Бизнес загвар

ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ | Tech-News.mn

Аливаа байгууллагын амжилттай ажиллах чухал нөхцлийн нэг нь хүн байдаг.
Хүн хөгжих тусам сэтгэхүй нь хөгжих бөгөөд сэтгэхийн хэрээр бүтээл, бүтээмж нь нэмэгдэж ажлынх нь үр дүн улам дээшилдэг. Өөрөөр хэлбэл, хүний нөөц нь бусад нөөцүүдтэй харьцуулахад хамгийн шавхагдашгүй нөөц юм.
Хүний нөөцийн төлөвлөлт нь ирээдүйд ямар чадавхитай, хичнээн тооны ажилчид хэрэгцээтэйг урьдчилан таамаглах, ажиллах хүчний эрэлтийн хэмжээг тодорхойлоход оршино.
Хүний нөөцийн төлөвлөлт нь хэрэгцээт ажлыг шаардлага хангасан хүмүүсээр яг цагт нь гүйцэтгүүлэх явдал юм.
Төлөвлөлт нь тэнцвэртэй бус байдлыг засаж чадахуйц, хэрэгжихүйц, хүлээж авч болохуйц арга замыг олох гэсэн оролдлого юм.
Хүний нөөцийн төлөвлөлтийн гүйцэтгэлийг хэмжүүрүүдийг энгийнээр тодорхойлбол:
• Төлөвлөсний дагуу сургалт зохион байгуулсан
• Илүү мэдлэг ур чадвар бүхий хүмүүсийг төлөвлөсөн ажлын байран дээр авсан
• Ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн
• Үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн
• Ажлын байрны осол эндэгдлийг бууруулсан
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ НЬ:
• Шинээр хүн ажилд авах
• Чөлөөлөх
• Сургах
• Ажиллах хүчний зардлыг тооцох
• Бүтээмж дээшлүүлэх зэрэг асуудлаар шийдвэр гаргахад тусалдаг.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
Хүний нөөцийн төлөвлөлтийг зөв хийснээр дараах үр дүн гарна.
• Шаардагдах хүний нөөцийг гүйцэтгэх чиг үүрэг, зорилгоор нь зөв тодорхойлох
• Хүний нөөцийг удирдах шинэ арга замыг олох, сайжруулах боломж
• Сургалт, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг сайжруулах, хэрэгцээг хангах
• Эрсдлийг урьдчилан харж, бууруулах
• Санхүүгийн нөөцийг зөв зохистой зарцуулах шийдвэр гаргах
• Удирдлага нь өөрийн ажиллах хүчний давуу болон сул талуудыг авч үзэх, хүний нөөцийн бодлогыг хянаж үзэх
• Байгууллага VMV -г хэрэгжүүлэх
ХҮНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АНГИЛАЛ:
Урт болон богино хугацааны төлөвлөлт гэж 2 ангилдаг.
Өөрөөр хэлбэл:
• Байгууллагад одоо хийгдэж байгаа үйл ажиллагааны стратеги зорилтуудтай уялдуулан ажлын байрны тодорхойлолт бүрийг хянах
• Ажлын байранд ажиллаж байгаа албан хаагчийн тоо, мэргэжил, мэргэшил, ажилласан хугацаа, ур чадварыг нарийвчлан тодорхойлох
• Ажлын байран дээр үүсч байгаа бэрхшээл,сул талыг тодорхойлох
• Төлөвлөлтийн явцад онцгой анхаарал тавих ёстой нэгж, ажлыг илрүүлэх
Хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлт нь:
• 2-3 жилийг таамагладаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!