Энтертайнмент

Among Us тоглоомны тухай 10 баримт |Winnergy.mn

Бидний сайн мэдэх интернетийг эзлээд байгаа Among US- тоглоомны тухай сонирхолтой мэдэхэд илүүдэхгүй 10 баримтыг та бүхэндээ хүргэж байна.
1. Innersloth тоглоомыг 2018 онд анх удаа олон нийтэд цацаж байсан. Мэдээж анх гарахдаа тоглоомны нэр хүнд тийм ч сайн байсангүй. SensorTower-ийн мэдээлж байгаагаар анх гарахдаа 1000 хүрэхгүй хүмүүс л татаж авч байжээ.
2. Тоглоомыг ердөө гурван хүний бүрэлдэхүүнтэй баг бүтээжээ. Форест Виллард, Эми Лю болон Маркус Броманде нар боловсруулсан байна. Хөгжүүлэгч Innersloth нь Вашингтон хотод байрладаг компани юм. Тэдний тоглоомнуудыг дурьдвал Dig2china мөн Stickmin зэрэг тоглоомнууд боловсруулж байжээ.
3. Twitch Streamers болон Youtubers-үүд тоглоомыг тоглож эхэлснээр 2020 онд тоглоомны нэр хүнд огцом дээшилсэн. Sodapoppin болон Pewdiepie зэрэг алдартай стримерүүдийн Among Us-г 2020 онд их тэсрэлт хийхэд тусалсан гэхэд болно.
4. 85 саяаас дээш татагдсан. Тоглоомны нэр хүнд өсөх тусам таталтын тоо нэмэгдсээр л байжээ. 8 болон 9 сард таталтын тоо дээд цэгтээ хүрч 85 сая гаруй татан авалт хийгджээ. 1 сард гэхэд л 1,1 сая таталттай байсан тоо асар өндөрт хүрсэн байна.
5. Тоглоомны нэр хүнд улам өсөж Тиктокоор шуурч маш их Мэмэнүүд хийгдэж эхлэв. Интернет ертөнцийг байлдан дагуулж маш олон тооны amoun us-ын мэмэнүүд түгэж эхэлжээ. Мөн Тиктокийн ертөнцөд нэвтэрч богино хэмжээний хөгжилтэй бичлэгүүд ар араасаа цувран гарсан байна. Тиктокт Among us хаш таг аль хэдийн 6 тэрбум хандалт авсан байна.
6. Тоглоомны бараа бүтээгдэхүүн долоо хоногийн дотор бүгд зарагдаж байв. Innersloth алдартай болсноор фэнүүддээ зориулж онлайн дэлгүүрт тоглоомтой холбоотой бараа бүтэгдэхүүн байрлуулж эхэлсэн нь 7 хоногийн дотор бүгд зарагдаж дуусаж байжээ.
7. Тоглоомын үргэжлэл цуцлагдсан. Innersloth-н мэдээлж байгаагаар тоглоомны үргэлжлэл буюу Among Us 2-ыг хийнэ гэсэн талаар хөгжүүлэгчид 2020 оны 8 сард баталж байжээ.Гэсэн хэдий ч удалгүй тоглоомны хөгжүүлэгчид үргэлжлэлийг цуцлагдсан талаар зарлажээ. Учир нь эхний хувилбараа л сайн хөгжүүлж, онцлог болон агуулгыг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулахыг болсныг дуулгажээ.

8. Тоглоомыг 5 доллароор л компьютертээ суулгах боломжтой.
Google play болон App store дээрээс үнэгүй татах боломжтой боловч компьютер дээр тоглохоор болвол үнэтэй байдаг гэдгийг мэдэх үү? Steam дээр тоглоомыг 5 долларын үнэтэйгээр байрлуулсан байна. Энэ талаар хамгийн хямд бөгөөд хамгийн алдартай тоглоом гэдгийг Dot Esports мэдээлжээ.

9. Хакерууд тоглоом руу үргэлж халддаг. Тоглоомын нэр хүнд өсөхын хэрээр мэдээж хакеруудын анхааралд өртөх нь мэдээж билээ. Screenrant-ийн мэдээлснээр зарим хакерууд хурдацтай ажиллаж, бүх лоббинуудыг шууд устгаж байна хэмээн хэлжээ. Мэдээж тоглоомны хөгжүүлэгчидэд энэ бол шүдний өвчин болоод байгаа. Асуудлыг сайтар судалж, илүү сайн зохицуулалт болон нягт системийг бий болгохыг хичээж байгаагаа дуулгасан байна.
10. Тоглоомны сүүлийн үеийн шинэ update-г олж мэдэх зориулалттай блог байдаг. Энэ нь хөгжүүлэгчид тоглоомны фэнүүдэд зориулсан зүйл юм. Алдаа засах, тоглоомны нэмэлт зүйлс зэргийг эндээс цаг алдалгүй олж мэдэх боломжтой юм. Мөн тоглоомны талаарх сэтгэгдэл болон сүүлийн үеийн төлөвлөгөөгөө фэнүүддээ байнга хүргэдэг байна.

Эх сурвалж: Нэмэлт.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!