Юмсын интернет

BLUETOOTH БОЛ УТАСГҮЙ ХОЛБОХ, МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ УТАСГҮЙ ТЕХНОЛОГИ | Tech-News.mn

1993 онд Jaap Haartsen хэмээх Нидерландын утасгүй холбооны инженер гар утасны богино зайн радио холболтыг хөгжүүлэх үүрэг даалгавар авсан бөгөө тэр үед утас болон кабель нь харилцаа холбооны системийн төвөгтэй шийдэл байсан юм. Ийнхүү тэрээр 1994 онд Bluetooth утасгүй технологи гэж нэрлэгдэх системийн үндсэн суурийг тавьжээ. Bluetooth гэсэн үг нь Данийн “Blatand” гэсэн үгийн англи хэлбэр бөгөөд Blatand нь X зууны үеийн Данийн салангид овгуудыг нэг улс болгон нэгтгэсэн, Денмарк болон Норвегийн захирагч I Harald хааны цол, чимэг байсан үг юм.

Bluetooth утасгүй технологи нь бидний бараг өдөр тутам ашигладаг зүйлийн нэг бөгөөд энэ нь Wi-fi-тай ижил төстэй технологи юм.

Энэхүү технологи нь богино зайн утасгүй мэдээлэл дамжуулах технологи бөгөөд радио долгион ашиглан 2 ба түүнээс дээш төхөөрөмжийн хооронд холбоо тогтоож төхөөрөмжүүд хооронд аудио, видео, зураг, текст гэх мэт тоон өгөгдлийг дамжуулж чаддаг орчин үеийн хамгийн өргөн тархсан  технологи юм.

Vivo Bluetooth Headset, विवो ब्लूटूथ हेडसेट - Prince Telecom, Mumbai | ID:  20231037733

Bluetooth технологи ашиглан төхөөрөмжүүдийг холбосноор piconet хэмээх богино зайн утасгүй мэдээлэл солилцох сүлжээг үүсгэдэг. Ерөнхийдөө Piconet гэдэг нь Bluetooth технологи ашиглан олон тооны төхөөрөмжүүдийг холбосон групп сүлжээний нэршил юм.

 Bluetotooth технологийг анх Ericcson, Intel, Nokia, IBM, Toshiba хэмээх 5 компани бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн ба жил ирэх тусам хамрах хүрээгээ тэлж олон компаниуд уг технологийг ашиглаж  байна. Өнөөгийн байдлаар уг технологийг ашиглагч компаниудын тоо 30000 гаруй байна.  Bluetooth технологийн анхны хувилбар Bluetooth Classic 1.0 нь 1999 онд гарч байсан ба уг хувилбарын мэдээлэл дамжуулах хурд нь 1mbps, холболтын зай нь 10 метр хүртэл байсан бол 2016 онд гарсан хамгийн сүүлийн хувилбар болох 5.0 -ын мэдээлэл дамжуулах хурд нь 48mbps, холболтын зай нь 300 метр болж технологийн сайжруулалт хийгдсэн байна. 

Amazon.com: Wireless Headphones Wireless Earbuds,Headphone Bluetooth 5.0  with HD HiFi Stereo CVC5.0 Noise Canc… in 2021 | Wireless earbuds,  Bluetooth earphones, Hifi stereo

Холбогдох зай нь төхөөрөмжийнхөө чадлаас хамаараад өөр өөр байна. Үүнд:

  1. Ангилал 1 буюу 100mW чадалтай төхөөрөмжүүдийн хувьд 100м
  2. Ангилал 2 буюу 5mW чадалтай төхөөрөмжүүд нь 10м, ихэнх блютүүт чихэвч гэх мэт төхөөрөмжүүд нь Ангилал 2.т хамаардаг
  3. Ангилал 3 буюу 1mW чадалтай төхөөрөмжүүдийн хувьд, 10м-ээс бага зайд холбогддог

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!