Дижитал стратеги

Мэдээллийн Технологийн Зөвлөх Үйлчилгээ Яагаад Чухал вэ?| Tech-News.mn

Мэдээллийн технологи /МТ/ нь бүгд салбарын хувьд амжилтын үндэс, үйл ажиллагааны гол түлхүүр байсаар ирсэн. Үүлэн тооцоолуур, цахимжуулалт гэх зэрэг инновацийн бүтээлүүд болон мэдээллийн аюулгүй байдлын эргэн тойронд үүсч буй шинэ боломж, хэрэглэгчдийн мэдээллийн хэрэглээний ач холбогдолыг эрчимжүүлэхээс гадна эрсдэлийг мөн нэмэгдүүлж байна. Ухаалаг төхөөрөмж, интернетийн хэрэглээ нь өнөөгийн үйлчлүүлэгч, худалдан авагчийн сонголт, худалдан авалт хийхдээ ашигладаг хэрэгсэл болсон. Энэ нь зөвхөн интернет худалдаа эрхлэгч төдийгүй орчин үеийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч, тэр тусмаа олон сувагт худалдаа эрхлэгчдэд өөрийн стратегийг эргэж харах, бизнесийн загвар, үйл ажиллагаагаа шинэчлэх хэрэгцээг үүсгэж байна. Энэ сорилт нь үйлчлүүлэгчийн чиг хандлагад нийцсэн шийдлийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй болж байна. Гэхдээ компани бүрийн нөөц, бололцоо харилцан адилгүй. Энэ тохиолдолд цахим бизнесийн стратеги тус бүр өөр байна. Жишээ нь нөөцийн хувьд хязгаарлагдмал хувь хүн болон, жижиг компаниуд мэргэжлийн платформуудтай хамтран ажиллах нь илүү үр ашигтай.

Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ: 
Байгууллагын мэдээллийн технологи зохион байгуулалт нь бизнесийн хэтийн төлвийг дэмждэг байх ёстой. МТ-ийн зөвлөх нь үйлчлүүлэгчидийнхээ бизнесийн хэрэгцээнд тулгуурлан тэдний урт хугацааны зорилтыг дэмжихийн тулд боломжит хэрэгцээнд нийцсэн техник технологоор хангахад зорилго оршдог байх ёстой. Тэд компаниудын МТ-той холбоотой бүхий л асуудлыг судлах, дүгнэлт гаргах ба үүнд үндэслэн гаргасан мэдээлэл технологийн зохион байгуулалт, үйл ажиллагааны загвар нь үр дүнтэй, хурдан шуурхай ажиллах, тогвтортой байдлыг хангах чиг хандлагыг  бий болгодог. Мөн тэд олон улсын туршлага дээр үндэслэн тоон системийн эрин үед байгууллагын бизнесээ хэрхэн амжилттай явуулах зэрэг МТ-той холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд тусладаг. Мэргэжилтэнүүд нь  компаниуд томоохон бизнес өөрчлөлтүүд эсвэл технологийн шинэчлэлт хийх тал дээр илүү мэргэшсэн байдаг.

 Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээний гол давуу талууд:

  • Мэдээллийн технологийн хэтийн төлөв: Технологи нь компани хөгжих, бизнесээ өсгөхөд нь тусалдаг. Үйлчлүүлэгчиддээ технолгиос хамаарсан томоохон өсөлт болон өөрчлөлтийг эхлүүлэхэд нь тусалж, бизнесийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллийн технологийн ирээдүйн төлөвийг оновчтой төлөвлөх, хамтран хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөгөө хэрэгжүүлдэг.
  • Мэдээллийн технолгийн гүйцэтгэлийг сайжруулах:  Гүйцэтгэл муутай мэдээллийн технологи нь бизнесийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Зөвхөн зардал бууруулах зорилт тавьж буй бус мэдээллийн технологийн үйл ажиллагааны үр ашгийн асуудлыг шийдвэрлэж, шинэчлэлт хийж сайжруулан хөгжих шаардлагатай компаниудтай хамтран ажилладаг.
  • МТ-ийн нэгдэлт болон нийлэлт: Технологитой холбоотой хамтын хүч нь амжилттай нэгдэх, худалдан авах, хөрөнгө худалдах болон хуваах түлхүүр болдог хэдий ч худалдааны хэлэлцээрийн эхний шатанд ихэнхдээ мартдаг. Байгууллагуудад бизнесийн бүтцийн өөрчлөлтөөс хамааруулан системээ өөрчлөхөд нь тусладаг.
  • МТ-ийн төслийн үр ашигтай байдал: Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ нь хэрэглэгчиддээ технологийн хэрэглээ тэр дундаа эргэлтийн хөтөлбөрийн тусламжтайгаар бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулдаг. Шинэ систем болон програм нэвтрүүлэх удирдлагуудад төслийг ажилттай хэрэгжүүлэхэд шаардагдах эсвэл одоогийн явж байгаа төслийг зөв замд оруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлоход нь тусладаг.
  • МТ-ийг шинээр эхлүүлдэг: Олон компанид өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн шаардлагад МТ-ийн чадамж нь нийцэхгүй байх явдал тохиолддог. Зөвлөхүүд одоогийн МТ-ийн үйл ажиллагааны загварыг өөрсдийн туршлага, шинжилгээ, туршигдсан, шалгарсан аргуудыг ашиглан тоон системийн орчинд зохицон ажиллах хэлбэрт оруулна.

Зөвлөх үйлчилгээ яагаад чухал вэ?

Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ нь үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ, бизнесийн онцлогт тохирох өргөн мэдлэг туршлага бүхий мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэгээс гадна стратеги төлөвлөгөө, тоон болон үйл ажиллагааны загвар, бизнес архитектурын хөгжүүлэлт, big data шинжилгээ, МТ-ийн бараа-үйлчилгээ шинээр хөгжүүлэлт, худалдан авалт, МТ-ийн зохион байгуулалт болон засаглал зэрэг чиглэлээр үйлчилдэг.

Эх Сурвалж: Dowell.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!