Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТ – ОРОН ЗАЙ | Tech-News.mn

ХҮМҮҮСИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ИХ БӨМБӨГДӨХ НЬ ТЭДНИЙ БУХИМДЛЫГ ТӨРҮҮЛДЭГ. ХАРИН ОРОН ЗАЙ НЬ ТАЙВШРУУЛЖ, АМЬСГАЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ.
Дизайнд орон зайг хоёр хуваадаг:
1. Эерэг орон зай буюу цагаан зай/positive space
2. Сөрөг орон зай/negative space
May be an image of text that says 'iPad Air Powerful. Colorful. Wonderful. тансаг зэрэглэлийн олон брэндууд цагаан зайг ашиглан цэвэр, энгийн загварыг бий болгодог бегеед гол анхаарлаа бутээгдэхуун дээр тевлеруулдэг. @DesignDay.'
ЭЕРЭГ ОРОН ЗАЙ БУЮУ ЦАГААН ЗАЙ:
Эерэг орон зай буюу цагаан зай нь дизайны элементүүдийн хоорондох зай буюу талбай юм. Нэрнээс үл хамааран цагаан зай нь ямар ч өнгө, текстур, хэв маяг, эсвэл бүр дэвсгэр зураг байж болно.
Цагаан зай нь дизайнерууд болон үйлчлүүлэгчдийн хооронд асуудал үүсгэдэг.
Орон зайн дүрмээр дизайнд агаар ихтэй байхыг чухалчилдаг бөгөөд цагаан зай нь элементүүд дээр хүний анхаарлыг татах, тухайн зохиомжид уншигдах агаар буюу урсгалыг оруулснаар үзэгчдийн нүдийг зорилтот дарааллаар харах боломжтой болгодог.
May be an image of text that says 'BOX media MICHAL JOHNS Solution SolutionManager MICHLJOHS nager 2 info@companyname.com 1824512563854 A Yuy 6 www.companyname.com uaraaH 3aй Hb Aи3aйHbl 3лemeHTyyAийr T3HuB3pжyyлж, aryyлrblr илyy caйH 3oxиoH 6aйryyлax raйxaлTaй x3p3rc3л юm. @DesignDay.'
Харамсалтай нь олон үйлчлүүлэгчид, менежерүүд цагаан орон зайг дэмий хоосон орон зай гэж үздэг. Тэд үүнийг илүү их мэдээлэл эсвэл бусад харааны элементүүдийг байрлуулахад ашиглаж болно гэж боддог.
Харин эсрэгээрээ цагаан зай нь харааны харилцааг сайжруулахын тулд дизайны элементүүдийг тэнцвэржүүлж, агуулгыг илүү сайн зохион байгуулах гайхалтай хэрэгсэл юм. Хүмүүсийг их мэдээллээр бөмбөгдөх нь тэдний бухимдлыг төрүүлдэг. Харин цагаан зай нь тайвшруулж, амьсгалах боломжийг олгодог.
Хэрэв та цагаан орон зай ихтэй загварыг хараад дизайнер нь юу оруулахаа мэдэхгүй байсан байна гэж бүү бодоорой. Энэ нь дизайны бусад элементүүдийг онцлон тэмдэглэх, эсвэл тодорхой мэдрэмж, мессежийг илэрхийлэх зорилгоор зориудаар хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
May be an image of wrist watch and text that says 'LIVE LIVEFOR FOR GREATNESS AGNDAY 0 1 X ROLEX нэрнээс ул хамааран ца аан зай нь ямар ΘΗгθ, текст ур, хэв маяг, эсвэл бур дэвсг эр зураг байж болно. @DesignDay.'
СӨРӨГ ОРОН ЗАЙ:
Тухайн объектын эргэн тойронд дахь орон зайгаар мессеж болон санааг илэрхийлэх сонирхолтой хэлбэрийг сөрөг орон зай бий болгодог.
May be an image of outerwear and text that says 'CONTENT 20to37 SuetEicage comingty Deramland e 62 хумуусийг их мэдээллээр бембегдех нь тэдний бухимдлыг теруулдэг. харин цагаан зай нь тайвшруулж, "амьсгалах" боломжийг олгодог. @DesignDay.'
Сөрөг орон зай нь харааны үймээнээс зайлсхийж цэгцтэй харагддаг бөгөөд энэ нь зохиомжийг тэнцвэржүүлэх, үзэгчийг тодорхой зүйл дээр төвлөрүүлэхэд тусалдаг.
Зарим брэндүүд тансаг, өндөр чанартай эсвэл авангард модернизмыг дамжуулахын тулд өөрсдийн брэнд имижийн нэг хэсэг болгон бас сөрөг орон зайг ашигладаг.
May be an image of rose and text that says 'PLANTS MAKE HAPPY They make want to smooc an kiss. They also make our bottles. coper opoH 3aй /NEGATIVE SPACE TyxaйH o6beKTblH 3pr3H ToйpoHA Aaxb opoH 3aйraap mecceж 6oлoH caHaar ил3pxийл3x coHиpxoлToй x3л63pийr ceper opoH 3aй 6ий 6oлroAor. plantbortle Coca-Cola @DesignDay.'
ЭХ Сурвалж: Design Day

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!