Бизнес загвар

ДУНДЫН ОФФИСЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ | Tech-News.mn

Дундын оффис нь гарааны бизнес эрхлэгчид, залуу мэргэжилтнүүдэд олон давуу талыг олгодог билээ. Ижил санаа зорилготнуудтай нэг дор цуглан санал бодлоо солилцох, хамтрагчдаа олох, танилын хүрээгээ нэмэгдүүлэх, менторуудаас зөвлөгөө авах, цаашлаад хөрөнгө босгох зэрэг олон боломжийг эндээс шүүрэх боломжтой.
1. MAKERS HUB-ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТӨВ
“Энэ орон зай нь зөвхөн сандал ширээ“ биш
1. Энэ орон зай бол нийгэмдээ хувь нэмэр оруулахаар хамтран ажиллахаар нэгдсэн хүмүүсийн холбоо нэгдэл юм.
2. Энэ бол бусад хүмүүсийн амьдралд нөлөөлөхийг хүсдэг хүмүүсийн тухайд юм.
3. Энэ нь шинжлэх ухаан, урлаг, технологи, дизайн зэрэг төрөл бүрийн салбарынхныг хамтад нь нэгтгэж, бизнесийн цоо шинэ хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих юм.
4. Энэ нь бүтээлч, эрч хүчтэй үнэт зүйлсээ хуваалцдаг хүмүүсийн мөн чанараар урт удаан хугацаанд оршин тогтнох болно.
5. Мэддэг бүхнээ, мэдлэг ур чадвараа бусадтайгаа харамгүй хуваалцах
Maker-үүд нь бизнесийн өсөлтийг дэмжих, олон нийтийн арга хэмжээнүүдийг хөхүүлэн дэмжих, харилцан сүлжээ бий болгох, холбоодыг бий болгох орон зай болон тохилог орчноор хангадаг. Бид мэргэжлийн хувьд хөгжүүлэх, хүмүүсийг холбох, бие даан суралцах боломжийг бий болгодог
MakerSpace нь 3D принтер, лазер сийлбэрлэгч, жижиг электрон хэрэгсэл, үйлдвэрлэлийн оёдлын машин болон бусад үйлдвэрлэгчдэд зориулсан тоног төхөөрөмжийг төлбөрт захиалгын загвараар ашиглуулдаг.
Makerspace нь хүмүүс ашиглахаар хамтдаа ирэх, хамтдаа ашиглахад суралцах болон бүтээлч төслүүдийг хэрэгжүүлэх газар юм.
Энэ нь хөгжилтэйгээр, зугаацах замаар суралцах, бүтээлч, уян хатан сургалт бүхий үйл ажиллагаануудыг хөгжүүлэх боломжтой юм.
MakerSpace нь 3D хэвлэгч, лазер сийлбэрлэгч, гагнуурын индүү, үйлдвэрийн оёдлын машин, overlocker гэх мэт электрон төхөөрөмжүүдийг ашиглан урлах, загвар гаргах, бүтээх боломжийг бүрдүүлсэн бүртгэл, захиалгын програм хангамжаар мөн хангана.
2. CO-WORKSPACE
Бизнес эрхлэгчид, зөвлөх үйлчилгээ, зар сурталчилгаа, архитектур, маркетер, дизайнер зэрэг мэргэжлийн түвшний үйлчлүүлэгч нарт чиглэсэн 7 хоног болон сарын турш хамтын өрөө түрээслэх, ажлын байрны түрээсийн хэрэгцээг хангах, удирдлага, мэргэжлин зөвлөгөөгөөр дэмжих, бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаануудад хамруулах зорилготой.
Хамтын оффисууд нь дижитал платформуудыг ашиглан уян хатан ажиллахыг хүсдэг хүмүүсийн хамтын орон зай юм. Ихэнх хамтын оффисуудыг бизнесээс ангид ердийн ажлын байрны орчинд компютер ашиглан зайнаас харилцах хүмүүс болон микробизнесүүдэд ашиглагддаг.
3. ARTSPACE
Нийгмийн оролцоог өргөнөөр хамруулахад илүү төвлөрдөг уран бүтээлчид, жүжигчид, хамтлагуудад зориулсан урлан, студи болон цех.
Урлагийн студи нь боломжийн үнэтэй бөгөөд хүртээмжтэй байршилд ажиллах хүсэлтэй уран бүтээлчидэд боломжтой юм. Бид урлах тоног төхөөрөмжийг нь хадгалах орон зай болон урлагийн ажил дээрээ ажиллах бусад боломжуудаар хангах боломжтой. Makers Hub төслийн хэсэг нь дэлгүүр, үзмэрийг идэвхжүүлж, уран бүтээлчдийн бүтээгдэхүүнийг борлуулж өгөх боломжоор хангадаг.
ArtStudio болон WindowSpace хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
WindowSpace – Уран бүтээлчдийн холбоод уран бүтээлүүдээ харуулах, худалдах үйл ажиллагааг идэвхижүүлэхэд зориулдаг.
4. LEARNSPACE
Эвент арга хэмжээ, семинар, хөтөлбөрүүд зэрэг зохион байгуулагдах томоохон талбай.
Энэ талбай нь үйлдвэрлэл, худалдааны болон ашгийн бус байгууллагууд, хувиараа үйлдвэрлэгчид, хамтран бүтээгчидийн нэгдмэл шинэ, экосистемийг бүрдүүлэн, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, идэвхижүүлэх зорилготой.
Арга хэмжээ хөтөлбөрүүдийг тухай бүр хөгжүүлж, төлөвлөдөг. Жишээлбэл:
MakerSpace семинар, арга хэмжээнүүдэд:
Raspberry Pi and Arduino
3D printing 101
Soldering Sessions
Ерөнхий арга хэмжээнүүдэд:
Digital animation
Coding
Сошиал медиа болон дижитал стратеги
Art therapy
Portfolio development for VCE students
Bespoke Moccasin making
Songwriting
ALL TOGETHER
Эдгээр элементүүдийг нэг орон зайд байрлуулах замаар бүтээлч үйлдвэрлэлийн салбарын идэвхитэй үйл ажиллагаа, тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрлэл, оролцогч талууд (ялангуяа залуучууд, эмзэг бүлгийн хүмүүс), сүлжээ, засгийн газар, олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих боломжтой болно. Энэ төсөл нь бизнес эрхлэгчдийн экосистемийг цаашид дэмжих шинэ санаа, шинэ санаачилгыг дамжуулах хоолойг бий болгох боломжтой юм.
Хамтын болон MakerSpace нь бүтээгч, үйлдвэрлэгчидийн хүчтэй нэгдлийг хөгжүүлэх, дэмжих боломжтой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!