Хэрэглээний програм

EXCEL ПРОГРАМ ДЭЭР ОГНОО БА ЦАГИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭХ ТЕХНИК | Tech-News.mn

Excel Data Entry загварчлалд өргөн ашигладаг огноо ба цаг хугацаатай холбоотой нэгэн техникийн талаар танилцуулая.

Та бүхэн NOW функцийн талаар мэднэ байх. Ашиглахад ч амархан функц. Тодруулбал Excel программын дурын нэг нүдэнд =NOW() гэж бичээд Enter товчийг дарахад яг одоогийн байдлаарх он, сар, өдөр, цаг, минут, секунд гэсэн мэдээлэл гаргдаг. Жишээлбэл би A1 нүдэнд =NOW() гэж бичээд Enter коммандыг өгөе. Тэгээд үр дүнг сонирхоё. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Тэгвэл Excel программ дээр миний хүссэн өдрөөр яг одоогийн цаг минут секундтэй мэдээллийг шууд гаргах функц байдаггүй. Өөрөөр хэлбэл би A1 нүдэнд 7/25/2020 гэсэн огноо оруулахад тус нүдний мэдээлэл шууд 7/25/2020 18:42 гэсэн цаг минуттайгаа гардаггүй. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх бэ? VBA ашиглавал асуудлыг хялбархан шийдэж чадна. Гэхдээ энэ нийтлэлийн хүрээнд Excel функцээр хэрхэн шийдэх тухай ярьж байгаа болно. Зиак ингээд асуудлыг шийдэцгээе. Маш амархан.


Асуудлыг шийдвэрлэсэн нь

Мэдээж бид A1 нүдэнд дээр огноо бичээд A1 нүдэн дээрээ үр дүнгээ гаргах боломжгүй. Иймээс A1 нүдэнд огноо бичээд B1 нүдэнд үр дүнгээ гаргаж авна. Тийм учраас М1 нүдэнд дараах томъёог бичнэ.

=A1+TIME(HOUR(NOW()),MINUTE(NOW()),SECOND(NOW()))

Одоо A1 нүдэнд дурын нэг огноог бичиж оруулахад B1 нүдэнд тухайн огноо нь яг одоогийн цаг минутын хамт гарах болно. Та бүхэн туршаад үзээрэй. Энд TIME, HOUR, MINUTE, SECOND, NOW функцүүдийг ашигласан болно.

Дээрх томъёоны хувьд NOW функцээр гарсан үр дүнгээс HOUR функцээр цагийн мэдээллийг, MINUTE функцээр минутын мэдээллийг, SECOND функцээр секундын мэдээллийг тус тус ялган авч, гарсан үр дүнг TIME функцээр цаг хугацааны форматанд оруулах замаар A1 нүдэнд бичсэн огнооын мэдээлэл дээр нэмэх үйлдлийг хийж байна. Ингээд л асуудал шийдэгдлээ амархан байгаа биз. Одоо A1 нүдэнд 6/20/2020 гэсэн огноог оруулж үр дүнг сонирхоё.

Эх Сурвалж: excel.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!