Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

Шилдэг сайн дизайн хийх 6 заавар

Cайн дизайн нь тэнцвэрт байдал болон хоорондын зохицлоор бий болдог. Дизайны ажил хийхэд тань анхаарах зургаан зааварчилгааг орууллаа.
1. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Дизайны ажлаа хийхээс өмнө өөрийн үйлчлүүлэгч болон тэдний хэрэгцээ шаардлагыг судлах хэрэгтэй. Үйлчлүүлэгч тань юу хүсч, юунд зорьж байна вэ? Бүтээгдэхүүн,үйлчилгээндээ ямар өнгө төрх, бүтээлч үйл явцыг бий болгохыг хүсч байна вэ?
Үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, зорилгын талаар тодорхой, сайн ойлголттой байх нь таныг зорилготой, сайн дизайн хийх боломжтой болгоно.
2. ФОКУСЫН ЦЭГИЙГ БИЙ БОЛГОХ
Фокусын гол цэг бол таны анхааралдаа авах дизайны хэсэг бөгөөд үл тоомсорлож болохгүй хэсэг юм. Компьютерийнхаа ард суун ажлаа эхлэхээсээ өмнө хамгийн чухал хэсгүүдийн талаар жагсаалт гаргаж дизайны ажлынхаа шатлалууд, анхаарлын тэргүүлэх чиглэл, онцлох хэсэг зэргүүдээ сайн ойлгосон эсэхээ шалгаж байгаарай.
3. ЦАГААН ЗАЙГАА АНХААРАХАА МАРТВАА
Орон зайг whitespace (цагаан зай, сөрөг орон зай) ухаалаг зөв ашиглах нь тэнцвэртэй дизайныг бий болгодог. (Өмнөх постон дээр орон зайны талаар бичсэнийг харахыг зөвлөе). Гурвын дүрэм Rule of thirds, тэгш хэм symmetry, ойролцоо байдал proximity, зэрэгцүүлэлтийн alignment дүрмүүдийг санаарай. Эдгээр дүрмүүд нь график дизайны гол үндсэн дүрмүүд юм.
Environmental Design: GRAPHIC DESIGN
4. ТОХИРОМЖТОЙ ҮСГИЙН ФОНТ СОНГОХ
Маш олон төрлийн үсгийн фонтууд байдаг. Тэгэхээр хэрхэн хамгийн тохиромжтой үсгийн фонтыг сонгох вэ?
Тохирох фонтыг сонгоход хамгийн чухал хүчин зүйл бол тухайн дизайныхаа хэв маяг, брэндийн зан чанарыг ойлгох явдал юм.
Үсгийн фонтны хэмжээ, хэв загварууд дизайны ерөнхий бүтэцтэй чинь тэнцвэртэй байж чадаж байгаа эсэхийг бас анхаарах хэрэгтэй.
Эдгээр гол хүчин зүйлүүдийг анхаарснаар өөрийнхөө загварт бүрэн нийцэх үсгийн фонтуудыг сонгоход хялбар байх болно.
5. ӨНГӨНИЙ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ
Өнгөний буруу сонголт таны ажлыг нураах аюултай байдаг.
Өнгө нь янз бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд өнгөөр дамжуулан хүчтэй сэтгэл хөдлөлийг тусгах, өдөөх нь хамгийн сайн арга байдаг. Өнгө тань хангалттай сайн ялгарлыг бий болгож чадаж байна уу? Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, хэв маягт нийцэж байна уу гэдгийг сайн хараарай.
6. ЧАНАР, ЧАНАР, ЧАНАР
Гэрэл зургууд тань өндөр нягтралтай байна уу? Зургуудынхаа өнгийг зассан уу? Үсгийн хэмжээнүүд тохирсон, тууштай байж чадаж байна уу? Текстүүдийн мөр зэрэгцсэн, цэгцтэй байна уу, бүх элементүүдийг зорилготой, зөв нэгтгэж чадсан уу гэх мэт нарийн ширийн зүйлийг анхаарч үзэх нь таны ажлыг гайхалтай сайн загвар болгон хувиргадаг.
Эх Сурвалж: Design Day

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!