүссэн ч тухайн үед боломж гараагүй байж болно
Хэрвээ та сар бүрээр нь төлөвлөгөө гаргаж шинэ жилээр аялан, хоёр, гурав, дөрвөн сардаа мөнгөө цуглуулаад тавдугаар сард дахин аялж, шинэ спортоор хичээллэхээр төлөвлөлөө гэж бодъё. Гэтэл та шинэ байранд нүүж орохоор болж, аялалд явах боломжгүй болох магадлалтай. Тиймээс шинээр үүсэх нөхцөл байдлаас үл шалтгаалан зорилгоо биелүүлэх бодитой нөхцөл байдал бүрдүүлэх хэрэгтэй.
Таны зорилго бодитой байх хэрэгтэй
1. Зурагт үзэхээ болино гэхийн оронд чөлөөт цагаараа юу хийхийг хүсч буйгаа бич.
2. Та өөрийн хянаж чадах юмыг хий- Нөхөрт гарна гэхийн оронд /та бусад хүний сэтгэл хөдлөл, хүслийг хянах боломжгүй учраас/ бямба гараг бүр хайртай залуу/бүсгүйтэйгээ болзоонд явна гэж төлөвлө
3. Зорилго тань хэмжиж болохуйц байх -Гитар тоглож сурна гэхийн оронд би 50 дуу тоглож сурна гэх мэт
4. Хийх гэж буй зүйлээ хэзээ дуусгахаа төлөвлөхийн зэрэгцээ үйл явцын давтамж тодорхой байх хэрэгтэй
Does Your Personal Purpose Stand the Test of Time? - Sales Pro Insider
Йогоор хичээллэнэ гэхийн оронд долоо хоногт өглөөгүүр гурван удаа йогоор хичээллэх, мөнгө хуримтлуулах гэхийн оронд сар бүр 100 мянган төгрөг хийж, 2022 оны арванхоёрдугаар сард 10 сая төгрөгтэй болсон байна гэх мэт.
Эхлээд амьдралын хамгийн чухал хэсгүүд юу болохыг тодорхойлохын тулд тойрог зураад, амьдралынхаа хамгийн чухал 4-8 хэсэгт хуваа. Тэдгээр хэсгүүдгүйгээр таны амьдрал бүрэн бүтэн биш байх болно. Та өөрийнхөөрөө л бүрдүүл.
Харин дугуйны гадна талд зорилгоо бичээрэй. Оны эцэст ажил дээрээ тийм ажил хийсэн байна. Амралтаараа тийшээ аялна гэх мэт. Эдгээр зорилго зорилтууд нь биелүүлж болохуйц байх хэрэгтэй.
Жишээ нь:
Гэр бүл
Эмээтэйгээ долоо хоногт хоёр удаа ярьж байх
Эхнэртэйгээ хоёр долоо хоногт нэг удаа үзвэр үзэх
Гэр бүлээрээ сардаа нэг удаа хоолонд орох гэх мэ
Эрүүл мэнд
– Шүдээ үзүүлэх
– Шинжилгээ өгөх
– Амин дэм хэрэглэх
– Спортоор хичээллэх
– Зөв хооллох
Хувь хүний хөгжил
– Ажил, хобби, сонирхлоороо сургалтад суух
– Жилдээ 30 ном унших
– Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөх зэрэг өөрт хамгийн чухал гэж бодсоноо л бичих хэрэгтэй.
Хэрвээ та аливааг нарийн төлөвлөж сурсан бол улирал улирлаар нь, өвөл, хавар, зун, намар хийх зүйлээ нарийвчлан төлөвлөөрэй.
Мөн та тухай бүрд нь ойрын хоёр сарын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаарай.
Жишээ нь: нэг, хоёрдугаар сард өмнөө 10 зорилго тавиад –ажлын, эрүүл мэндийн, харилцааны гэх мэтчилэн гурав хуваагаад тэдгээрийг заавал биелүүлээрэй. Учир нь биелүүлэхгүй бол та жилийн бүхэл бүтэн 60 хоногийг үр дүнгүй, сонирхолгүй өнгөрүүлсэн байх болно.
Жишээ нь нэг, хоёрдугаар сард
Ажлын хувьд
– гэрээ хийх
– ажлын төлөвлөгөө боловсруулж, уулзалт товлох
Эрүүл мэндийн хувьд
– Өглөө бүр дасгал хийх
– Эмчдээ үзүүлэх
– Агаарт гарах гэх мэт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!