Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТ- ӨНГӨ | Tech-News.mn

ӨНГӨ НЬ ДҮРСИЙГ ЯЛГАРУУЛАХ, МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ, МЕССЕЖИЙГ ОНЦЛОХ, УТГА САНААГ ОЙЛГУУЛАХАД ТУСАЛДАГ.
Өнгө болон өнгөний схемийн талаарх үндсэн мэдлэгийг эзэмшснээр та хийж байгаа лого тань ямар өнгөтэй байх ёстой, сурталчилгааны ажлын өнгө төрх хэрэглэгчдэд ямар сэтгэл хөдлөлийг төрүүлэх эсвэл вэбсайтын өнгөний сонголтоо сэтгэлзүйд суурилан тодорхойлох зэрэг үр дүнтэй шийдвэр гаргадаг болно гэдэгтээ итгэлтэй байж болно.
Хүмүүс 90 секундын дотор ба түүнээс бага хугацаанд бүтээгдэхүүнийг сонирхох эсэхээ шийддэг. Энэхүү шийдвэрийн 90% нь зөвхөн өнгө дээр суурилдаг. Тиймээс аливаа брэнд, бүтээгдэхүүний дүр төрхийн маш чухал хэсэг нь өнгөн дээр төвлөрдөг. Өнгөний онол нь хүн өнгийг хэрхэн хүлээж авдаг талаар, мөн өнгө хоорондоо хэрхэн холилдон зохицож эсвэл ялгардаг вэ гэдгийг тодорхой болгохоос гадна өнгөний харааны болон сэтгэлзүйн нөлөөллийг тайлбарладаг.
May be an image of text that says 'Hues Tints (+white) Tones (+grey) Shades аливаа θнгθ нь цагаан эсвэл хар, сааралтай холилдоогуй уед хамгийн хучтэй байдаг. @DesignDay.'
ӨНГӨ БОЛ ОЙЛГОЛТ ЮМ. Гэрлийн янз бүрийн долгионы урт нь бидний нүдэнд өөр өөр өнгөөр харагддаг. Богино долгионы гэрэл нь цэнхэр эсвэл ягаан, урт долгио нь улаан харагдана.
Өнгийг үндсэн өнгө, хоёрдогч өнгө, гуравдагч өнгө гэж 3 ангилдаг.
1. Үндсэн өнгө- Шар, Улаан, Цэнхэр гэсэн үндсэн өнгийг өнгөний эцэг эх гэж ойлгож болно. Үндсэн буюу анхдагч өнгө нь бусад бүх өнгөний үндсэн суурь юм.
May be an image of text that says 'Purple Red purple Blue purple Red Blue Orange red Blue green Orange Green Orange yellow Yellow green Yellow 3HreHий Toйpor @DesignDay.'
2. Дараа нь Улбар шар, Нил ягаан, Ногоон гэсэн хоёрдогч өнгө орно. Хоёрдогч өнгийг гурван үндсэн өнгөний хүүхдүүд гэж бодож болно.
3. Эцэст нь шаргал, улаан шар, чернилэн ягаан, хөх ягаан, номин ногоон, шар ногоон гэсэн үлдсэн зургаан өнгийг гуравдагч өнгө гэж нэрлэдэг. Эдгээр нь үндсэн өнгөний ач, зээ нар нь юм.
Өнгөний тойргийг хоёр хувааж дулаан өнгө (улаан, улбар шар, шаргал) болон хүйтэн өнгө (хөх, ногоон, нил ягаан) –үүдээр нь салгаж болно.
Дулаан өнгө нь ерөнхийдөө эрч хүч, гэрэл гэгээтэй, идэвхтэй байдалтай холбоотой бaйдаг бол хүйтэн өнгийг ихэвчлэн тайван, тогтуун, амгалан байдлаар тодорхойлдог.
No photo description available.
May be an image of text that says 'хуйтэн θнгенуүд хуйтэн θнге нь ихэвчлэн тайван, тогтуун, амгалан байдлыг илэрхийлдэг. @DesignDay.'
