Гүүгл

ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ (SEO) ГЭЖ ЮУ ВЭ? КОНТЕНТЫГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ? | Tech-News.mn

Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Хүмүүс их олон зүйлүүдтэй холих эсвэл андуурах хандлагатай байдаг. Фэйсбүүкийн хайлтын эрэмбэ дээр өөрийн ФБ хуудсаа дээгүүр гаргах эсвэл хайлтын үгүүд нэг програм дотор оруулаад амархан болдог гэх мэт. Энэхүү нийтлэлээс та оновчтой зөв мэдээллээ авна гэж найдаж байна.

Хэрхэн вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байрлуулах вэ?

Танай вэб хайлтын системд дээгүүр байрлахын тулд  вэб рүүгээ хандалт татах ёстой. Нөгөө талаасаа та вэб дээрх контентоо хүмүүст хүргэх, тархаалт хийх ажил хийхгүй бол хандалт нэмэгдэхгүй. Контентоо олон хүнд хүргэх нь хайлтын системын оновчлолд, вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байршуулахад яагаад тийм чухал вэ?

Та вэб дээрээ хэрэглэгчдэд зориулсан заавар, зөвлөгөө гэх мэт контент бэлтгэсэн бол таны дараагийн маш чухал ажил бол уг контентоо зорилтот сегментдээ хүргэх, тэдний анхаарлыг татах. Үүний дараа л хүмүүс таны контентыг сошиал медиад тархааж бусадтай хуваалцаж эхэлдэг. Хэрэглэгчдийн энэ үйлдэл нь хайлтын систем (GoogleBingYahoo гэх мэт)-д энэ контент хүмүүст “таалагдаж” байна гэсэн дохиог өгдөг байна. Өөрөөр хэлбэл энэ дохиог хүлээн авснаар хайлтын системийн алгоритм танай вэб дээрх контентыг “хүмүүст хэрэгтэй, чанартай, сайн контент байна” гэж хүлээж авах бөгөөд жишээ нь Google “хүмүүст хэрэгтэй, чанартай, сайн контент”-г л хайлтын системын хамгийн эхний нүүрэнд байршуулдаг. Тиймээс таны хувьд яг л ийм мэдээллийг илүү ихээр хайлтын системд илгээх ёстой гэсэн үг. Үүний тулд та өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ танай ирээдүйн хэрэглэгчид хэрхэн, хаанаас мэдээлэл авдаг тэр л газарт нь байршуулах нь хэрэгтэй.

Тиймээс бид энэ удаад контентоо тархаах, идэвхжүүлэх нь хайлтын системын оновчлол (SEO)-д тун хэрэгтэй зүйл бөгөөд хэрхэн тархаах, идэвхжүүлэх, олон хүнд хүргэх талаарх хялбар, бидний хэн ч хийж чадах аргуудын талаарх мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Харин хэрхэн, яаж? Та дараах дөрвөн аргыг туршаад үзээрэй:

Understanding the Importance of SEO for your Business – Network Press

1. Зорилтот сегментдээ шууд хүргэ

Бид шинээр бэлтгэсэн нийтлэлээ вэб хуудсандаа байршуулахаас гадна тодорхой сегментрүү фэйсбүүкээр бүүст хийх, манай веб хуудсаар дамжуулан шинэ мэдээлэл авахаар бүртгүүлсэн хэрэглэгчдэд  имэйлээр илгээх зэргээр хүргэдэг. Ингэснээр бидний илгээсэн мэдээлэл тэдний хувьд хэрэгтэй бас шинэлэг мэдээлэл байж чадвал цааш нь тархаах, сошиал share хийх ажилд маань тус болдог.

Тиймээс та ч гэсэн өөрийн салбарт чухал нөлөө бүхий сошиалд олон дагагчтай хүмүүстэй холбоотой байж, бэлтгэсэн контентоо тэдэнд илгээж байх нь таны ажилд тус болно.

2. Сошиал медиа пост бэлтгэх

Өөрийн сошиал медиа хаягуудаар нийтлэн түгээх нь хэрэглэгчдэдээ контентоо хүргэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Гэхдээ сошиал медиа постын хувьд анхаарал татах зураг, текст чухал. Мөн сошиал медиад ялангуяа Твиттерт нэг контентыг хэд хэдэн удаа давтан пост хийх нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ пост хийх бүрдээ шинэ зураг, текст тайлбартайгаар хийх нь илүү үр дүнтэй болохыг анхаараарай. Мөн ийм үед buffer.comhootsiute.com гэх мэт сошиал медиа удирдах программууд ашиглах нь таны ажлыг хэд дахин хөнгөвчилж өгнө.

What is SEO search engine optimization? 2020 Version - Rays Technology Blog

3. Сошиал медиа төлбөртэй сурталчилгаа

Бид ямар нэг контент бэлтгэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Харин ийнхүү бэлтгэсэн контентоо хэрэгтэй хүмүүст нь хүргэхгүй бол бидний зарцуулсан цаг хугацаа үр дүнгүй боллоо л гэсэн үг. Тиймээс контентоо хэрэгтэй хүмүүст нь хүргэхэд  тус болох бас нэгэн үр дүнтэй арга нь сошиал медиа төлбөртэй сурталчилгаа.

Сошиал медиа ялангуяа Facebook төлбөртэй сурталчилгааны хувьд сурталчилгаа хүргэх зорилтот сегментийг нарийвчлан сонгох (audience), вэб хандалтыг бүртгэх (pixel код байршуулах) зэргээс гадна хямд өртөгөөр хэрэглэгчдэд хүрэх маш өргөн боломжууд бий.

4. Контентоо дахин ашиглах

Өмнө бэлтгэсэн контентоо дахин шинэчлэн шинэ хэрэглэгчдэд хүргэх, форматыг өөрчлөн дахин ашиглах гэх мэт нь контентоо олон хүнд хүргэх бас нэгэн аргын нэг. Жишээ нь вэб дээрх нийтлэлээ дараах форматад хөрвүүлэн дахин ашиглаж болно:

  • SlideShare танилцуулга
  • Хөдөлгөөнт видео
  • Зурган постууд Facebook, Instagram, Twitter-т зориулсан
  • Инфографик
  • Podcast буюу аудио нийтлэл болгон өөрчлөх

Шинэ форматтайгаар мэдээлэл бэлтгэн оруулах бүртээ вэб нийтлэлийнхээ линкийг нь хамтад нь пост хийхээ мартаж болохгүй шүү.

Эцэст нь хайлтын системын оновчлол (SEO)-ын бусад аргуудыг ашиглах

Контент, нийтлэлээ бэлтгэн тархаах нь чухал хэдий ч тухайн контентоо хайлтын системд оновчлохоо мөн орхиж болохгүй шүү. Дээрх off-page SEO аргуудаас гадна on-page SEO шалгарсан аргуудыг аль, алийг нь хавсран хэрэглэж байж л таны ВЭБ хайлтын системын үр дүнгийн хуудсанд дээгүүр байрших боломж илүү бүрдэх болно.

Эх Сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!