Дижитал стратеги

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ | Tech-News.mn

Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн вэб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал.

Дижитал сувгуудад зөвхөн интернэтээр хязгаарлахгүй бидний өдөр бүр ашигладаг гар утас, зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, телевизийн сувгууд, видео тоглоом, апп, дижитал брошур гэх мэт зүйлсийг ч хамруулж болно.

Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижижал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог. Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм.

Маркетингийн зорилго хэзээд зөв цагт нь, зөв газарт нь, зөв хүмүүст мэдээлэл хүргэх байсан. Тэгвэл дэлхийн нийт хүн амын 53% буюу 4,021 тэрбум, Монгол Улсын нийт хүн амын 65% буюу 2 сая хүн интернэтэд холбогдож байна. Энэ тоо бизнес эрхлэгчид болон маркетингийнханд зорилтот хэрэглэгчид буюу бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах “зөв хүмүүсийг” олох зөв газар нь интернэт орчин гэдгийг дахин батлан харуулж байгаа болов уу.

Тиймээс бизнесийн байгууллагуудын хувьд зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд дижитал маркетингийг ашиглах зайлшгүй шаардлага бий болж байна.

Дижитал маркетинг, түүний төрлүүд

Сүүлийн жилүүдэд  дижитал маркетингийг ашигладаггүй бизнесийн байгууллага гэж байхгүй болсон гэвэл алдаатай мэдээлэл болохгүй болов уу. Шинэ үеийн маркетерүүдийн хувьд шууд бүтээгдэхүүнээ сурталчилах уламжлалт хэв маягаас, зорилготой контентоор дамжуулан хэрэглэгчдэдээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх соёлд сургах, тэднийг гэгээрүүлэх хэв маягт улам бүр шилжиж байна.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч танай вэб хуудаснаас дан ганц бүтээгдэхүүний танилцуулга, үнийн талаарх мэдээлэл авах бус, тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах тухай заавар, уг бүтээгдэхүүнтэй холбоотой  нэмэлт мэдээллүүд авах боломжийг илүүтэй бүрдүүлэх болсон.

Үүний үр дүнд хэрэглэгчдийн боловсрол нэмэгдэж, дараачийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээл танилцуулахад хэрэглэгч өөрийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн худалдан авалт хийх магадлал нэмэгдэх болно. Энэ бүгдийг бий болгоход туслах дижитал маркетингийн бүхий үйл ажиллагаа, түүнчлэн эдгээрийг автоматжуулах, хялбаршуулах бүхий л хэрэгслийн талаар энэхүү нийтлэлд багтаан нэгдсэн мэдээлэл хүргэхээр зорьлоо.

  • Хайлтын системийн оновчлол (SEO): Хайлтын системийн оновчлол гэдэг нь вэбд хайлтын системээр дамжин ирэх үнэгүй хандалтын тоо болон чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дижитал маркетингийн үйл ажиллагаа юм.
  • Контент маркетинг: Брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, вэб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах зорилгоор контент хөгжүүлэх, түгээх аргачлал.
  • Сошиа медиа маркетинг: Сошиал медиа сувгуудыг ашиглан брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, вэб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах дижитал маркетингийн аргачлал.
  • Pay-Per-Click (PPC): Pay Per Click нь даралт буюу үр дүнгээр төлбөрөө төлөх онлайн сурталчилгааны загвар бөгөөд олон төрлийн веб хуудас, хайлтын системийн илэрцэд таны байршуулсан сурталчилгааны холбоос дээр хэрэглэгч дарах бүрд төлбөр тооцдог систем. Хамгийн тод жишээ нь Google Ads.
  • Native Advertising: Онлайн сурталчилгааны нэгэн төрөл ба сошиал сүлжээнд нийтлэгдэж буй бусад постын адил форматын дагуу сурталчилгааны агуулга, материалаа бэлтгэсэн байдаг.
  • Маркетингийн автоматжуулалт:  Энэ ойлголтоор маркетингийн үндсэн үйл ажиллагааг автоматжуулах програм хангамжын хэрэглээг нэрлэдэг.
  • Email Marketing: Байгууллагууд имэйл маркетингийг зорилтот хэрэглэгчидтэйгээ тогтвортой харилцаа үүсгэх арга зам болгон ашигладаг.
  • Салбар бүрийн дижитал маркетингийн онцлог: Дижитал маркетинг бүхий салбарын бизнесийн байгууллагуудын хувьд салбарын онцлог, хэрэглэгчдийн шийдвэр гаргах ялгаатай процесс, худалдан авалтын шийдвэр гаргах замналд тохирсон маркетингийн аргачлал ашиглах өргөн боломж олгодог.
  • Онлайн ПР-Online PR: Энэ нь блог, мэдээллийн вэб сайт, онлайн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн талаарх эерэг мэдээлэл тархаах үйл явц.
  • Дижитал маркетингт суралцах нь: Дэлхийн томоохон их сургуулиудын онлайн хичээл, богино хугацааны сургалтуудад хамрагдаж болох дараах вэбүүдийг танд санал болгож байна.

Эх Сурвалж: nathouse.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!