Програм хангамж

Цахим хурал, сургалтад ашиглаж болох программууд

Цахим хурлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ажилтан бүрийн гүйцэтгэл, цаг хугацааны зарцуулалт, урсгал зардлыг ч хэмнэх боломжтой. XXI-р зуунд дэлхийн өнцөг булан бүрээс, бүх төрлийн хөдөлгөөнт болон суурин төхөөрөмжөөр холбогдон хурал цуглаан хийх, сургалт явуулах нь үр ашигтай шийдэл болжээ. 

Дэлхий даяар цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод буй энэ үед олон хүн цуглахгүйгээр гэрээсээ цахим хэлбэрээр хурал, сургалт зэргийг явуулах нь хамгийн зөв шийдэл болоод буй. Тиймээс та бүхэнд цахим хурал, сургалт зохион байгуулах боломжтой программуудыг санал болгож байна.

VIDEO DESKTOP

Энэ нь Windows, Mac, болон Linux зэрэг үйлдлийн систем дээр ажилладаг учир хэн бүхэн хаанаас ч өндөр чанарын цахим хурал, сургалтад оролцох боломжтой. HD нягтрал бүхий дүрс, хоёр дэлгэцтэйгээр VidyoDesktop чөлөөтэй ашиглагдана.

OOVOO

ooVoo нь зургаа хүртэлх хүн үнэгүй цахим хурал, сургалт хийх боломжийг олгодгоороо давуу талтай. Мөн видео хэлбэрийн мэйл илгээх боломжтой. Тус программ нь P2P серверт тулгуурлан ажилладаг.

The Next Billion Dollar Business: OoVoo Branches Out to Attract New Users

 

SKYPE

VoIP дуу авиа бичих болон чат хэрэглээнд SKYPE хамгийн алдартай боловч видеоны хувьд бага зэрэг хоцрогдсон хэвээр байна.  Учир нь зөвхөн хоёр хүн л хоорондоо холбогдох боломжтой байдаг аж.

Download Skype for Business Apps Across All Your Devices

ICHAT

iChat нь Mac хэрэглэгчдэд зориулагдсан. Энэ бол VoIP болон цахим хурлын хэрэгсэл бөгөөд Mac OS X цувралын хамгийн сүүлийн үеийн хувилбар юм. Та видео дуудлага хийхдээ Mac эсвэл AOL аккаунт хэрэглэх шаардлагатай. Илүү дэвшилтэт байдлаар олон хүний бүрэлдэхүүнтэй цахим хурал хийх боломжтой. /Төлбөртэй/

Apple - iChat Basics - YouTube

WEBEX MEETEING CENTER

WebEx нь цахим хурал, чат, файл явуулдаг программ юм. Тус программыг 14 хоногийн хугацаанд үнэгүй туршиж үзэх боломжтой. Хувь хүмүүс, жижиг, дунд, томоохон бизнесүүдэд зориулсан схемүүд болон Outlook интеграци зэрэг сонирхолтой функцуудтай. /Төлбөртэй/

Cisco Webex Meeting Center - Cisco

AT&T CONNECT

AT&T Connect нь бүрэн хэмжээний өргөтгөсөн IP програм хангамжийг тогтмол үнэ, хязгааргүй хэрэглээнд зориулан бүтээсэн.

AT&T Connect Mobile on the App Store

 

ZOOM US

Zoom нь сүүлийн үеийн цахим хурал, сургалтад түлхүү ашиглагддагаараа танигдаад буй программ юм. Нэг дор 100 хүн холбогдох боломжтой ба үнэгүй гэдгээрээ давуу талтай.

Need Quick Info on How to Zoom? Check Out These New Videos - Zoom Blog

GO TO MEETING

Энэ программ нь олон тооны codecs болон SIP, H.323 зэргийг дэмждэг. Мөн гар утас руу дуудлага хийх боломжтой бөгөөд үнэгүй гэдгээрээ онцлог.

Free videoconferencing tools: 5 creative ways they can help you ...

TRUECONF

TrueConf нь 10 хүний бүрэлдэхүүнтэй, үнэгүй цахим хурал, сургалтыг зохион байгуулах хүчин чадалтай. Энэ нь Windows, Mac, болон Линукс дээр ашиглагддаг. Энэ программ дээр хамгийн ихдээ 500 найзтай болох боломжтой.

Webinars & Public Conferences — TrueConf

Эх Сурвалж: Lead Style

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!