Фейсбүүк

ФЭЙСБҮҮК СУРТАЛЧИЛГААНЫ ОНОВЧЛОЛУУД БОЛОН ОНОВЧЛОХЫН АШИГ ТУСУУД | Tech-News.mn

Та фэйсбүүкийн сурталчилгаанд төсөв гарган, зорилтот хэрэглэгчдэдээ мэдээлэлээ хүргэж байна уу? Гэвч явуулсан сурталчилгаа тань зорилтод хүмүүстээ тэр болгон сайн хүрэхгүй байна уу? Хэрэв тийм бол та фэйсбүүк сурталчилгааныхаа оновчлолыг илүү сайжруулаад үзээрэй. Сурталчилгаагаа бодит өгөгдөлд суурилан илүү оновчтой хийснээр зардлаа хэмнэх, үр дүнгээ өсгөх боломжтой.

1. Фэйсбүүкийн pixel кодыг вэб хуудсандаа байршуулаарай.

Энэ кодыг вэб хуудасныхаа дотор байршуулчихвал уг pixel нь танай вэб хуудсаар зочилсон фэйсбүүкийн хэрэглэгчдийг бүртгээд байдаг тул сурталчилгаа үүсгэхдээ уг хэрэглэгчдийг чиглэх боломжтой байдаг. Танай вэб хуудсаар зочилсон хүмүүс танай зорилтот хэрэглэгч байх магадлал өндөр тул маш үр дүнтэй байх нь тодорхой.

2. Сурталчилгааны төсвийг өдрөөр нь тогтоогоорой.

Туршлагаас харахад байхад фэйсбүүк сурталчилгааны төсвөө daily budget буюу өдөрт хэдийг зарцуулахаар тогтоох lifetime budget буюу нийт төсвөөр тохируулахаас илүү дээр байдаг. Нэгд долоо хоногийн өдрүүдэд хэрэглэгчид харьцангуй ижил тоогоор фэйсбүүктээ ордог тул нийт төсвөөр тохируулах нь том давуу тал өгдөггүй, хоёрт төсвөө илүү сайн хяналттайгаар жигд зарцуулах боломжтой.

3. Бага төсвөөр эхлээд хэрэв сайн байвал бол төсвөө нэмээрэй.

Фэйсбүүкийн нэг сайхан нь маш багаар эхлэх буюу нэг доллараар нэг өдөр сурталчилгаа явуулж болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийн бүх л контентуудыг багахан мөнгөөр идэвхжүүлээд хэрэв үнэхээр хүмүүст хүрээд байвал төсвөө нэмэгдүүлж болно. Хүмүүст таалагдахгүй байгаа бол зогсоочихож болно. Ингэснээр бага зардлаар бас бодит туршилтуудаас хүрэх үр дүнгээ сайжруулж болно.

4. Сурталчилгаагаа харагдах давтамжийг шалгаж байгаарай.

Хэрэв сурталчилгаа чинь хэд хоногийн дараанаас харагдах хүмүүстэй хэт олон дахин давтан харагдаад эхэлбэл үр дүн муутай, залхаах байдалтай болж үр дүнгүй мөнгө зарцуулаад эхлэнэ. Иймд Ads manager дээрээ frequency буюу давтамж гэсэн баганы үзүүлэлтийг байнга харж байгаарай. Компьютер эсвэл гар утаснаас харагдаж буй давтамж 2-оос их баруун дээд талд харагдаж буй давтамж 10-аас дээш гараад эхлэвэл уг сурталчилгааг зогсоох, шинэчлэх эсвэл зорилтот бүлгийг өөрчлөх хэрэгтэй.

5. Сурталчилгаанд сөрөг сэтгэгдэл бичигдсэн эсэхийг хянаарай.

Олон хүмүүс фэйсбүүк хуудас дээрээ хийсэн постуудынхаа сэтгэгдлүүдийг олж хараад харин хуудаснаас гадуур хийгдсэн сурталчилгаанууд дээрх сэтгэгдлүүдийг анзаарахгүй байх нь элбэг. Гэтэл уг сурталчилгаан дээр сөрөг сэтгэгдэл байвал уг сөрөг мэдээллийг мөнгө төлөөд бүр олон хүнд харуулаад байх эрсдэлтэй. Иймд сурталчилгаагаа тогтмол шалгах эсвэл хуудас дээрх notification хэсгээ анхаарч байгаарай. Хэт олон сөрөг сэтгэгдэлтэй сурталчилгаа зогсоогоод шинээр хийж болно.

6. “Амьдралд хорссон” хүмүүсийн хар сэтгэгдлийг устгахдаа бүү эргэлз.

Интернэтийн ертөнцөд хаа явсан газраа харааж зүхэж, муулж явдаг “амьдралд хорссон” хорслоо тайлдаг цөөн хүмүүс дэлхийн аль ч улсад байдаг. Ийм хүмүүсийн үндэслэлгүйгээр бичсэн “хар” сэтгэгдлийг устгахдаа бүү эргэлзээрэй. Харин танай бүтээгдэхүүн, үйлчилгээний доголдоос үүдэн хэрэглэгч хохирсон бол хэрэглэгчийнхээ санал гомдлыг сонсож алдаа дутагдлаа засахад анхаарах нь зөв. Бүх л компани алдаа гаргадаг, алдаагаа ойлгодог засдаг бол хүмүүс ойлгоно, уучлана.

