Дижитал стратеги

ТАНЫ БАРИМТЛАХ МАРКЕТИНГИЙН ДҮРМҮҮД | Tech-News.mn

  • Брэндээ компани биш хэрэглэгч төвтэй болго.
  • Нэг сурталчилгаанд нэг л зорилго тавь.
  • Хэрэглэгчдэд хүргэх гэсэн санаагаа оновчтой болгоогүй цагт тэд таныг сонсохгүй. Иймд борлуулалтаа өсгөе нэмэгдүүлье гэж бодож байвал үгээр тоглох хэрэгтэй. Товч бөгөөд тодорхой ойлгомжтой хоёрдмол утгагүй байх. Санаа тань энгийн, итгэж болохуйц, хэрэглэгчийн чихэнд хоногшихоор. Мэдээлэл энгийн ойлгомжтой байх тусам тархи түүнийг амархан хүлээж авдаг.
  • Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, хамгийн богино хугацаанд ойлголттой болж чадсан бүтээгдэхүүнээ л авдаг. Стори аргачлал бүтээгдэхүүн үйлчилгээг тань хэрэглэгчдэд харагдахуйц, сонсогдохуйц болгохоос гадна яагаад сонгох ёстой вэ гэдгийг ойлгуулж чадна. Хэрэв танд хүмүүсийн анхаарлыг татах шаардлага байгаа бол энэ аргачлал хамгийн зөв.
  • Хамгийн сайн маркетинг бол боломжит хэрэглэгчийн асуудлыг танилцуулдаг ба шийдэл нь эцсийн нотолгоо нь болж өгдөг. Үүнийг томьёолбол: Та асуудлаа мэдэх үү! Бид шийдэл санал болгоно. Нотолгоо нь энэ байна.
  • Олон санал тавьснаар ямар санал амжилттай болох талаар мэдрэмж сайтай болж эхэлдэг бөгөөд хандлагуудыг хялбархнаар тодорхойлж, шинжлэх ухаанчаар жижиг туршилтууд хийж, зах зээлийн хариу үйлдлийг хэмждэг байх хэрэгтэй.
  • Сурга сурга гэсэн модельд орох хэрэгтэй. Боловсрол олгосноор та итгэлийг бий болгоно. Боловсролоор дамжуулж та харилцааг бий болгоно. Боловсролоор дамжуулж та бүтээгдэхүүн үйлчилгээгээ хамгийн сайн гэж байршуулна. Боловсролоор дамжуулж та харилцааг бүтээнэ. Та шууд л борлуулалт хийх гэж оролдохоос илүү эхлээд хэрэглэгчдийн асуудалтай холбоотой ямар нэг үнэ цэнэтэй боловсрол олгох зүйлийг санал болго.  Шууд борлуулалт болиод сургаж, зөвлөж эхлэх хэрэгтэй.
  • Сурталчилгаа нь хариу үйлдэлд дуудсан холбогдох арга зам нь ойлгомжтой байх хэрэгтэй.
  • Зорилтод хэрэглэгчийнхээ Персона болон Худалдан авалтын замналыг тодорхойл.

The New Era of Marketing Strategy

Персона: Энэ нь хэрэглэгчдийн зан төлөвт тулгуурлан бий болгосон зохиомол дүр юм. Уг дүр нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох шалтгаан, татгалзах шалтгаан, худалдан авалтын шийдвэрээ хэрхэн гаргадгаас эхлээд илүү нарийн хэсгүүдийг багтаасан байдаг. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг. Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг. Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна.

      • Худалдан авалтын замнал: Тухайн персонад зориулсан худалдан авалтын замналын дагуу тулгарч буй асуудлыг, шийдэх арга зам, хийх шийдвэр, гарцуудыг ойлгуулсан контент илүү амьд, урт хугацааны харилцааг бий болгодог.

Маркетинг, борлуулалт хоёр нэг зүйлийн 2 тал, байнга л хамт явдаг гэхэд буруудахгүй. Хамтарч ажиллаж байж бизнесийн амжилтыг авчирдаг. Харин амьдрал дээр компаний маркетинг, борлуулалт харилцан уялдаагүй байх нь тун элбэг. Тэр ч бүү хэл харилцан сөрөг хандлагатай байх нь элбэг.

Борлуулалтынхан: “Маркетингийнхан амьдралаас хол”, “дэмий зардал”, “хийсвэр, онолддог”, “авчирсан сэжмүүд нь чанаргүй”

Маркетингийнхан: “Бид хамаг ажлыг хийдэг, борлуулах бол амархан”, “авчирсан сэжим дээр олигтой ажилладаггүй”, “борлуулах ур чадвар сулаас бидний хөдөлмөрийг хайран болгодог”

Судалгаагаар маркетинг, борлуулалтын ажлуудын уялдааг гаргаж чаддаг компаниудын борлуулалтын өсөлт жилд дунджаар 20% байдаг аж. Харин хэрхэн уялдуулах вэ?

Эх Сурвалж: dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!