ӨНГӨНИЙ ШИНЖ ЧАНАРУУД /Hue, shade, tint, tone/
Hue гэдэг нь өнгөний цэвэр хэлбэрийн нэр юм. Жишээлбэл, хөх, ягаан, ногоон нь цэвэр өнгө юм.
Shade нь бараан өнгийн хувилбар гаргахын тулд хар өнгө нэмж өгдөг.
Tint гэдэг нь өнгөн дээр цагааныг нэмж, хөнгөн хувилбар болгохыг хэлнэ.
Тоne нь саарал өнгийг нэмж өнгөний хүчийг сулруулдаг.
АЛИВАА ӨНГӨ НЬ ЦАГААН ЭСВЭЛ ХАР, СААРАЛТАЙ ХОЛИЛДООГҮЙ ҮЕД ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАЙДАГ.
ӨНГӨНИЙ ХОСЛОЛУУД
Өнгөний тойргийг ашиглан хослох өнгүүдийг зөв олж хэрэглэж сурах нь дизайны ажилд маш чухал юм.
May be an image of text that says 'Complementary H3m3лT ΘΗΓΕ @DesignDay.'
НЭМЭЛТ ӨНГӨ/Complementary colors
Нэмэлт өнгө нь өнгөний тойргийн эсрэг өнгөнүүд юм, жишээ нь улаан, ногоон гэх мэт
Эрс тэс хоёр өнгө нь дүр төрхийг үнэхээр тод хурц контраст сайтай болгож чаддаг ч хэтрүүлэн ашиглах нь бас ядаргаатай харагдуулдаг талтайг санахад илүүдэхгүй. Сурталчилгааны хурц тод, өнгөний ялгарал ихтэй материалууд хүний анхаарлыг татахын тулд ихэнхдээ эрс тэс өнгөний хослолыг ашигладаг талтай.
No photo description available.
АНАЛОГ ӨНГӨ/ANALOGOUS COLORS
Аналог өнгө нь өнгөний тойргийн зэрэгцээ өнгүүд юм. Жишээ нь зэрэгцээ байрласан улаан, улбар шар, шар өнгө гэх мэт. Аналог өнгөний схемийг нэг өнгө давамгайлж, нэг нь дэмжиж, нөгөөг нь өргөлт байдлаар ашиглах нь үр дүнтэй байдаг. Зохицлынхоо хувьд ижил төстэй өнгөнүүд нүдэнд илүү тааламжтай харагддаг.
No photo description available.
ГУРВАЛСАН ӨНГӨ/ TRIADIC COLORS
Гурвалсан өнгө нь өнгөний тойргийн гурван талд ижил зайнд байрладаг бөгөөд маш тод, динамик шинж чанартай байдаг.
Гурвалсан өнгөний схемийг ашиглах нь харааны ялгаатай байдал, зохицлыг нэгэн зэрэг бий болгож, зохиомжийг нийтэд нь хурц тод ялгарахуйц болгохын зэрэгцээ тухайн хэсэг тус бүрийг онцлон харуулдаг.
May be an image of screen and text that says 'RGB CMYK : RGB дижитал загварт зориулагдсан систем CMYK хэвлэмэл загварт зориулагдсан систем @DesignDay.'
ӨНГӨНИЙ СИСТЕМ
Дизайны хувьд RGB ба CMYK гэсэн хоёр өнгөний систем байдаг. RGB бол дижитал загварт зориулагдсан систем юм. ТВ, дэлгэц, проектор нь улаан, ногоон, хөх (RGB) -ийг үндсэн өнгө болгон ашигладаг бөгөөд мөн хооронд нь хольж, өөр өнгө үүсгэдэг.
Хэрэв та дизайнаа хэвлэмэл хэлбэрээр гаргахыг хүсвэл CMYK системийг ашиглах хэрэгтэй. Энэ нь цэнхэр, ягаан, шар, хар гэсэн өнгөний систем юм. CMYK нь цагаан дэвсгэр дээр тусах гэрлийг багасгаж өнгө үүсгэдэг. Дизайны ажлаа эхлүүлэхдээ эхнээс нь зөв өнгөний системийг сонгон файлыг эхлүүлэх хэрэгтэйг санаарай.
Эх Сурвалж: Design day

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!