Дижитал стратеги

Шуурхай зурвас (Instant Messaging – Chat system) | Tech-News.mn

Э-майл бол бидний мэдэх хамгийн хурдацтай харилцаа холбооны төрөл гэдгийг бид бүгд мэднэ. 10, 20-оод жилийн өмнө бол хүмүүс нээх их сонсож байгаагүй байх. Гэхдээ одоо бол бид утсаар мессеж бичиж дуудлага хийхээс илүүтэйгээр э-майл үйлчилгээг ашиглаж харилцаж байна. Өдөрт тербум гаруй э-майл хүмүүс хоорондоо дамжуулж байна. Гэхдээ зарим үед э-майл тийм ч хурдан байхгүй. Таны э-майл явуулсан хүн тэр үед тань онлайнд буюу интернэт сүлжээнд холбогдсон байх магадлал бага. Ийм л учраас шуурхай зурвас буюу Instant messaging – ийг хүмүүс ихээр хэрэглэх болсон юм.  Шуурхай зурвас гэдэг нь нэгэн төрлийн онлайн чатын хэсэг бөгөөд интернэтээр өгөгдлийг ямар нэгэн хоцролтгүй хүргэж буй дамжууллыг хэлнэ. 

Ерөнхий ойлголт: Шуурхай зурвасын програмтай та, таньтай холбоотой байгаа хүнтэй харьцаж чадна. Таны найзын жагсаалт(buddy list) эсвэл холбоо барих жагсаалт(contact list) дотор байгаа онлайн хүмүүстэй та харилцаж шуурхай зурвас илгээж чадах юм. Хоорондоо үүсэх жижиг дэлгэц, цонхны тусламжтайгаар мессежээ цаг алдахгүй дамжуулах бүрэн боломжтой. Шуурхай зурвас нь текст дээр үндэслэсэн буюу суурилсан хоёр болон түүнээс дээш холболтууд интернэтээр дамжигдан харилцаж байгааг хэлнэ. IM – чат нь тухайн цаг мөчид нөгөө хүндээ хүрэх ёстой. Зарим нэг систем нь зөвхөн тухайн цаг мөчид байгаа хүн рүү л дамжигдахаар зохион байгуулагдсан байдаг. Тэр юу гэсэн үг вэ гэвэл тэрхүү системд “нэвтэрлээ” гэсэн тохиолдолд л харилцаа холбоо хоорондоо тогтоож болно гэсэн үг.
Онлайн чатын түүх: Хамгийн анхны онлайн чатны систем нь 1973 онд Иллинойсийн их сургуулийн ПЛАТО систем гэх газар Доуг Броун болон Дэйвид Ар. Вүүлэйя гэх хүмүүс Талкоматик хэмээх нэртэй үүсгэж байсан юм. Энэ нь хэд хэдэн сувгуудтай бөгөөд тус бүр нь 5 хүний багтаамжийг агуулж өөр хоорондоо чатлах боломжийг олгож байжээ. Талкоматик нь 1980 оны дунд ПЛАТО-гын хэрэглэгч дунд нэлээн алдартай болж байсан. 2014 онд Броун болон Вүүлэйя вэб дээр суурилсан Талкоматикийн хувилбарыг гаргасан.
Харин хамгийн анхны онлайн системд чат хэмээх коммандыг ашигладаг системийг 1979 онд Dialcom – ийн Тоом Валкер болон Фрит Танэ нар үүсгэж байсан.

Best Practices for Instant Messaging at Work
Шуурхай зурвасын програмыг хэрэглэх нь
Доорх алхамуудыг харснаар хэрхэн шуурхай зурвасын үйлчилгээ ажилдаг талаар багахан ч гэсэн ойлголттой болох болно.

