Програм хангамж

ERP Буюу Байгууллагын хэрэглээний программуудын нэгтгэл | Tech-News.mn

ERP нь аажмаар үр ашгаа өгөн өсөн нэмэгдэж байдаг оюуны хөрөнгө оруулалттай  адил зүйл юм. ERP системийг ашиглаж цогц програм хангамжтай болсноор ажлын бүтээмж, гүйцэтгэлийн хурд хурдсаж үйл ажиллагаа зогсолтгүй хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Хэлтэс нэгжүүд хоорондоо нэг хэлээр харилцаж, ойлголцож чадаагүйн улмаас маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц боломжоо алддаг бол ERP (Enterprise Resource Planning) буюу байгууллагын удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, нөөц төлөвлөлтийн иж бүрэн мэдээллийн систем суурилуулж, үйл ажиллагааг загварчилах хөгжүүлэх чухал хэрэгсэл юм. Тиймээс ERP гэдэг бол гаднаасаа програм хангамж боловч байгууллагын үйл ажиллагааны бүхий л процессийг нарийн судлан төгс загварчилах бизнесийн маш хөдөлгүүр болж чадна.

ERP гэдэг нь Enterprise Recource Planning гэсэн үгсийн товчлол юм.

Enterprise – Байгууллага, Компани, Үйлдвэр аж ахуй

Recource – Нөөц, Баялаг, Бололцоо

Planning – Төлөвлөх, Төсөвлөх, Хуваарилах

6 Reasons why you should implement NetSuite ERP Services for your Business - VNMT
ERP системийн онцлогууд
Уг систем нь байгууллагын бүхий л түвшин, үйл ажиллагааны цар хүрээг хамардаг гэдэг утгаараа дараах онцлог шинжүүдтэй. Үүнд:

  • Олон орны, олон хэл, олон нэгжүүдийг дэмждэг

Ихэнх энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь дан ганц нэг оронд төдийгүй бусад олон орны худалдаа наймааны арга хэлбэр, үйлдвэрлэх арга технологийг хэрэглэгч тэдгээрийн дотроос тухайн байгууллага сонголт хийж болохуйцаар хийгдсэн байдаг.

  • Нэгдсэн систем

ERP нь байгууллагын бүхий л хэсэгт тархан байрласан нөөцийг нэг системд оруулж зохион байгуулдаг ба мэдээллийн зохицол, бодит цагийн дагуу зохицуулах зэргээр байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхд чухал нөлөө үзүүлдэг.

  • Тэргүүн туршлага судлахтай холбоотой бизнесийн үйл ажиллагааг дахин зохион байгуулах

ERP нь байгууллагын үйл ажиллагааг тэргүүн туршлагад суурилж хангадаг ба дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн байгууллагын туршлагыг авч өөрийн байгууллагадаа нийтлэг байдлаар нэвтрүүлэхэд оршдог бөгөөд үүнийг бизнесийн үйл ажиллагааг дахин шинэчлэл аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

  • ERP системийн нэвтрүүлэх арга зүй 

Томоохон байгууллагууд ERP нэвтрүүлэх нь өөрийн байгууллагын үйл ажиллагааг дараагийн боловсронгуй түвшинд аваачиж буйн шинж юм. ERP системийг байгууллагад амжилттай нэвтрүүлэх нь оролцож байгаа талуудын оролцооноос шууд хамааралтай.

ERP системийн боломжууд нь танай байгууллагын шаардлагыг бүрэн хангаж байх ёстой. Үүний тулд шаардлагаа зөв тодорхойлж, зөв шийдлийг боловсруулах явдал юм. Үүнтэй зэрэгцэн хэрэгжүүлэлтэн дээр анхаарлаа хандуулан зөв стратегийн дагуу хэрэгжүүлэхгүй бол хэдий шаардлага хангасан сайн систем байсан ч үр  ашгийг нь хүртэж, бүрэн ашиглаж чадахгүй болно.

ERP-г байгууллагад хэрэгжүүлэх нь ихээхэн цаг хугацаа шаардсан ажил тул аль болох сул зогсолтгүй, болзошгүй эрсдлийг урьдчилан харж тооцоолж шаардлагатай арга хэмжээг авч байх нь чухал. Үүний тулд хэрэгжүүлэх багт туршлагатай ажилтанууд байх нь давуу талыг бий болгоно

Эх сурвалж: Veritech

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!