Бизнес загвар

БИЗНЕСИЙН ПРОЦЕССЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ | Tech-News.mn

Гол зорилго нь өрсөлдөөнд давуу талыг тодорхойлон гаргах, компанийн нийт ажилтнуудыг үнэ цэнийг бүтээх үйл ажиллагаанд татан оролцуулах, компанийн эцсийн үнэ цэнэ, ашгийг бүтээх үнэ цэнийн үйл ажиллагаануудыг тодорхойлох юм.
Байгууллагын бизнесийн үйл ажиллагааны үйл явц, процессийг тодорхойлсноор
• Гол үнэ цэнийг бүрдүүлж байгаа процесс
• Процессуудын дүн шинжилгээ
• Бизнесийн зорилго, стратегид хүрэх процессийн гүйцэтгэлийг тодорхойлох боломжтой юм
Процесс бүрийн гүйцэтгэлийг хэмжихийн тулд байгууллагын бизнесийн үйл ажиллагааны үйл явц, процессыг тодорхойлон, тухайн процессуудад дүн шинжилгээ хийн, процесс бүрийн гүйцэтгэлийг тодорхойлоход оршино. Ингэснээр тухайн гүйцэтгэлийг бизнесийн зорилго, зорилт, үйл ажиллагаатай уялдуулах боломж бүрдэнэ.
No photo description available.
Байгууллага тасралтгүй хөгжих, дэвших гол хүчин зүйлс нь бизнесийн гол зорилго, зорилт нь хэмжигдэхүйц, ойлгогдохуйц, компанийн бүтэц зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагааны хамгийн зөв хувилбарыг бий болгож, тасралтгүй хөгжүүлэх.
Нэгэн томоохон компанийн компанийн хөгжлийн болон гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг группийн бизнесийн процесс болон процессын үнэ цэнэд үндэслэн дараах гол үзүүлэлтүүдээр тодорхойлсон байна.
• Хэрэглэгчдийн сэтгэл ханамж: Компанийн үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагаа бүр нь дээд зэргийн сэтгэл ханамжийг хэрэглэгчдэдээ өгч, үзүүлж чаддаг байх ёстой.
• Компанийн өөрийн үнэ цэн: Компаний бүтэц зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагааны хамгийн зөв хувилбарыг бий болгож, тасралтгүй хөгжүүлэгч компани байна.
• Хамтрагч: Дотоод болон гадаад харилцааг дээд зэргийн үр дүнтэй байхаар зохион байгуулж, хамтын ажиллагааны бүхий л түвшинд компани болон группын нэр хүндийг өсгөх ёстой.
• Шудрага үйл ажиллагааг эрхэмлэх: Аливаа хууль тогтоомж, нийгмийн болон эздийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж эерэг үнэ цэнийг хүрээлэн буй орчиндоо бий болгох.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!