  • Компьютердаа үнэгүй гэсэн шуурхай зрувасын програм хангамжын клиэнтийг суулгана
  • Татсан файлаа суулгаж клиэнтээ нээнэ.
  • Клиэнт нь сервертэй холбогдохыг оролдоно. Холбоо тогтооход вэб серверийг ашиглана.
  • Сервертэй таны клиэнт холбогдсон бол, өөрийн нэр болон нууц үгээ оруулж серверт нэвтрэнэ. Хэрвээ таны хамгийн анхны оролдлого бол өөрийн гэсэн хаяг үүсгэж холбогдож болно.
  • Клиэнт серверлүү таны холболтын мэдээлэл(IP хаяг болон порт) – ийг шиднэ. Энэ нь мөн таны харилцах жагсаалт(contact list) дэх хүмүүсийн нэрийг илгээдэг.
  • Сервер нь таны холболтын мэдээллээр түр зуурын файл таньд болон таны жагсаалтруу үүсгэдэг. Таны жагсаалт дотор байгаа хэн нэгэн онлайн болохыг шалгаж байдаг.
  • Хэрвээ сервер таны жагсаалтнаас онлайн болсон тохиолдолд, тань руу тэрхүү компьютерийн холболтын мэдээллийг илгээнэ.
  • Таны клиэнт холболтын мэдээллийг хүлээж авсан тохиолдолд тэрхүү хүний статусыг онлайн болгож өөрчлөдөг. Онлайн байгаа хүний нэр дээр дарахад таньд текст оруулах боломжтой цонхыг илгээнэ. Илгээх товчыг дарснаар тэрхүү хүнтэй харилцах боломжтой юм.
  • Яагаад гэвэл таны клиэнт холболт тогтоож буй хүний IP хаяг болон портын дугаар байгаа учраас мессеж нь шууд илгээгдэнэ. Энэ нөхцөлд серверийн оролцоо байхгүй. Бүх харилцаа холбоо нь зөвхөн 2 клиэнтийн хооронд л явагдана.
  • Нөгөө хүн нь таниас шуурхай зурвас хүлээн авах үед тэрхүү хүнд мөн адил цонх нээгдэж таны мессеж харагдана.
  • Харилцан яриа дуусч та оффлайн буюу тэрхүү клиэнтийг хааснаар таны клиэнт сервер лүү session-ийг дуусгавар болгоё гэсэн мессежийг илгээнэ. Сервер тэрхүү хүнтэй холбоотой байгаа хүмүүс рүү оффлайн болсон хэмээх мессежийг илгээнэ. Эцэст нь, сервер тэрхүү түр зуурын файлыг устгана.

IM програмын давуу тал болон онцлог:

  • Instant messages – Онлайн байгаа найзруугаа мессеж илгээх боломжтой
  • Chat – Чатын өрөөг найзуудаараа эсвэл хүссэн хүнтэйгээ үүсгэх боломж
  • Web links – Дуртай вэб сайтуудын холбоосыг хуваалцах
  • Video – Нүүр нүүрээ харалцан, найзтайгаа чатлах
  • Images – Найзын тань компьютер дээр байгаа зургуудыг харах
  • Sounds – Найздаа зориулж дуу явуулах
  • Files – Файл хуваалцах
  • Talk – Утас биш интернэт ашиглаж ярилцах
  • Mobile capabilities – Утаснаасаа шуурхай зурвас илгээх


Бүтээгдэхүүний төрөл

Шуурхай зурвасын бүтээгдэхүүн програм нь дотроо 2 хуваагддаг: Enterprise Instant Messaging (EIM) буюу Албан байгууллагын шуурхай зурвасын програм болон Consumer Insant Messaging (CIM) – Хэрэглэгчдийн эрх ашгын шуурхай зурвасын програм. Албан байгууллагын шийдэл нь  дотоод IM серверээ ашигладаг хэдий ч, энэ нь зарим нэг жижигхэн оффис болон бас бус хязгаарлагдмал төсөвтэй албан байгууллагын хувьд тийм ч боломжтой хувилбар биш юм. Харин хоёр дахь сонголт нь хэрэгжүүлэхэд хямд хялбар бөгөөд жижигхэн хэмжээний хөрөнгө оруулалт серверийн програм хангамжид болон шинэ техник технолигид өгөөд бий болно.
Аж ахуйн нэгжийн хувьд, нууцлал болон харилцан ярианы архив дээр ихэвчлэн асуудал үүсэж байдаг. Заримдаа зөвхөн ганц л үйлдлийн систем дэмжих боломжтой програм хангамж ашиглав ч хүн бүр адилхан нэг үйлдлийн систем ашиглахгүй шүү дээ. Жишээ нь, ихэнх програм хангамжийн компаниуд Виндовсийг ашиглаж байгаа ч програм хангамжийн үйлдвэрлэгч нь Линуксийг ашиглаж байх жишээний.

