Энтертайнмент

PUBG Mobile тоглоомны сонирхолтой баримтууд | Tech-News.mn

Tencent компанийн тэсрэлт хийж чадсан гар утасны тоглоом бол мэдээж PUBG Mobile билээ.Өндөр зэрэглэлийн график, мапны хамрах хүрээ, зэвсэг, дуут чат гээд олон зүйлсийг багтааж чадсан сүүлийн үеийн шилдэг тоглоомнуудыг нэг болох PUBG Mobile тоглоомны талаар таны мэдэхгүй байж болохуйц сонирхолтой баримтуудыг хүргэе.
Баримт 1. Хэрэв та ямар ч дайсаныг алалгүйгээр тоглоомонд ялбал танд Pacifist буюу энх тайвны төлөө тэмцэгч гэсэн tag name өгдөг байна.
Баримт 2. PUBG нь нэгэн зэрэг тоглодог хамгийн олон тоглогчтой тоглоомны рекордын эзэмшдэг. 1’342’857 тоглогч
Баримт 3. BlueHole студид PUBG тоглоомны сурталчилгаанд зориулдаг мөнгө гэж байхгүй бөгөөд тоглоом нь өөрийн өвөрмөц хэв маягаар алдартай болсон юм. Сонирхолтой нь тоглоом эзэмшигчидийн 55% нь CS:GO-ын тоглогчид байжээ.
Баримт 4. Royal Pass нэвтрүүлснээр компанийн орлого 365%-иар өсжээ.
Баримт 5. PUBG Mobile-ын модераторууд нэг өдрийн дотор 30000 гаруй хаяг бандаж байсан бөгөөд үүнд PUBG Mobile-ын 12 шилдэг тоглогч багтаж байжээ.
Баримт 6. Тоглоомны нэрний хувьд үл мэдэгдэх тоглогч гэсэн утгатай байдаг. Энэхүү нэрний үүсэл нь тоглоомыг үүсгэн байгуулагч Брендан Гриний Player Unknown гэсэн тоглоомны нэрнээс санаа авчээ.
Баримт 7. Мэдээж PUBG Mobile-ын тоглогчид PUBG PC-ны тоглогчдоос илүү их.
Баримт 8. Энэтхэгийн телевизээр зар сурталчилгаагаа дамжуулсан цорын ганц гар утасны тоглоом бол PUBG Mobile юм.
Баримт 9. Шинэ тоглогчдын сонирхлыг удаан хугацаанд хадгалах үүднээс Ботнуудыг тоглоомонд нэмж өгчээ.
Баримт 10. Sanhok нь Erangel болон Miramar нартай харьцуулахад харьцангуй жижиг хэмжээтэй газар юм. Ердөө 1/4
Баримт 11. Drop ихэвчлэн аюулгүй бүсийн төвд унадаг.
Баримт 12. Erangel нэрний утга нь Брендан Гриний охины нэрнээс үүсэлтэй юм. Eryn+Angel=Erangel
Баримт 13. KAR 98-ын нэг сум 300м зам туулсны эцэст нь доош унадаг.
Баримт 14. Virtual Bandana нь PUBG тоглоомны хамгийн их алдартай item-нуудыг нэг юм. Маш олон хүмүүс үүнийг 1000 доллараар худалдаж авсан байдаг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!