Энтертайнмент

Дэлхийн шилдэг 10 тоглогч ( Dota 2 ) |Winnergy.mn

Бид бүхний сайн Дота 2 тоглоомын олон улсын глобал тэмцээнүүд албан ёсоор 2011 оны 8 сард зохион байгуулагдсанаар шинэ багууд босож , шинээр шилдэг тоглогчид төрөн гарах эхлэл тавигдсан юм. Тэрнээс хойших бүхий л үзүүлэлт, амжилт, тоглолтын хэв маяг зэрэг олон төрөл зүйлүүд дээр шилдэг нь байж чадсан дэлхийн шилдэг 10 Дота 2-ын тоглогчидын жагсаалтыг сонирхцгооё.
Энэ жагсаалтыг гаргахад тун хэцүү бэрх байсаныг дурьдаж байгаа бөгөөд хүн бүрт л өөрийн шүтдэг дэмждэг тоглогч байдаг тул энэ жагсаалтанд оруулахыг хүсэх нь энгийн үзэгдэл юм. Гэвч энэ жагсаалтанд ямар нэгэн дараалал байхгүй бөгөөд маш олон зүйлсийг харгалзан үзсэний үр дүнд эдгээр 10 тоглогчийн нэрсийг та бүхэнд хүргэж байна.
10. Artour Babaev буюу RTZ. Түүнийг энэ жагсаалтанд байлгахыг хүсч байгаа маш олон дота 2 сонирхогчид байгаа. Тэрээр карьерынхаа ихэнх хугацааг Team Secret болон Evil Geniuses-ын хамтаар өнгөрүүлсэн шилдэг карри юм.
9. Peter Dager буюу pdd. Тэр бол Хойд Америк болон Дэлхийн шилдэгүүдийн нэг юм. Тэрээр 2015 оны TI-ын тэмцээнд Evil Geniuses-ын хамтаар тэргүүлж дараа нь багийнхаа гүйцэтгэх захирлаар нэг жил ажиллаж байжээ. Удалгүй тэрээр optic gaming -т тоглож дараагаар нь NiP-ын эгнээнд ахлагчын байр сууриар нэгдсэн.2020 оны 4 сард тэрээр зодог тайлсан бөгөөд түүнийг Хойд Америкийн Дотагийн залуу тоглогчдод урам зориг өгж амжилтын эхлэл буюу хөгжилийн үүдийг нээхэд тусалсан гэж үздэг.
8. Danil Ishutin буюу Dendi. Түүний Дота 2-ын эхний жилүүд маш гайхалтай байсан бөгөөд Na Vi-тай TI-д ялсны дараа түүний алдар нэр улам түгэх болсон. Түүний Fountain Hooks-г санаж байна уу ?
7. Kuro Takhasomi буюу KuroKy. Тэрээр Na Vi-ын хамтаар мөн Dendi-тэй мөр зэрэгцэн тоглож явсан бөгөөд тэд хамт олон амжилтын эзэд болсон. Түүний оргил үе 5jungz багийг байгуулахад байсан юм. Удалгүй Liquid-ын эгнээнд нэгдэж 2017 оны TI-д түрүүлж чадсан. Үүний дараа тэрээр өөрийн нөхдийн хамтаар Team Nigma нэртэй өөрсдийн багийг бий болгож тэрхүү баг нь одоогоор дэлхийн шилдэг багуудын тоон дунд яваа билээ.
6. Amer Al-Barkawi буюу Miracle. Түүний тогтвортой тогтмол амжилтууд нь түүнийг дэлхийн шилдэг тоглогч болгож байна. Kuroky-ын хамтаар 2017 онд Liquid-ын хамтаар TI-д түрүүлсэн нь түүний алдар нэрийг улам их өсөхөд тусалсан юм. Тэрээр мөн л Team Nigma багт тоглож байгаа.
5. Xu Zhilei буюу BurNing. Жинхэнэ шилдэг карричин гэхэд болно. Түүнийг Miracle-ын эсрэг тоглох тоглолтыг дота 2 сонирхогчид маш их хүлээдэг нь нууц биш юм. Хятадын шилдэг тоглогч BurNing нь янз бүрийн багт тоглож явсан бөгөөд жинхэнэ үнэмлэхүй араатан юм.
4. Gustav Magnusson буюу s4. 2013 онд Alliance-н хамтаар TI-д ялж түүнээс хойш улам л сайжирч дэлхийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор орох ёстой тоглогч юм. TEam Secret, OG, EG-д тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд Alliance-д эргэн ирсэн юм.
3. Jesse Vainikka буюу JerAx. Мөн л Kuroky-н хамтаар олон карьеарын оргил үеийг туулж Team Liquid элссэн ч удалгүй OG-ын эгнээнд нэгдсэн. Багтайгаа TI-д хоёр жил дарааллан түрүүлж чадсан нь түүнийг карьертаа зөв сонголт хийсэн гэдгийг хэлэх болов уу.
2. Clement Ivanov буюу Puppey. Эхний жилүүдэд Na Vi-ийн эгнээнд байсан бөгөөд тэрхүү хугацаанд чамгүй амжилтуудыг үзүүлсэн. 2014 онд TEam Secret багийг байгуулж Дота 2-ын тэмцээнд дахин нэг шилдэг багийг бий болгосон юм. Түүний хүсэж буюу ганц зүйл нь одоогийн багийнхаа хамтаар TI-д түрүүлэх билээ.
1. Johan Sundstein буюу n0tail. Анх Team Secret-ын эгнээн хүчээ харуулж явсан n0tail нь удалгүй cloud9-д элсэн орсон юм. 2015 онд түүний эхлүүлж бий болгосон бизнес нь хожим нь OG болж хувирсан юм. Түүний баг эхний жилүүдэд томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн хэдий ч хангалтгүй байсан бөгөөд жинхэнэ алдар нэр , амжилт ололтыг TI-ын сүүлийн жилүүдэд бий болгосон нь гарцаагүй билээ. TI-д хоёр жил дарааллан түрүүлсэн цорын ганц баг бол OG юм. TI10 дээр тэднийг хэрхэн тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа дэлхийн маш олон фэнүүд байгаа билээ.

Эх сурвалж: Нэмэлт.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!