Мобайл

Apple компани өнгөрсөн сард iOS 14.5 шинэчлэлээ iPhone хэрэглэгчдэд зориулан гаргалаа. Энэ шинэчлэлд маркетерүүдийн хувьд тун чухал нэгэн ӨӨРЧЛӨЛТ багтжээ | Tech-News.mn

Apple компани өнгөрсөн сард iOS 14.5 шинэчлэлээ iPhone хэрэглэгчдэд зориулан гаргалаа. Энэ шинэчлэлд маркетерүүдийн хувьд тун чухал нэгэн ӨӨРЧЛӨЛТ багтжээ.
105 тэрбум долларын мобайл сурталчилгааны зах зээлийг түйвээх ӨӨРЧЛӨЛТ ч гэж болно.
App Tracking Transparency гэж юу вэ?
Энэ удаагийн iOS шинэчлэл хийгдснээр iPhone аппууд интернэт дэх таны үйлдлийг мөшгөх зөвшөөрлийг таниас заавал асууж авах ёстой болсон.
Энэхүү үйлдлийг бүртгэх нь ямар хэрэгтэй юм бэ гэж үү? Ингэснээр тухайн апп таны интернэт хэрэглээг мэдэж авч, үүн дээрээ тулгуурлан танд ямар сурталчилгаа хүргэх нь үр дүнтэй вэ гэдгийг шийддэг.
* Харин сурталчилгаа хүргэгчдийн хувьд ийм асуултанд хариу өгч буй хүмүүсийн дийлэнх нь ҮГҮЙ буюу интернэт дэх үйлдлийг мөшгөхийг зөвшөөрөхгүй гэж хариу өгдөг нь гол толгойн өвчин болоод байгаа юм байна.
iOS 14.5 beta 2 follow up (Video) - Geeky Gadgets
Apple яагаад ийм өөрчлөлт хийж байгаа вэ?
Tim Cook-н зүгээс ач холбогдол өгч буй Apple-н экосистем дэх хэрэглэгчийн нууцлалыг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж буй өөрчлөлт. Tim Cook өнгөрсөн 1-р сард хэрэглэгчийн нууцлалын талаар дараах мэдэгдлийг хийж байсан:
* “Технологи амжилттай байхын тулд хүмүүсийн асар их хувийн мэдээллийг вэб болон апп хэрэглээний мэдээлэлтэй нь хослуулан ашиглах шаардлага байхгүй.”
* “Хэрэв ямар нэг бизнесийн байгууллагын хувьд хэрэглэгчид ямар ч сонголт олгохгүйгээр цуглуулсан дата мэдээлэл дээр тулгуурлан хүчирхэгжсэн бол бид тийм газрыг дэмжихгүй, тэд өөрчлөлт хийхээс өөр аргагүй.”
Нөгөө талаас Facebook компанийн хувьд “App Tracking Transparency”-г анхнаас нь маш эмзэг хүлээж авсан. Apple-н мэдэгдлийн дараа тэд “Жижиг бизнесийн хувьд FB сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчдэд хүрэх боломж хумигдаж байгаа” талаар хүчтэй ПР компанит ажлыг зохион байгуулсан.
Хэдийгээр энэхүү ПР арга хэмжээ нь үр дүнд хүрсэн эсэх нь тодорхой бус ч Facebook сурталчилгаа хийж буй бизнес эрхлэгчдийн хувьд iOS-н шинэчлэл сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой болсон.
Танд, танай бизнест энэ өөрчлөлт ямар нөлөө үзүүлж байна? Хэрхэн мэдэгдэж байна?
Эх сурвалж: Баатарчулуун Чагнаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!