Энтертайнмент

2021 онд PUBG Mobile тоглох боломжгүй болсон орнууд | Tech-News.mn

PUBG MOBILE гэх Royal battle төрлийн тоглоом гар утасны платформ дээр гарсан цагаасаа хойш дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа билээ. Энэхүү тоглоом нь Энэтхэг төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт асар их тоглогчид болон фэнүүдтэй болсон. Мэдээж хамгийн том бөгөөд хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг болсон гэдгээ харуулсаар байна. Гэсэн хэдий ч PUBG MOBILE тоглоом бүх оронд тэгш хүртээлтэй байдаггүй бөгөөд янз бүрийн шалтгааны улмаас зарим улс орнуудын засгийн газруудын хяналтанд байдаг байна. Непал болон Пакистан зэрэг улсуудад PUBG MOBILE маш эрэлттэй байдаг ч бусад оронд хориглогдсон хэвээр байгаа юм. Энэхүү нийтлэлд 2021 онд PUBG MOBILE тоглуулах боломжгүй болсон улс орнуудыг жагсаав.
1. Энэтхэг улс. Энэтхэг улс нь PUBG MOBILE-ийн маш их нэр алдар болон асар их фенүүдтэй орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч Энэтхэг улсын ЗГ өнгөрсөн онд аюулгүй байдлын үүднээс БНХАУ-с гаралтай 118 апплейкэшныг түр зогсоосон бөгөөд энэ жагсаалтанд PUBG MOBILE тоглоом багтсан байна. Хориглогдсоноос хойш тоглоомны фенүүд PUBG MOBILE-ийг эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна.
2. Афганистан улс. Афганистан улсын харилцаа холбооны зохицуулах газар өнгөрсөн оны 12 сарын дундуур нийгэм, аюулгүй байдлын үүднээс PUBG MOBILE-ийг түр хугацаагаар хориглож байгаагаа мэдэгджээ. Зохицуулах байгууллага нь ирсэн гомдлуудыг харгалзан үзэж яам болон салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа ийм шийдвэрт хүрсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!