Компьютер

BIT НЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ХЭМЖИХ НЭГЖ ЮМ | Tech-News.mn

Бит нь Хоёртын тооллын тоо бөгөөд 0 эсвэл 1 гэсэн утга авдаг. Хоёртын тоолол нь цахим мэдээллийг хадгалах болон дамжуулах үндсэн нэгж юм. Мэдээллийн онолд натурал тоог мөн өргөн хэрэглэдэг бөгөөд нит (nit) эсвэл нат (nat) хэмээн тэмдэглэдэг. Куантум компьютерт кюбит (qubit) тооллыг мөн хэрэглэх бөгөөд энэ нь үнэн байх магадлалтай мэдээллийг илэрхийлнэ.

Бит нь мөн мэдээлийн багтаамжийг хоёртын тооллоор илэрхийлсэн хэмжүүр болдог.

How much is 1 byte, kilobyte, megabyte, gigabyte, etc.?

Битийг хэрхэн тэмдэглэх вэ гэдэг асуудал байтын (byte) тэмдэглэгээтэй эндүүрэгддэгээс өнөөг хүртэл стандартчлагдаагүй байгаа боловч IEEE 1541 стандартын дагуу жижиг b үсгийг бит, том B үсгийг байт гэж ойлгохоор заасан байдаг.

1947 онд Беллийн лабораторид BINARY DIGIT буюу хоёртын тоо гэдэг үгийг хялбарчлан холбоод BIT болгож байжээ. Бит нь нэг эсвэл тэг, үнэн эсвэл худал, ON эсвэл OFF  гэсэн төлөвийн утга авна.

Компьютерт мэдээллийг яаж хадгалдаг вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа хэмжүүрийн нэгжүүдийг байнга ашигладаг. Хүндийн жинг килограммаар, уртыг метрээр, багтаамжийг литрээр гэх мэт. Жишээ нь: 3л багтаамжтай саванд хэдэн литр сүү хийх вэ? Саван дахь сүүний хэмжээг тодорхойлохын тулд литр гэсэн хэмжигдэхүүнийг хэрэглэж байна. Үүний нэгэн адилаар мэдээллийн тоо хэмжээ, түүнийг хэмжих нэгжийн тухай яригддаг.

Компьютерт хоёртын системийн тоонуудыг хадгалахын тулд триггерүүдийн үндсэн дээр зохион байгуулагдсан санах ойг ашиглах ба мэдээллийн тоон хэмжээг хэмжих хэмжилтийн нэгж болгон нэг ширхэг триггерт хадгалж болох мэдээлэл буюу хоёртын тооны нэг оронгоор илэрхийлж болох мэдээллийг авдаг. Ийм хэмжээний мэдээллийг нэг бит(bit) гэдэг. Энэ нэр томъёо binary digit буюу хоёртын орон гэсэн үгүүдээс гаралтай.

Бит нь мэдээллийг хэмжих хамгийн бага нэгж юм.

Харин дараагийн шатанд байт(byte) гэсэн нэгжийг суурь болгон ашигладаг. Нэг байт нь 8 бит буюу найман хоёртын оронг агуулдаг. Харин 1024байт=1кбайт болдог. Бидний хэрэглэдэг аравтын тооллын системд 1кг=1000г, 1км=1000м гэх мэтээр авдаг ба 1к=10-н 3 зэрэгт (кило), 1м=10-н 6 зэрэгт(мега), 1g=10-н 9 зэрэгт (гега), 1T=10-н 12 (тера) зэрэгт болдог. Харин хоёртын тооллын системд 2-н 10 зэрэгт буюу 1024-өөр тооцдог байна. Цааш нь 1024кбайт=1мбайт, 1024мбайт=1gбайт гэх мэт.

Keshav's Blog: Bit vs Byte

Байт нь хэмжээг илэрхийлэх хамгийн түгээмэл нэгж ба 8 битээс бүрдэнэ. Дараах байдлаар угтваруудтай хамт ашиглагдана. Үүнд:

1 kilobyte [килобайт] = 1024 (or 1000) bytes

1 megabayte [мегабайт]= 1024 (or 1000) kilobytes

1 gigabyte [гигабайт]= 1024 (or 1000) megabytes

1 terabyte [терабайт]= 1024 (or 1000) gigabytes

1 petabyte [петабайт]= 1024 (or 1000) terabytes гэх мэт.

cs_0100_understanding_how_a_computer_works__1__key9 | Know the Code

Сонирхуулахад, 1992 онд Монгол улс интернетэд анх холбогдохдоо 128kbytes урсгалаар холбогдож байсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!