Апплекейшн

Вэбсайтын нэрийн эрхийг худалдаж авдаг уу? Апплекейшны нэр болон байршуулах эрхийг худалдаж авдаг уу?

WEBSITE & APPLICATION
Хэрэглэгч талаас нь сонирхвол интернет нь мэдээллийн цуглуулга бөгөөд үүнийгээ вэб хуудас гэж нэрлэдэг. Хоорондоо холбоотой вэб хуудаснуудын цуглуулгыг вэб сайт (Web Site) гэх бөгөөд энэ нь интернетэд тодорхой хаягтай байрладаг.
Интернет орчинд байрлаж буй веб сайт бүр интернет хаягтай. Үүнийг домайн нэр гэнэ. Жишээлбэл winnergy.mn сайт руу орохын тулд www. winnergy.mn гэдэг хаягаар хандана.
ВЭБ САЙТЫН ДОМАЙН НЭРИЙГ ISP буюу Интернет үйлчилгээ үзүүлдэг компаниудаас төлбөр төлж авдаг. Миний мэдэхийн Datacom байна. Тэндээс домайн нэрээ сонгоод худалдаж авна.
АППЛЕКЕЙШН нь хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх, хэрэгцээг хангахад зориулагдсан мобайл төхөөрөмж болон гар утсан дээрээ татаж авч ашиглах боломжтой програм хангамж, техник хангамжийн цогц систем юм. Хэрэглэгчдийн зүгээс хэрэгцээт апп-аа Playstore, Apptore ашиглан татаж авна. ЖИЧ: Тоглоом, төлбөр тооцооны апп-ууд
ХАРИН ХӨГЖҮҮЛЭГЧДИЙН ХУВЬД
АППЛЕКЕЙШНЫ НЭР БОЛОН БАЙРШУУЛАХ ЭРХИЙГ PLAYSTORE, APPSTORE -С АВДАГ.
Appstore дээр аккаунт нээх жилийн 100USD, Playstore дээр 25USD төлдөг. Апп-н нэр вэбсайтын нэртэй давхардаж болно. Мөн аппуудын нэр давхардаж болно. Аppstore, playstore нь аппуудын код, оюуны өмчийн асуудал, лого нтрийг шалгаж зөвшөөрнө.
Апплекейшнаа ашиглалтанд оруулахаас өмнө мэдээж хөгжүүлнэ. Үүний тулд санаагаа бүрэн тодорхойлно.
– Mock-upаа буюу хар зургаа зурна.
– UX, UI дизайнаа гаргана.
– Код хөгжүүлэлт хийнэ.
– Эхний демогоо гарган, тест хийнэ. Бета 1 хувилбар гарч ирнэ.
– Түүнийг appstore, playstore дээрээ байршуулна. Энэ үед дээрх төлбөрөө төлнөө.
Мөн серверээ авсан байх ёстой. Серверээ Амазон, iTools -с авч болно. iTools-н сервер нь Хэрэглэх хүний тоо, дамжуулах мэдээлэл зэргээс хамаараад сарын 150-400к байдаг санагдаж байна.
Эх сурвалж: Odontuya Tsend

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!