Хакер болон бас бус хүмүүс нь IM сүлжээг ашиглаж өөрсдийн гэсэн хортой хаягуудыг мөн вирустай файл явуулах зэргийг 2004 оноос хойш хийж эхэлсэн. 2004-2007 оны хооронд IM нууцлалын төвд 1100 салангид дайралт бүртгэгдэж байсан. Хакерууд нь IM – аар 2 төрлин вирусыг илгээдэг: trojan horses болон spyware. IM холболт нь plain text – ээр гарч байдаг болхоор тайлж уншихад амархан байдаг.
Орчин үеийн бүхий л IM үйлчилгээ нь өөрийн гэсэн IM клиэнттэй болсон. Тэр нь тэрхүү үйлчилгээний сервертэй шууд холбогдож таны мэдээлэл болон бас бус зүйлээр шуурхай зурвасыг цаг алдалгүй дамжуулж хүргэж байгаа.

Шинэ санаа
Сүүлийн хэдэн жилд IM програмын боломжууд гайхалтайгаар нэмэгдсэн. Олон үйлчилгээ үзүүлэгч нар өөрийн утаснаас хаанаас хэзээ ч файл илгээх боломжийг олгож байгаа. Жишээ нь Google Talk – ийн хэрэглэгч IM харилцааны мессежүүдээ мөн файл оруулах зэргийг зөвхөн нэг цонхон дээр хийх, холбогдож буй хүний зураг шууд тань дээр харагдах зэрэг боломжтой юм. Windows Live Messenger нь Xbox 360 тоглогчыг өөрийн IM – тэйгээ холбож мессеж илгээх боломжийг олгодог.
Хэрэглэгч төвтэй зах зээлийн систем бүрдсэн өнөө үед хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ. Хэрэглэгчид өөрсдөө хэрэглэгчийн тусламж үйлчилгээг чиглүүлж байгаа тохиолдолд бизнес эрхлэгчид юу хийх хэрэгтэй вэ?
Хэрэглэгчид юу хүсдэг вэ?
Хэрэглэгчдийн хувь эдийн засгийн өсөлт бага байгаа үед ч хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ маш чухал байдаг. Хэрэглэгчдийн 60% нь үйлчилгээ сайн байгаа тохиолдолд илүү мөнгө төлөхөөсөө татгалздаггүй байна.
Хэрэглэгчид юу хүсдэг вэ?

  • Хэрэглэгчид дараах арга замаар түргэн шуурхай үйлчилгээ авахыг хүсдэг:
  • Олон нийтийн сүлжээ цахим хуудсууд
  • Цахим хуудсуудын чат
  • Хэрэглэгчтэй харилцах албатай холбогдох хүртэл автомат хариулагчаас мэдээлэл авах
  • Байнга мэдээлэл хүлээж авах


Компаниуд хэрэглэгчдээ сонсдог болж байна.
Өнөө үед хэрэглэгчдийнхээ санал гомдол, сэтгэгдлийг анхааран хүлээн авдаг байгууллагуудын тоо нэмэгдсээр байна. “2012 онд ихэнх компаниуд хэрэглэгчдэд өндөр чанартай үйлчилгээ санал болгож, үнэнч тууштай хэрэглэгчдийг бий болгон, урт хугацааны санхүүгийн амжилтыг дагуулах бодлогод анхааран ажиллах хандлагатай байна.”
Шинэ хэрэглэгчийг татах нь хуучин хэрэглэгчдийг тогтоон барихаас 5 дахин илүү зардлыг шаарддаг. АНУ-ын бизнес эрхлэгчдийн 90% нь хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хамгийн чухалд тооцон, анхааралдаа авч эхэлжээ.
Байгууллагуудын 80% нь хэрэглэгчтэй харилцах алба болон хэрэглэгчид үзүүлэх чанартай үйлчилгээгээрээ ялгарах бодлого баримтлах сонирхолтой байна.
Шуурхай зурвас (Instant Messaging – Chat system) хэрэглэгчтэй холбогдох харилцаа холбооны гол гүүрийн нэг байна.

Эх Сурвалж: dowell.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!