Хувь хүний ур чадвар

ДАСГАЛЖУУЛАЛТЫН (КОҮЧИНГ) ЗОРИЛГО | Tech-News.mn

Дасгалжуулалт нь нь сэтгэл хөдлөлийн холбоос, итгэлцэлийг бий болгох, хэт ирээдүйгээ тодорхой харах, тэдгээртээ төвлөрөх зарчмуудыг бий болгох, хязгааргүй дотоод нөөц боломжоо ашиглаж сурах, илүү их зүйлийг бүтээхийн төлөө тэмүүлэлийг бий болгохын тухайд юм.
ДАСГАЛЖУУЛАЛТ ХИЙХИЙН ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨӨРЧЛӨЛТ, ХУВЬСАЛЫГ БИЙ БОЛГОХ ТУХАЙД ЮМ.
ЗӨВЛӨХ НЬ тухай өгөгдсөн нөхцөл байдалд юуг хийж болох талаар дүн шинжилгээ хийж, мэргэжлийн үр ашигтай санал зөвлөмж өгөх тухай.
ТЕРАПИ СЭТГЭЛ ЗАСАЛ НЬ хувь хүний өнгөрсөн амьдралын ул мөрөөс үлдсэн сэтгэл зүй, зан төлөв, хандлагуудын сөрөг өөрчлөлтүүдийг эдгээн, залруулах, засах тухай
КОҮЧИНГ БУЮУ ДАСГАЛЖУУЛАЛТ НЬ тэгэхээр энэ 2-н аль нэг нь биш харин 2-ланг нь агуулсан үйл явц байх нь
ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ХУВЬД ҮҮСЧ БАЙГАА ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ӨӨРЧЛӨГДӨЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ.
– Багш болох хэрэгцээтэй нөхцөл байдалд багш бол. Үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн төлөв байдлыг өдөөх, сэргээхийн тулд түүх өгүүлэх, бодит кейс ярилцах, зүйрлэл, харьцуулалт хийх байдлаар дотоод үзэл бодлоо чөлөөтэй хуваалцана.
– Зөвлөх болох хэрэгцээтэй нөхцөл байдалд зөвлөх бол.
Үйлчлүүлэгчийн өгч байгаа мэдээлэл, өгөгдлүүдэд үндэслэн шийдэлд хүрэх асуултуудаар сэдэлжүүлэн өдөө.
– Терапи сэтгэл засалч болох хэрэгцээтэй нөхцөл байдалд сэтгэл засалч бол. Үйлчлүүлэгчийн ажил, амьдралын өөрчлөлтөнд дэвшил гаргах зан төлөв, хандлагуудыг бий болгоход нь төвлөрч дэмжлэг үзүүл
Та эдгээр үүрэг, дүрүүдийн хооронд шилжих зуураа хувийн төлөв байдал, хандлагыг хольж, оролцуулж болохгүй.
Эдгээр бүх зүйлс зөвхөн таны үйлчлүүлэгчийн хувьд өөрчлөлт, хувьсал гаргах үр дүн рүү чиглэсэн байх ёстойг мартаж болохгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!