Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

ШИЛЭН САВНЫ ХЭЛБЭР ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ | Tech-News.mn

Энэ удаа жүүс, вино, шар айраг болон архи аягалах савны хэлбэр хэрхэн хэрэглэгчдэд нөлөөлдөг талаар оруулья.
Бидний ихэнх нь шилэн хундага, савны хэлбэр уух зүйлсд хэрхэн нөлөөлөх билээ дээ гэж бодож магадгүй. Бодит байдал дээр бидний уудаг шилэн савны хэлбэр нь жүүс, вино, шар айраг болон архи-г хэрэглэхэд маш том нөлөөлөл үзүүлдэг болохыг судлаачид нотолж чаджээ.
Хэрэглэгчид хэлбэртэй буюу доогуураа нарийн шилэн аягаар маш хурдан ууж дуусгадаг байна…
Судлаачдын туршилтаар яг ижил хэмжээтэй, ийм хэлбэртэй аягаар ууж байгаа хүмүүс хэлбэргүй буюу шулуун шилэн аягаар ууж байгаа хүмүүстэй харьцуулахад 5 минутын өмнө ууж дуусгаж байв. Хагасаас нь доогуур аягалсан ч бас л адилхан үр дүн гарч байсан байна.
Мөн ялгаагүй хэлбэртэй шилэн аягаар ундаа, жүүс, ус зэргийг маш хурдан уудаг байна.
БОГИНО, ӨРГӨН БОЛОН ӨНДӨР, НАРИЙН ШИЛЭН АЯГАНУУД
Өдөр тутмын хэрэглээний уух зүйлсийн савнууд болох дээрх савнууд дээр мөн судалгаа хийж үзэхэд:
Ялангуяа БОГИНО, ӨРГӨН ХЭЛБЭРТЭЙ шилэн аяганд аягалсан ундаа, жүүсийг ХҮҮХДҮҮДЭД хийж өгөхөд 74% нь маш хурдан ууж дуусч байсан бөгөөд харин НАСАНД ХҮРЭГЧДИЙН 19% НЬ Л ХУРДАН УУЖ ДУУСЧ БАЙСАН байна.
Үүний шалтгаан нь хэвтээ-босоогийн хуурмаг үзэгдэл /орчуулгаар бол ингэж орчуулж байна/ гэдэг нэр томьёогоор тодорхойлоод хүн өргөнөөс илүүтэй өндөр зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг юм байна. Учир нь уух шилэн савны өргөний хэмжээсийг насанд хүрэгчид маш бага хэмжээтэй гэсэн гэдэг сэтгэл зүйгээр хүлээж авдаг хэмээжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!