Фейсбүүк

Фейсбүүк дээрх хэрэглэгчдийн оновчлол | Tech-News.mn

Фейсбүүк дээрх бизнесийнхээ хэрэглэгчдийг тодорхойлох үйл явц хэрэглэгчдийнхээ персонаг тодорхойлон, үнэлгээ хийхээс эхэлнэ.

Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинэчлэл, борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанаас илүүтэйгээр зорилтот хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн болон контентыг хэрэглэгчийн персонатайгаа нягт холбож өгөх нь чухал юм. Өөрөөр хэлбэл та хэрэглэгчийнхээ персона буюу идеал дүр төрхийг зөв тодорхойлж, зорилгыг нь гаргаж чадсанаар, фейсбүүк пейж дээр байршуулах контентоо зөв гаргаж чадах юм.

Сошиал медиа дээрх хэрэглэгчийнхээ персонаг бий болгоход нөлөөлөх хүчин зүйлсээс товчхон дурдвал:

  1. Өрсөлдөгчөө судла. Тэдний пейжээр зочлон дараах хэдэн үзүүлэлтээр үнэлгээ, харьцуулалт хийх
    • Пейжны харагдах байдал
    • Мэдээлэл оруулж байгаа давтамж
    • Контентын агуулга, чанар
    • Оруулж байгаа мэдээлэл дээрх хэрэглэгчдийн оролцоо (лайз, коммент, шейр)
    • Хэрэглэгчдэд өгч байгаа хариу үйлдэл, бизнесийн үйл ажиллагааны чанар
  2. Хэрэглэгчидтэйгээ уулз, ярилц, судла
    • Тэд ямар нөөц ашиглан суралцаж, өөрийгөө хөгжүүлж, асуудлаа шийдвэрлэж байна
    • Тэдний хамгийн чухал, асуудал хэрэгцээ нь юу байна
    • Тэдний хүсэл мөрөөдөл, туйлын зорилго
    • Таны эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаа, салбарын чиг хандлага болон хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх суурь мэдлэг хэр байна.
  3. Пейж дээрх хэрэглэгчидээ дүн шинжилгээ хий
  • Хэрэглэгчдийнхээ персонаг илүү гүн ойлгохыг хүсч байвал фейсбүүкийн хувьд Audience Insights буюу хэрэглэгчдийнхээ зан төлөв, хүн ам зүй, газар зүйн мэдээллийг дүн шинжилгээ хийж харах, уг дүн шинжилгээндээ үндэслээд контентуудаа боловсруулах боломжтой.
  • Audience Insights руу нэвтрэх товч зааварчилгааг оруулж байна. Facebook Ad Manager-т нэвтэрч ороод, зүүн дээд хэсэгт байрлах Plan –н “Audience Insights”-г дарна

Дэлгэц дээр дараах зураг бүхий 2 сонголт гарна. Эдгээрээс аль нэгийг та сонгох боломжтой.

  • Фейсбүүк дээр идэвхитэй байгаа бүх хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх
  • Таны пейж дээр байгаа хэрэглэгчдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх

Дараа нь зүүн хэсэгт байгаа “Create Audience” баганыг дарж, өөрийн дүн шинжилгээ хийхийг хүсч байгаа хэрэглэгчдийнхээ сегментийг тодорхойлно.

“Interests” хэсэг бол өрсөлдөгч нарын болон тухайн салбартай холбоотой сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой хэсэг байдаг. Гэхдээ энд нэг зүйлийг онцгойлон дурдах нь зүйтэй. Монгол хэрэглэгчдийн хувьд фейсбүүк дээр профайлаа шинээр үүсгэх болон ашиглах явцдаа зарим нэг demographics, interests мэдээллүүдийг бүрэн бөглөх тал дээр дутмаг байдгаас энэ төрлийн мэдээллүүдээр хэрэглэгчдэд дүн шинжилгээ хийхэд хангалттай биш байдаг.

Audience Insights хэсгийг цааш илүү судлах тусам хэрэглэгчдийн байршил, гар утасны төрөл болон фейсбүүк дээрх оролцоо зэрэг нарийн мэдээллүүдийг олж харах боломжтой. Үүнийг судалснаар та өөрийн хэрэглэгчдийн сонирхол татах контентын санаануудыг бүрэн тодорхойлж чадна.

Эх Сурвалж: Сошиал орчинд бизнесээ амжилттай удирдах номын хэсгээс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!