Гүүгл

Google AdWords – Төлбөр төлж сувагтаа илүү их хандалт авах үйлчилгээ болон Google AdSense – Контент бүтээж мөнгө олох үйлчилгээний тухай | Tech-News.mn

Хаанаас Pay-per-Click хайлтын системийн үйлчилгээ авахаа сонгосны дараа та яаж энэ үйлчилгээг хамгийн ашигтай хэлбэрээр хэрэглэхээ сонгох нь чухал. Үүнтэй холбоотой  Google AdWords ба Google AdSense үйлчилгээнүүдийн талаар энд дэлгэрэнгүй танилцуулья:

Google AdWords – Төлбөр төлж сувагтаа илүү их хандалт авах үйлчилгээ

Хэрэв та бизнесийн хамтрагч эсвэл өөрийн бүтээгдэхүүнд болон үйлчилгээндээ зориулан маркетинг хийж байгаа бол Google AdWords сонгох хэрэгтэй. Ингэхдээ өөрийн зарыг их сонирхолтой өвөрмөц бусдаас онцгой байдлаар хийж худалдан авагчдын анхаарлыг татах ёстой. Энэ нь худалдан авагчийн сонирхлыг татаад зогсохгүй худалдан авах шийдвэрээ шууд гаргахад хүргэх мэдээлэл агуулах ёстой.
Сурталчилгааны сайн загвар нь таны Google AdWords үйлчилгээний тусламжтай олох орлогыг нэмэгдүүлнэ. Үүнд таны “Click Through Rate” цаашид CTR гэх монголоор линк руу орох давтамж гэж орчуулж болно. CTR давтамж өндөр байх тутам танд ашигтай. Хэрэв таны өрсөлдөгчийн CTR нь 1 байгаад линк идэвхжих болгонд 1 доллар төлдөг бол таны CTR 2 байхад та линк идэвхжихэд 0.5 доллар төлөхөд хангалттай. Google нь спонсорлогдсон илэрцийн дүнд таныг хаана байрлуулахаа CTR давтамжийг төлбөрт үржүүлэн нийлбэрт гарсан дүнгийн дагуу эхэнд эсхүл сүүлд байршуулахаа шийддэг. Та CTR давтамжаа өсгөж чадах юм бол өөрийн өрсөлдөгчөөс бага төлбөр төлсөн мөртлөө түрүүлж илэрцэнд гарах боломжтой болно.
Өвөрмөц анхаарал татах зар ямар хэлбэртэй байж болох вэ?
Хэрэглэгчдийг сэдэлжүүлэх зар дараах байдлаар бичигдсэн байж болох юм:
“Витаминыг хэт өндөр үнээр худалдан авахаа зогсоо!
Манай сайтаар зочлон яаж хямд худалдан авч болохыг мэднэ үү!”
Хувиараа хийх бизнесийн талаарх хошин зар дараах хэлбэртэй байж болно:
“Ажлаас минь халж өгнө үү!
Би өөрийн гэртээ тааваараа ажилламаар байна”
Сэтгэхүй дайралт агуулсан зар дараах байдлаар илэрхийлэгдэж болно:
“Манай бүтээгдэхүүн үзэмж муутай нь үнэн!
Гэхдээ хэзээ ч эвдэрдэггүй юм!”
Та Google-ийн спонсорлодог жагсаалтуудыг судалж танд таалагдсан болон таалагдаагүй сайтуудыг ангилан өвөрмөц хийгдсэнүүдийг сайн судлаарай. Хэрэв танд өөрт чинь ямар нэгэн сайт их таалагдаж таны сонирхлыг татах юм бол түүн дээр загварчилж өөрийн сайтыг хийх хэрэгтэй.

Google AdSense – Контент бүтээж мөнгө олох үйлчилгээ

Одоо Google AdSense үйлчилгээг ашиглан яаж мөнгө олж олохыг тайлбарлаж өгье.
Google AdSense нь таны вебсайт, блог, эсвэл YouTube видеонууд дээр зар сурталчилгаа гүйлгэх боломжийг олгодог зар сурталчилгааны хөтөлбөр юм.
Та зөвхөн Google AdSense Ads зарыг өөрийн вэбсайтдаа байршуулан мөнгө орж ирэхийг хараад л суугаад байж болохгүй ба аль болох олон тооны хүн өөрийн сайтанд оруулахыг хичээх хэрэгтэй.
Өөрийн вэбсайтанд орж буй хүмүүсийн тоог ихэсгэх олон арга байдаг. Ихэнх хүмүүс төрөл бүрийн блогт орох эсхүл хайлтын системийн илэрцэнд дээгүүр орох тохируулга (Search Engine Optimization – цааашид SEO гэнэ) маш олон тооны хүмүүсийг өөрийн вэбсайтруу оруулах болно гэж боддог. Харамсалтай тийм биш ба өөр илүү үр дүнтэй аргууд байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!