7. Desktop, mobile, right column байрлалуудыг туршиж үзээрэй.

Сурталчилгааны үндсэн 3 байрлал болох компьютер, гар утас, баруун дээд талын байрлалуудын зөвхөн нэгийг нь сонгон нэг сурталчилгааг гурван ялгаатай хэлбэрээр хийж туршиж үзээрэй. Зарим хүмүүс баруун дээд талын байрлалыг муу гэж үзээд хасах гээд байдаг. Жижиг хэмжээтэй ч гэсэн бага зардлаар олон харагдах тул илүү ч үр дүнтэй байх боломжтой. Яг аль байрлал нь хамгийн үр дүнтэй гэдэг нь аль бизнес ямар контент хэнд харуулж байна гэдгээс хамааран янз бүр байх боломжтой тул туршиж үзэхийг зөвлөж байна.

8. Instagram сурталчилгааг туршиж үзээрэй.

Хэрэв танай зорилтот сегмент харьцангуй залуу буюу 18-аас 35 насны бол мэдээж Instagram сурталчилгааг туршиж үзэх нь илүү үр дүнтэй байна.

 

Create Higher Converting Ads by Following These 5 Ad Optimization Levels

Сурталчилгаагаа оновчилсоноор ямар ашиг тустай вэ?

1. Сурталчилгааны үр дүнгээ зөв хэмжих

Фэйсбүүкийн сурталчилгаагаар хүрэхээр зорьж буй гол үр дүн маань юу вэ гэдгийг тодорхойлсноор уг гол үзүүлэлтээр үр дүнгээ хэмжих улмаар үр дүнгээ зөв бодитой дүгнэх боломжтой. Жишээ нь:

  • Видео үзүүлэх сурталчилгаа хийж буй бол 10 секундын үзэлтийн тоогоор
  • Вэб сайт руугаа хандуулсан авах сурталчилгаа хийж буй бол үр дүнгээ линк даралтаар
  • Брошюр татах сурталчилгаа хийж буй бол таталтын тоогоор
  • Идэвхижүүлэх сурталчилгаа хийж буй бол лайк, шэйр, коммент, даралтын нийлбэр тоо гэх мэтээр хэмжих нь зөв.

Үүний тулд Фэйсбүүкийн сурталчилгаа хийхдээ зорилгоор нь оновчлол хийж уг төрлийн сурталчилгааг Ads Manager програмаас хийх хэрэгтэй. Фэйсбүүкийн хиймэл оюун уг дүнг хамгийн өндөр байх алгоритмаар хэнд уг сурталчилгааг хүргэхийг шийддэг.

2. Сурталчилгааны зардлыг хэмнэх

Optimization буюу оновчлолыг бодит өгөгдлүүдэд суурилан хийснээр сурталчилгааны үр дүн өсгөх, зардлаа хэмнэх боломжтой байдаг. Үүнийг олон хүчин зүйлсээр хийх боломжтой:

  • Зорилтот бүлгээр. Чухам хэнд илүү хүрж байгааг илэрхийлэх өгөгдлүүдийг шинжлэн сурталчилгааг чиглүүлэх зорилтот бүлгийг илүү нарийвчлан тогтооно. Нас, хүйс гэх мэт параметрүүдээр сегментчилэн шинжлэх боломжтой байдаг.
  • Сурталчилгааны байрлалаар. Компьютер, гар утас, апп, инстаграм гэх мэт ялгаатай байрлалуудын үр дүнг шинжилснээр үр дүнтэй байрлалуудыг сонгоно.
  • Хугацаа ба төсвөөр. Хэд хоног, хэдэн доллараар сурталчилгаа явуулахыг оновчтой сонгох нь бага зардлаар олон хүнд хүрэх боломжийг өсгөж хэт олон давталтаас сэргийлдэг.
  • Мөн үйлдлийн систем, гар утасны загвар зэрэг техникийн үзүүлэлтүүдээр оновчлох боломжтой.

Жишээ нь дараах сурталчилгааны үр дүнг байрлалаар шинжилж үзвэл Desktop буюу компьютерээс Фэйсбүүк орж буй хэрэглэгчдэд олигтой хүрээгүй ямар ч хандалт аваагүй байна. Гар утасны байрлал хамгийн өндөр үр дүнд хүрсэн байна. Харин Фэйсбүүкийн түнш сайтууд, аппуудаар дээрх сурталчилгааны байрлал нэг хандалт авах зардлын хувьд хамгийн хямд байж чадаж буй тул мөн үр дүнтэй. Сурталчилгааг цаашид дараах 2 байрлалд төвлөрүүлэн оновчилсноор сурталчилгааны зардлаа хэмнэх, үр дүнгээ өсгөх боломжтой харагдаж байна.

3. Сурталчилгааны үр өгөөжийг өсгөх

A/B туршилтаар тухайн сурталчилгааг ялгаатай хувилбаруудаар хийн үр дүнг хэмжин харьцуулалт хийснээр сурталчилгаагаа илүү оновчтой болгож болно. Дээр дурдсан зорилтот бүлэг, байршил зэргээр хувилбарууд үүсгэн туршиж болох төдийгүй сурталчилгаагаа олон хувилбараар хийж туршиж бас үзээрэй.

Жишээ нь тухайн сурталчилгааны зураг, видео, текстийг янз бүрээр хийж болох юм. Ингэснээр чухам аль зураг бага зардлаар илүү өндөр үр дүнд хүрч байгааг бодит хэрэглэгчдийн хийж буй үйлдлээс бий болсон өгөгдлөөс олж тогтоон оновчтой сонголт, шийдвэрүүдийг хийх боломжтой.

Эх Сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!