Дижитал стратеги

БЛОГ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ ХӨТЛӨХ ВЭ? | Tech-News.mn

БЛОГ нь хувь хүн болон үзэл бодол нэг бүлэг хүмүүсийн албан бус, яриа, хүүрнэлийн хэлбэрээр тодорхой нэг сэдвүүдийг хөндөж бичдэг вэбсайт эсвэл вэбсайт дээрх хуудас гэж /жич: фейсбүүк пейж/ ойлгож болно. Блог бичихийн гол зорилго нь тухайн асуудал, шийдэл хэрэгцээтэй байгаа хэрэглэгчдийн бүлэг дээр төвлөрөн контент боловсруулан түгээх, харилцаа холбоогоо тэлэх, маркетинг хийх юм.
Хэрэглэгчдийн хамгийн ихээр асууж байгаа асуултуудад хариу өгөх, таны мэдлэг туршлага хэрэгтэй байгаа зах зээл дээр зөвлөмж, зөвлөгөө өгөх, туршлагаа хуваалцаж ажиллах зарчмыг баримтална.
МОНГОЛД ФЕЙСБҮҮК ДЭЭР БИЗНЕСИЙН ПЕЙЖЭЭ НЭЭГЭЭД АЖЛУУЛЖ БАЙГАА БИЗНЕСҮҮДИЙН ХУВЬД НЭГ ТАЛААСАА БЛОГ ХӨТӨЛЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.
Судалгаагаар
1. Блог хөтөлдөг бизнес болон маркетерүүдийн хувьд харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ нь бусад бизнес эрхлэгч, маркетерүүдээс 13 дахин их хөрөнгө оруулалтын үр өгөөжийг авчирдаг байна.
2. Блог бүхий бизнесүүдийн хувьд хэрэглэгчдийн 97%-г өөрийн вэб сайт руугаа татаж оруулж ирж чаддаг.
3. Блог нь бусад сошиал дээр байршуулсан мэдээллүүдээс 50 дахин илүү бодит үнэнийг хөндөж байдаг.
4. Блогийн хувьд тухайн цаг үеэ олсон, хэрэгцээтэй, асуудлууд, шийдлүүдийг хөндсөн мэдээ мэдээллийг агуулж чадах юм бол үр ашиг нь мэдээж тодорхой
5. Тогтмол хөтөлсөн блог нь тухайн хүний өдөр тутмын туршлага ур чадварын арвин мэдээлийн сан болдог. Үүн дээрээс тулгуурлаад өөрийн бүтээлүүдийг гаргаж болно. Жишээ нь миний хувьд ном маань блог дээр оруулсан мэдээллүүд, хэрэглэгчдийн хариу үйлдэл, шийдэл дээр үндэслэн бүтээгдсэн байдаг
Таны эрхэлж байгаа бизнест магадгүй блог хөтлөх шаардлага байхгүй байх гэхдээ л БЛОГ нь таны бизнесийн өсөлтөд хүргэх арга хэрэгслүүдийн нэг.
Эх сурвалж. Сошиал Орчинд Бизнесээ Амжилттай удирдах ном

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!