Бизнес загвар

ТА ШИНЭЭР БИЗНЕС ЭРХЛЭХ ГЭЖ БАЙНА УУ? | Tech-News.mn

Шинэ бизнес эхлэнэ гэдэг мэдээж амар зүйл биш. Цоо шинээр компани үүсгэн байгуулахад том, жижиг янз янзын бэрхшээлтэй үргэлж тулгардаг. Шинэ аж ахуйн нэгжийг удирдах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, төсөвтөө зохицуулан хүмүүс ажилд авах гэх мэт асуудлууд ар араасаа ундардаг. Бизнес эрхлэх туршлага дутагдсаны улмаас олонх бизнесменүүд бүтэлгүйтдэг, тэдгээрийг хялбархан давж гарах боломжтой зөвлөмжүүдийг хүргэе.

1. Давуу тал, сул талаа тодорхойл

Юуны түрүүнд өөрийн давуу болон сул талаа тодорхойл. Боловсрол, чадвар, санхүүгийн мэдлэгээс эхлээд чөлөөт цагаараа юу хийх дуртай дургүй гээд хоёр ангилан бич. Ийнхүү жагсаасан хоёр баганаа харьцуулан, давуу талын аль чадамж сул талыг нөхөж чадахуйц байна гэдгийг тодорхойлоод бизнесийн чиглэлээ бодож эхлээрэй.

2. Ганцаараа эхлэхээс зайлсхий

Компани байгуулах нь үнэндээ маш хүнд ажил бөгөөд ямар ч бизнесийг эхлүүлэхэд ихэвчлэн хоёр буюу түүнээс дээш хүн шаардлагатай байдаг. Сайн таньж мэддэг хүн байвал зүгээр, учир нь бизнес эрхэлхэд танийг сайн мэддэг, итгэл даах хүн хэрэгтэй. Сорилт, бүтэлгүйтлийг бусдын дэмжлэггүйгээр даван туулах боломжгүй байдаг учраас тэр болгонд бие биенийхаа алдаа дутагдлыг шуудхан хэлж байх хэрэгтэй.

3. Мэргэжлийн туслалцаа ав

Туршлага бол суралцсан алдаанууд гэдэг. Гол нь алдаагаа зөв харах, хүлээх, засч залруулах хэрэгтэй. Гэхдээ зарим алдааг гаргахгүй байж чадвал илүү хурдтай урагшилж чадна. Тэгэхээр мэддэг, чаддаг, туршлагатай хүнийг дагаж сурч, хөгжих нь дөт зам болно гэдгийг санаарай.

4. Үйлчлүүлэгч, харилцагчаа тат

Бизнесийн оршин тогтнох үндэс нь сайн харилцагчийн үйлчилгээ болон сэтгэл хангалуун үйлчлүүлэгчдээс шалтгаалдаг. Харилцагч нь үйлчилгээний байгууллага оршин тогтнох үндэс суурь юм, тэд компанийн амжилтыг тодорхойлж, бусад компаниас ялгарах гол давуу тал болж байдаг. Харин үйлчлүүлэгчид бол компанийн маш том зарлагч, тав тух, сэтгэл ханамжыг дээдэлсэн, эрүүл аюулгүй орчинд бизнесийг эрхлэх хэрэгтэй.

5. Бизнес төлөвлөгөө гарга

Бизнес төлөвлөгөөгөө хэр найдвартай хийснээр таны ирээдүйн амжилт тодорхойлогдоно. төлөвлөгөө чанартай зохиосноор шинээр эхлүүлэх гэж буй бизнесээ бүх талаас нь харах боломж олгодог. Мөн түүнчлэн компани асуудалд орох үед эсвэл шинэ бизнест хөрөнгө оруулах эсэхээ шийдэх үед зайлшгүй бизнес төлөвлөгөөг урьдчилан харах хэрэгтэй. Гэхдээ энэ нь хичээлд заадаг шиг нэг хэв маягийн зүйл байх шаардлагагүй. Ямар ч байсан дээрх чухал асуудлуудад хариулт өгөх бизнес төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна.

6. Зах зээлийн судалгаа хий

Зах зээлд бодитой байгаа эрэлтийг тодорхойлох нь маш чухал. Зах зээлийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, нийлүүлэлтийн байдал, бизнесийн нөхцөл боломж болон худалдан авалтын шийдвэр гаргалтын тухай мэдээллийг цуглуулах тасралтгүй үйл ажиллагаа учраас таны бизнес хэр амжилттай явах үгүй нь тодорхойлогдоно.

7. Санхүүгийн эрсдэлийг тодорхойл

Эрсдэл гэдэг нь орчны зүгээс бизнесийн үйл ажилгаанд нөлөөлөх тааламжгүй нөлөөлөл юм. Санхүүгийн эрсдэлийг тооцсоноор их хэмжээний аюулаас зайлсхийж нэг шат урагшлах боломж юм.

8. Өрсөлдөгчөө тодорхойл

Таны хамгийн том өрсөлдөгч бол цаг хугацаа. Өөрөөр хэлбэл цаг хугацаа хамгийн шударга бөгөөд энэрэл өршөөлгүй өрсөлдөгч. Таныг юу ч хийж байсан цаг хугацааа урсан өнгөрсөөр л байдаг. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадаж байвал та өрсөлдөгчөө ялан дийлж байна.
ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!