Бизнес загвар

БИЗНЕСТ ПРОЦЕСС ТАЛААС НЬ ХАНДАХ | Tech-News.mn

БҮХ АЖИЛ ПРОЦЕСС
Бүх процесууд зорилгод хүрэх арга хэрэглүүр болдог.
Нийцэж, тохирохгүй зүйлийг хийж байгаа хүн,тухайн зүйлийг мэднэ чадна гэж үздэг.
Процесс бүхэн орц,гарцын хязгаарлалт болон нөөц, эх үүсвэртэй.
Гарц бүхэн өөр нэг процесстой холбож, тэрхүү процессынхоо орцын ямар нэг хэсэг нь болдог.
Орц бүхэн өөр нэг процессын гарцаас үүсэн бий болох ёстой.
Орц, хязгаарлалт буюу нөөц аль нэг процессоос гарч ирдэг.
Процессын удирдлага нь үйл явлуудын харилцан үйлчлэл, холбоо хамаарал, тэдгээрийн гарцыг хэмжих, явцын хяналт тавих үйл ажиллагааг багтаадаг.
ПРОЦЕССЫН МӨН ЧАНАР
Процесс бүхэн өөрт нь шингэсэн хэд хэдэн үзүүлэлттэй.
– Боловсруулалт шаардсан бүтээгдэхүүн буюу мэдээлэл
– Процессын гүйцэтгэлд тавигдах зорилгууд
– Бүтээгдэхүүн буюу мэдээллийг хэрхэн боловсруулах шаардлагуудыг илэрхийлсэн зааварчилгаа, удирдамж
– Хэн юуг,хэзээ,яаж,хаана буюу ямар учраас хийхийг тогтоох төлөвлөлтийн үйл ажиллагаа
– Эхэлж буй ажлын нөхцлийг бүрдүүлж өгөх бэлтгэл үйл ажиллагаа
– Гүйцэтгэсэн дарааллаар орцод нөлөөлж буй үр дүнг бий болгох үйл ажиллагаа
– Эх үүсвэр, бүтээгдэхүүн, мэдээллийг нийлүүлж буй үйл ажиллагаа бусад процессуудын хоорондын уялдаа холбоо, залгаас
Business Process Management Definition - Dragon1
– Боловсруулалтад шаардагдах бүтээгдэхүүн, мэдээллийг хүлээн авах, нийлүүлэх дараалсан ажлуудын хоорондын уялдаа, хамаарал, залгаас
-Орц, гарцууд шаардлагад нийцэж байгааг нотлох хэмжилтийн үйл ажиллагаа
-Процесс зорьж буй түвшинд гүйцэтгэгдэж байгааг нотлох хэмжилтийн үйл ажиллагаа
-Процессын чадамжид үнэлгээ өгөхөд шаардлагатай мэдээллийг олж авах мэдээлэл цуглуулах цэгүүд
-Хэлбэлзлийг бий болгож буй үүсгүүрийг илрүүлэх оношлогооны үйл ажиллагаа
-Шийдвэр гаргагчид баримттай болсон зүйлийг үзээд авах арга хэмжээний талаар шийдвэр гаргах шийдвэр гаргалтын шатууд
-Бүтээгдэхүүн буюу мэдээллийг дахин боловсруулахаар буцааж хүргэж буй мэдээллийн суваг.
-Гарцууд, түүний дотор хаягдлыг нэг шатаас нөгөөд шилжүүлэх үйл ажиллагаа
-Хүмүүс, цаг хугацаа, материал, машин, материаллаг бааз, байр сав зэрэг зүйлийг оруулаад үйл ажиллагаа,шийдвэрийг эрчимжүүлдэг эх үүсвэрүүд
-Үйл ажлыг болохоос урьдчилан сэргийлж, хязгаарлалт хийж, болох болохгүй зүйлийг тогтоох буюу зохицуулж өгч байдаг хязгаарлалтууд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!